MBM8L12. Бизнесийн стратеги гэж юу вэ?

Одоо бүгдээрээ Бизнесийн Төлөвлөгөөнийхөө 4 дэх чухал хүчин зүйл хэсэг болох стратегиа сонгох хэсэг рүүгээ орох гэж байна.

Стратеги нь бизнесийг бүтээх менежмент хийхэд чиглэл баримжаа, хандлага, үнэ цэнэ, философи, аргачлал өгдөг. Бизнесийн чухал шийдвэр гаргахад зааг хязгаар тавьж зорилгодоо хүрэхэд стратеги нөлөөлдөг. Эдгээр зааг хязгаарын дагуу ажиллах явцдаа бизнес өөрийн зорилго чиглэлдээ хүрэх бодитой үр дүн гаргахад асар хүчтэй нөлөөлдөг.
 Бизнесийн стратегийг ойлгохын тулд та тухайн салбарын бизнесийн нь бодит сэтгэлгээ, аргачлалуудыг харж ойлгож авахад арай дөхөм. Ямар зах зээлд бизнесүүд өөрийн гэсэн манлайлагчид лидерүүдтэй байдаг агаад, лидерүүдийг дагадаг дагалдагч, лидерүүдэд атаархагчид, үзэн ядагчид, өрсөлдөгчид гэх мэтээр бусад бизнесүүдтэй хамтдаа үлдэгдэл зах зээлийнхээ хувийг эзэмддэг.

Салбарынхаа амжилттай явж байгаа лидерүүдийг, зөвхөн Монголд ч биш, глобал зах зээл дээр судалж, тэднийг ашиглаж буй стратегийг ажиглаж суралцвал та асар богино хугацаанд маш ихийг суралцаж чадна. Эдгээр стратегийг ойлгож мэдрэхгүйгээр бизнесийнхээ гарааг эхэлнэ гэдэг таны бизнесийг хэзээ ч олигтой үр дүнд хүргэхгүй, жижиг сажиг үр дүнгүй арга барилуудыг газар мөлхөж байгаа мэт удаан жижиг алхамаар хийхээс ч өөр аргагүй мэт гацаанд оруулах аюул бий.

Зах зээлд ялгардаг шилдэг лидерүүдийн үзэл бодол баримтлал стратегиараа ялгардаг. Өргөн цар хүрээтэй агаад, маш хурц ухаанаар хийсэн – шилдэг стратегиуд болж чаддаг. Стратегиуд бол яг цагаа тулвал тухайн бизнесийн нууц биш. Цагаа тулвал стратегиудыг бизнесүүд маш өргөн хуваалцаж, бизнесийн суваг, медиагаар чөлөөтэй хуваалцаж илэн далангүй ярилцаж байдаг.

Ямар ч салбарын бизнесийн зөвлөмж бүхий сэдэв дээр төвлөрсөн сэтгүүл, сонин, ТВ, онлайн мэдээллийг уншихад та энэ салбарын стратегийг суралцах боломжууд өргөнөөрөө байгааг олж мэдрэх болно. Энэ бол бизнесийг хөгжүүлж, хөл дээр нь босгоход асар хүчтэй мэдээлэл юм шүү.

Ихэнх бизнесийн салбарт 4-6 төрлийн үндсэн бизнесийн стратегиуд байдаг. Эдгээр үндсэн стратегиудыг ойлгоход их амархан, цаг хугацаа улирахад барьцтай, тогтмол шинж чанараа хадгалж чаддаг, түүгээрээ бизнесийг ашиг орлоготой үр дүнтэйгээр хэрэгжилтийг бий болгоход нөлөөлж чаддагаараа ялгардаг.

Чадварлаг хэрэгжүүлсэн бизнесийн стратеги асар өргөн талбарыг хамарч чаддагийн хажуугаар хурц алсын хараатай төвлөрч хийгдсэн байдаг нь гайхалтай. Та өөрийн бизнестээ тохирсон зөв бизнесийн стратегийг нэгэнт сонгоод авсан бол, тэр нь нилээн хэдэн жил жижигхээн л өөрчлөлт хийхээс өөр өөрчлөлт хийх шаардлагагүй төдийд л бизнесийн чинть голыг базаад явах боломжтой.

Нөгөө талаар зах зээлийнхээ талбартаа томоохон өөрчлөлт авчирч, цөм амжилтын оргилыг авчрахын тулд та бизнесийнхээ стратеги дээр нухацтай судалгаа хийж, зоригтой өөрчлөлт хийнэ гэсэн үг.

Сайн бэлтгэгдсэн бизнесийн олон талыг тусгаж чадсан цогц стратеги бизнесийг чинь бүрэн тодорхойлж чадахаас гадна, таны анхаарлыг төвлөрч ажиллахад асар хүчтэй нөлөөлж чадна. 
 Бизнесийн стратегийг төлөвлөхдөө дотоод, гадаад хүчин зүйлийг аль алийг нь бодолцож төлөвлөх ёстой. Тэр нь юу гэвэл, гадаад хүчин зүйл боломжийг ашиглаж байгууллагыг өсгөхийн сацуу,  дотоод хүчин зүйл нь байгууллагын давуу сул талыг баримталж үр нөлөөтэй, ашигтай үйл ажиллагаа хийхэд төвлөрнө гэсэн үг.

Таны бизнесийн стратеги “Цаг хугацаа өнгөрөхөд энэ бизнесийг юу амжилтанд хүргэх вэ?” гэсэн асуултанд хариулах учиртай.
 Доорх бизнесийн үндсэн элементүүдийн жишээг ашиглаж та өөрийн стратегийг сонгож авч болох юм. Хүсвэл та эдгээр дээр өөрийнхөө стратегийн санааг нэмээд буулгасан ч болно.

  • Зах зээлийн байршил
  • Ажилчид
  • Борлуулалтын сувгууд
  • Хамтран ажиллагчид
  • Бүтээгдэхүүний үнэ
  • Бүтээгдэхүүний онцгой байдал
  • Техникийн мэдлэг
  • Патент
  • Үйлчилгээ
  • Зөвлөхүүд
  • Цагийн менежмент
  • Бэлэн мөнгөний урсгал
  • Брэнд
  • Нэр хүнд
  • Үйлчлүүлэгчид
  • Чанар
  • Хүмүүсийн чадвар
  • Капитал
  • Худалдааны зөвшөөрөл
  • Байршил
  • Тоног төхөөрөмж
  • Технологи
  • Гэр бүлийн дэмжлэг
  • Стратегит туслалцаа

Гайхалтай, одоо таны ээлж. Та фэйсбүүк групп рүүгээ ороод хичээлээс ойлгож авсан зүйлс болон өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээнэ үү. Ойлгомжгүй зүйл гарвал өөрийн менторыг mention хийгээд асуугаарай.

Scroll to Top