MBM8L19. Төлөвлөгөө гэж юу вэ?

За одоо Бизнесийн төлөвлөгөөгөө бүрэн дүүрэн бичиж дуусахад хамгийн сүүлийн элементийг судлахын сацуу бизнесийн төлөвлөгөөгөө бүрэн бичиж дуусгах бүх 5 элементүүдээ хооронд нь авцалдуулж бүрэн бүтэн бизнесийн төлөвлөгөө гаргах хэсэгтээ одоо оръё.

Эхлээд би танд ТӨЛӨВЛӨГӨӨ гэж юу вэ? гэдэг дээр модулийнхаа видео дээр ярьсан бяцхан сануулгыг энд дурьдая.

Төлөвлөгөө бол бизнесийн Objective эрхэм зорилтод хүрэхийн тулд зориуд сонгож буй тодорхой үйл ажлуудыг хэлдэг. Бизнесийнхээ төлөвлөгөөг бичихдээ түүнийгээ эрхэм зорилт, стратегитайгаа холбож харилцан уялдаатай, бие биенээ дэмжиж хэрэгжүүлэх аргачлал болгож буулгах л учиртай юм. Эдгээр 3 элементүүд эцсийн эцэст нэг юмыг 3 өөр цэгээс нь холбож зангидахыг хэлж байгаа юм.

Төлөвлөгөө тань танай бизнесийн хувьд маш чухал, утга учиртай, тодорхой онцгой, бизнесийн өсөлтөнд хувь нэмэр оруулах ёстой. Тодорхой үйлдэл хийх чиглэл хандлага өдөөлтийг төлөвлөгөө маань илт илэрхийлэх учиртай гэсэн үг.

Үйлдэл хийхтэй учир холбоотой учраас тодорхой хугацаанд, тодорхой үйл ажлыг илэрхийлсэн, түүндээ хамааралтай зүйлсүүд дурьдагдаж гарч ирэх нь төлөвлөгөө гүйцэтгэлийн асар чухал хэсэг байх нь ойлгомжтой.

Үйл ажил бүхнийг төсөл гэж бодож болно. Төлөвлөгөө бүхэн тодорхой зорилготой, хүрэх стратегитай байх учиртай. Цаг хугацаа, тодорхой хийх үе шат алхамуудтай болох үед төлөвлөгөө маань биеждэг.
Хэрэв танай бизнест ажилчид, хамтран ажиллагчид, бие даасан гэрээт харилцагчид, эсвэл бизнесийн дотоод нөөц бололцооноос гадна гадаад нөөц бололцоог ашиглах шаардлагатай бол бүгд төлөвлөгөөнд тань тусгагдаж орж ирэх ёстой. Мэдээж тухайн төлөвлөгөөг хариуцаж гүйцэтгэх эзэн, хамааралтай нөөц бололцоо, цаг хугацаа аргачлалууд, тодорхой хийх алхамууд ч бас орж ирнэ.

Ихэнх бизнес эрхлэгчид өөрийн гэсэн хийх ажлын уртаас урт жагсаалттай байдаг. Тэдний өмнө тулгардаг асуудал бол юу хийх ёстой жагсаалт гаргахад биш, харин яаж бүгдийг нь хийж гүйцэтгэх билээ гэдэг дээр л байдаг. Бизнесүүд юу хийх ёстойдоо биш, яаж бүхнийг амжуулах билээ гэдэг дээр л хамгийн чухал асуудалтай тулгардаг. Тиймээс төлөвлөгөөндөө хамгийн чухалыг нь сонгож тусгаж өгөх нь л нэн тэргүүнд тавих асуудал.

Хамгийн чухал зүйлийг амжуулахад “Миний Бизнес” хөтөлбөр төвлөрч сурахыг танд сануулж байна. Хамгийн өндөр үр дүн, санхүүгийн өгөөжийг өгөх ажлыг чухалчлахыг би танд сануулах байна. Тэр олон ажлын жагсаалтан дундаас хамгийн чухалыг нь сонгож харж сурна гэдэг нь өөрөө бизнесийг тань бусдаас урагшаа түрж гарж алхахад хүчтэй туслах хэрэгсэл.

Нөгөө талын таны бизнесийг төгс төгөлдөр болгохын төлөө бүгдийг нь хийгээд байсан ч та хийж гүйцэхгүй мэт, хэзээ ч давж гүйцэгдэхгүй мэт асар их хэмжээний ажлуудыг та төлөвлөгөөндөө тусгаж ч болно, яг амьдрал дээр таны бизнесийг хамгийн том амжилтанд хүргэх зүйл бол ердөө л хамгийн чухал ажлуудаа онилж, түүгээрээ дамжуулж шаардлагатай үр дүнгээ бүтээж сурах явдал.

Нүдэндээ харагдсан болгоныг хийх нь ухаалаг сонгол биш, харин таныг бизнесийн төлөвлөгөөтэй байхын гол ид шид нь ердөө л эрхэм зорилго, стратегитай авцалдсан тэр ажлуудыг л хийж амжуулахын тулд төлөвлөгөө боловсруулахад оршино.

Бизнесийг тань хөл дээр нь босгоход хамгийн нөлөөтэй, шаардлагатай ажлуудыг тодруулж зөвхөн тэдэн дээр анхаарлаа төвлөрүүлж ажиллаж сурна гэдэг өөрөө таныг илүү өгөөжтэй бизнес лидер манлайлагчын бодлогоо хөгжүүлж богино хугацаанд бие даахад хүчтэй түлхэц өгнө.

Энэ хэсэг дээр танд зориулж бэлтгэсэн гэрийн даалгаварын дасгал ч бас таныг хамгийн чухал үр өгөөж өгч буй тэр чухал ажлуудыг л онилж, ялгаж салгаж харж сурахад чиглүүлээд зогсохгүй, зөвхөн чухал гэсэн цөөн төсөл, ажлууд дээр анхаарлаа хандуулахад тань тустай байхаар бэлтгэгдсэн байгаа.

Бүх төсөл дээр гарах зардал, гүйцэтгэгдэх хугацааг тооцоолоорой. Бодлоготойгоор төлөвлө, төлөвлөгөөнийхөө дагуу гүйцэтгэж, гарч буй үр дүнг хэмж.

Бизнесийн тань санхүүгийн үр дүн өгөөжийг ч бас энэхүү төлөвлөгөөндөө тодорхой дурьдаж гаргаж өгөх нь таныг бодитоор үр дүнг хэмжихэд, хийж буй үйлдэлдээ өдөөлт авахын сацуу, үр дүнгээ олж харж танихад ч бас нухацтай түлхэц өгнө.

Төлөвлөгөөндөө шаардлагатай мэдээллүүдийг та эксэл хуудас дээр, хүснэгт болгон орчуулж буулгаж, хийх ёстой үйлдэлүүдээ тодорхойлж, түүнийхээ гарах санхүү мөнгөн эргэлтийн талаар тооцоог тусгаж өгөх нь аливаа ажлыг илүү нарийвчилж задалж харж сурахад ихэд тустай.

Хэрэв та ямар нэгэн төслийг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний зардал гарахыг тооцоолж гаргаж чадахгүй бол танд хангалттай санхүүгийн нөөц бололцоо байхгүй, барьцгүй хоосон төлөвлөгөө болох магадлалтай.

Хийж байгаа ажил болгонд чинь тодорхой цаг хугацаа шаардагдана, хөрөнгө мөнгө, хөлс хүч шаардагдана. Энэ бүхнийгээ тодорхой дурьдаж бодитоор бодож тусгаарай.. Яг амьдрал дээр үүнийг хийхэд тийм ч хэцүү биш. Энэ дасгал танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Гайхалтай, одоо таны ээлж. Та фэйсбүүк групп рүүгээ ороод хичээлээс ойлгож авсан зүйлс болон өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээнэ үү. Ойлгомжгүй зүйл гарвал өөрийн менторыг mention хийгээд асуугаарай.

Scroll to Top