MBM8L25. Цаг хугацаа ба Бизнес

Таны бизнесийн хөгжих хурд бол та хэдий хэмжээний цаг хугацааны хөрөнгө оруулахаас шууд хамааралтай. Та цагаа үр ашиггүй өнгөрөөх тусам бизнесийн чинь үйл ажиллагаа хүргэх гэсэндээ хүрэхэд бас нэг өдөр алдагдана гэсэн үг.

Хэдийгээр би бүх оролцогчдоо яараад хэрэггүй бизнес бол уралдаан биш гэж хэлдэг ч, бизнесийнхээ асуудалд анхаарал төвлөрөлөө алд гэсэн үг биш гэдгийг та сайн ялгаж салгаж ойлгоорой. Яараад хэрэггүй гэж хэлсэн гээд тайвширч, бизнесийнхээ хийх ёстой ажлыг алгуурлаж хойш тавина гэдэг маш мунхаг асуудал болох нь ойлгомжтой.
Бизнесээ амжилтанд хүргэхийн тулд та хурдацтай ажиллаж сурах ёстой.

Та цагийн хөрөнгө оруулалтын үнэ цэнийг маш сайн ухамсарлах учиртай. Та бизнесээ залж чиглүүлж байгаа л бол оюун ухаанаа бизнес рүүгээ төвлөрүүлж, цаг заваа бүх сэтгэл зүрхээ бизнесийнхээ чухал асуудалд төвлөрүүлж бодож сэтгэж сурах нь маш чухал.
Таныг бизнесийн өсөлтөнд хүргэхэд санхүүгийн, мөнгөний хөрөнгө оруулалтаас илүү таны оруулж буй цаг зав, ур чадварын хөрөнгө оруулалт асар чухал үүрэг нөлөөтэй. Тиймээс бизнесийн гараагаа эхлэхэд ч, бизнесийн тогтвортой үйл ажиллагаанд орсон ч бизнестээ оруулах ёстой цагийг маш өндрөөр үнэлж, анхаарлаа төвлөрүүлж цаг
хугацаатай тулж ажиллахыг чухалчлаарай. Цаг бол алт гэж бид ярьдаг бол бизнесийг чинь алт болгож хувиргах цагийг маш өндрөөр үнэлж үр өгөөжийг нь бүтээж сураарай.

Би танд энэ хэсэгт зориулаад ирэх оныхөө бизнесийн төлөвлөгөөг, ялангуяа бизнесийнхээ орлого зарлагыг тооцож сурахад тань зориулаад улиралаар нь тооцоолох цаг хугацааны дасгалыг бэлтгэсэн байгаа. Та энэ дасгалыг ирэхй оныхоо Бизнесийн төлөвлөгөөгөө жилийн 4 улиралд хувааж тус тусд нь хэрхэн үе шаттай ахицтай ажлууд гаргахаа тооцоолж, календар дээрээ зоож төлөвлөгөөтэй ажиллаж сурахаас гадна, үүгээр дамжуулж бизнесээ ирэх оноос эхлэн маш хүчтэйгээр түлхэц оруулж санхүүгийн амжилтын баталгаатай үйлдэл хийх ажил руу тулж өгөөрэй.

Энэ дасгалын зорилго бол таны цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зөв систем аргачлалыг бий болгож, дадал болгож сурахад тань туслах учиртай юм.

Доорх аргачлалуудыг ашиглаж цагийн хуваариа илүү зөв, оновчтой болгоход ашиглаарай.

  • Бэрхшээл ба Боломж Подкаст 07 – Цагийг үр дүнтэй ашиглахын ид шид
  • Стивен Ковэйгийн “Цагийн Матриц”
  • Паркинсоны хууль
 80/20 дүрэм
  • Тэмдэглэлийн дэвтэр
  • Өдрийн ажлын хуудас
  • Google Calendar
  • Trello
  • Mindmap
  • Vision Board
  • Зорилгын зураг – Goal Map

Цагийг төлөвлөхөөсөө өмөн бид таны орлогыг улиралаар хэрхэн өсгөх талаар санхүүгийг зорилгыг тань гаргах нь чухал. Дараа нь үргэлжлүүлээд ийм хэмжээний орлогыг улирал болгонд олохын тулд хийх ёстой төслүүд, суралцах ёстой сэдвүүд, судалгаа хийх ёстой ажлууд, анхаарал төвлөрөх шаардлагатай чухал зүйлсээ бүгдийг нь энэ цагийн хуваарьтаа оруулах учиртай.

Бид таныг өөрийн цагийн хуваариа Google Calendar ашиглахыг санал болгох байна.

Энэ дасгал таны бизнесийн мөрөөдөлийг бодит хэрэгжүүлэх ажил болгон хувиргахад тань туслах учиртай юм.

Энэ дасгал таныг Баялагийн 9 түвшиний аль ч түвшинд байсан хамаагүй одоо байгаа нөхцөл байдал, санхүүгийн байр суурийг өсгөхийн тулд хэрхэн цагаа хуваарьлаж өөртэйгөө тулж ажиллаж, үр дүнгээ бий болгоход тус болох юм.

Энэ дасгал танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Үүнийг сайн хийж чадвал та цагийн хуваариа ашиглаж ирэх ондоо хэрхэн үр дүнтэй, бизнесийн ашигтай ажиллах ёстойгоо олж таних задаргааг хийж эхлэх болно. Энэ дасгалыг бүү оромоорой.

Гайхалтай, одоо таны ээлж. Та фэйсбүүк групп рүүгээ ороод хичээлээс ойлгож авсан зүйлс болон өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээнэ үү. Ойлгомжгүй зүйл гарвал өөрийн менторыг mention хийгээд асуугаарай.

Scroll to Top