MBM8L13. Бизнесийн стратеги яаж сонгох вэ? Бизнесийн элементүүд

Бизнесийнхээ стратегийг сонгоно гэдэг үнэндээ тийм ч хэцүү зүйл биш. Ихэнх мэдээллүүд чинь таны гар дээр үнэгүй, хялбархан олдох боломжтой байгаа. Стратегиа сонгоход тань хэрэгцээтэй мэдээллүүдийг та тухайн салбарынхаа сонин, сэтгүүл, ном, хэвлэл, медиа сувгуудаас олж мэдэж болно.

Эдгээр мэдээллийн сувгууд одоогийн зах зээлийн маркетинг, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааны талаар мэргэжлийн хүний нүдээр бичиж тайлбарласан байж болох бөгөөд тэд тухайн салбарынхаа өмнө тулгарч буй бэрхшээлийг дурьдаж, эдгээрийг шийдэж чадаж буй бизнесүүдийн арга барил боломжуудын талаар мэдээлдэг.

Хэрэв та шинээр бизнес эхлүүлж байгаа, тухайн салбарынхаа мэдээллийг сайн мэдэхгүй бол үүнийг хийхээсээ өмнө давхар бодолцож нэмэлт судалгаа хийх нь зүйтэй. Үүнийг хийхэд танай салбарт ажиллаж байгаа бусад бизнесийн ханган нийлүүлэгч, санхүү, нягтлан, хуулийн зөвлөхүүдээс гадна, туслан дэмжигч байгууллагуудын зөвлөмжийг давхар сонсоод үзэхэд илүүдэхгүй шүү.

Бизнесийн стратеги ерөнхийдөө их богинохон атлаа, гол цэгээ хатгар чаддаг, зах зээлийн лидерүүдийн амнаас гарч байгаа алт л гэсэн үг.
Одоо дасгалаа ажиллаад эхлэхээр бизнесийнхээ стратегийг олж тодорхойлоход илүү хялбар болох байх.

Гайхалтай, одоо таны ээлж. Та фэйсбүүк групп рүүгээ ороод хичээлээс ойлгож авсан зүйлс болон өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээнэ үү. Ойлгомжгүй зүйл гарвал өөрийн менторыг mention хийгээд асуугаарай.

Scroll to Top