ДАСГАЛЖУУЛАЛТЫН АКАДЕМИ

БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Дасгалжуулалтын Академи ТББ-ийн онлайн үйлчилгээний вэб хуудаст тавтай морилно уу.

Энэхүү үйлчилгээний нөхцөлийн дагуу нэг талаас Дасгалжуулалтын Академи ТББ (цаашид ДА гэгдэх), нөгөө талаас бүтээгдэхүүн үйлчилгээ захиалсан хэрэглэгч (цаашид Үйлчлүүлэгч гэгдэх) нар харилцан тохиролцож monicabatsukh.comacademy.monicabatsukh.com онлайн дэлгүүр, онлайн сургалтын порталаас худалдан авалт хийх, амьдралын, бизнесийн болон хөрөнгө оруулалтын дасгалжуулалт, сургалтын хөтөлбөрт оролцохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

ДА-ийн monicabatsukh.comacademy.monicabatsukh.com онлайн дэлгүүр болон онлайн сургалтын порталаас худалдан авалт хийх болон амьдралын дасгалжуулалт авснаар та үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

ДА үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрөх нь:

1. Ерөнхий зүйл

Үйлчилгээний нөхцөл нь нэг талаас Дасгалжуулалтын Академийн онлайн вэб хуудас болон monicabatsukh.comacademy.monicabatsukh.com -ийн үйл ажиллагааны аюулгүй, найдвартай байдлыг ханган, хэрэглэгчийн хувийн мэдээллийг хадгалах, хамгаалах, нөгөө талаас боловсролын сургалт үйлчилгээг ашиглан Үйлчлүүлэгч өөрийн нөөц бололцоогоо зохицуулан хөтөлбөр, сургалт үйлчилгээнүүдэд тогтсон хугацаанд үр дүнтэй хамрагдана.

2. Онлайн дэлгүүр, сургалтын портал

monicabatsukh.comacademy.monicabatsukh.com -ийн онлайн дэлгүүр, цахим сургалтын портал нь цахим болон хэвлэмэл бүтээгдэхүүн, онлайн сургалтын үйлчилгээг хэрэглэгчийн захиалга хийж төлбөр гүйцэтгэсэн хүсэлтийн дагуу гүйцэтгэж зохицуулна.

3. Үйлчлүүлэгчийн хандах, ашиглах эрх

Хэрэглэгч ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ-тэй сайтар танилцсан байна. Үйлчлүүлэгч нь вебсайтад бүртгэлтэй хэрэглэгчийн имэйл, нууц үгээрээ нэвтэрсний дараа худалдан авалт хийх боломжтой болох бөгөөд өөрийн нэвтрэх эрх болон нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна. Үйлчлүүлэгч хэрэглэгчийн эрхээрээ нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй. Үйлчлүүлэгч нь үйлчилгээг ашиглан хийсэн бүхий л үйлдэлдээ өөрийн биеэр хариуцлага хүлээнэ.

4. Төлбөр тооцоо хийх

Үйлчлүүлэгч төлбөрөө дараах байдлаар хийх боломжтой.

а. УБ хот дахь Дасгалжуулалтын академийн 70156053,  99156053 утсаар холбогдож данс руу эсвэл бэлэн мөнгөөр гүйлгээ хийж болно.

б. Вэб хуудсаар дамжуулж онлайн төлбөр хийх хуудсаар хандаж болно.

5. Үйлчилгээ эрхлэгчийн эрх ба барааны тэмдгийн тухай

monicabatsukh.comacademy.monicabatsukh.com-д зориулан хэрэглэгдэж байгаа программ хангамж худалдааны тэмдэг, загвар дизайн, эмблем, лого бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд зөвшөөрөлгүй ашиг олох зэрэг зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно. Мөн дэлгүүрийн бараа болон дасгалжуулалтын сургалт үйлчилгээ нь оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдана. Бүтээлийг Моника Батсүх бизнесийн болон амьдралын дасгалжуулагчийн зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь буюу хэсэгчлэн хувилах, нийтлэх, микрофильм хийх, электрон системд оруулах, сургалт хөтөлбөрүүдэд ашиглах болон бусад ямар нэгэн хэлбэрээр олшруулах, ашиглахыг хориглоно. Сургалт үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.

6. Хамтран ажиллах

ДА нь нийгэмдээ эерэгээр нөлөөлөн бусдад туслан өөрийн хувь нэмрээ оруулах чин хүсэл эрмэлзэлтэй, шинэлэг сэтгэлгээтэй ажил хэрэгч хүмүүстэй ажиллахыг эрхэмлэдэг. Хэрэв танд өөрийн гэсэн ажлын туршлага, нөөц бололцоо хуримтлагдсан, түүнийгээ яаж гардаж хийх аргаа мэддэг бол танд тохирсон уян хатан хамтран ажиллах боломж нээлттэй байх болно

7. Хэрэглэгчийн хариуцлага

Үйлчлүүлэгч нь ямар нэгэн хууль бус, зохиогчийн эрх зөрчсөн мэдээлэл (бүх төрлийн файлууд)-ыг интернет болон олон нийтийн сүлжээгээр бусдад тараах, олшруулах, хэсэгчлэн ашиглах, хуулбарлах эрхгүй бөгөөд энэ нөхцөлийг зөрчсөнөөс үүдэн гарах аливаа үр дагавар, хариуцлагыг тухайн хэрэглэгч хариуцна. ДА-ийн боловсрол сургалтын үйлчилгээг хууль бус зүйл, улс төрийн сурталчилгаа, айлган сүрдүүлэх, алан хядах үйл ажиллагаа, бусдын нэр хүндийг гутаах, хувийн нууцад халдах, ялгаварлан гадуурхах, дайрч доромжлох, хувийн болон албаны нууц баримтыг олонд дэлгэх, зохиогчийн эрх зөрчих, зөвшөөрөгдөөгүй зар сурталчилгааны зорилгоор бөөнөөр сэтгэгдэл, бичлэг илгээх, бусдад хохирол үзүүлэх зорилгоор вирус болон бусад кодыг илгээх гэх мэт санаатай болон санамсаргүйгээр хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл хийхийг хатуу хориглоно.

8. Өөрчлөлт болон шинэчлэлт

ДА нь техникийн өөрчлөлт, шинэчлэлт хийх, системийн сайжруулалт зэрэг програмын өөрчлөлт, шинэчлэлт хийх эрхтэй бөгөөд өөрчлөлт хийх тохиолдолд вэб сайт нь түр хугацааны зогсолт хийж болно. Энэхүү хугацаандаа ДА-н фейсвүүк болон бусад тантай холбогдох сувгаар тухай бүрт нь мэдэгдэх болно.

9. ДА -ийн эрх, үүрэг

ДА нь онлайн дэлгүүрийн болон онлайн сургалтын порталын аюулгүй найдвартай байдал, үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл болон сургалттай холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүргийг хүлээнэ.

10. Хууль дүрэм журам, маргаан шийдвэрлэх

Монгол улсын үндсэн хуульд заасан хууль тогтоомжийн хүрээнд үйлчилнэ. Үйлчилгээний нөхцөлд заагдсанаас бусад үүссэн харилцааг Монгол улсын хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

11. Нууц хамгаалалт

Үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хамгаална. Үйлчлүүлэгч өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ. Онлайн портал сагсанд худалдан авалтын түүх багтах бөгөөд картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй. Тухайн үйлчлүүлэгчтэй холбоотой мэдээллийг хуулийн байгууллагын зүгээс шаардсан тохиолдолд холбогдох байгууллагад шилжүүлэх эрхтэй. Үйлчлүүлэгч өөрийн нууц үгийг алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг сургалтын үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.

12. Техник аппликейшн холболт

Үйлчлүүлэгч нь хэрэглэгчийн нэр, нууц үг, нууц мэдээллээ бусдад дамжуулахгүй байж үйлчилгээг хэрэглэснийхээ дараа тухай бүрт нь бүртгэлээ хааж мэдээллийн аюулгүй байдлаа байнга хамгаалж байх үүрэгтэй.

13. Дасгалжуулалттай хамааралтай нөхцөл

Дасгалжуулалт бол сэтгэл зүйч, физиологич, консултант гэх мэтийн бусад үйлчилгээнээс ялгаатай харилцаа юм. Дасгалжуулалтын үр дүн янз бүр, үйлчлүүлэгчийн сэтгэхүйн орчин, нөхцөл оюун санааны бэлэн, бүрэн хариуцлагатай байдлаас шалтгаалдаг тул гаргах үр дүнг үйлчлүүлэгч бие даан хариуцаж, бодит үйл амжилтанд хүргэх ажиллагааг хийнэ. 

13.а. Өөрчлөлт оруулах:

Дасгалжуулалт авахаар тохирсон цагийг цуцлах, өөр өдөрт товлох тохиолдолд тохирсон цагаасаа дор хаяж 48 цагийн өмнө мэдэгдэнэ.

13.б. Хожимдох, таслах:

Дасгалжуулалтын цагаас хоцрохгүй, таслахгүй байхыг хатуу анхаарна. Хоцорсон, тасалсан цагийг нөхөж олгохгүй.

13.в. Дасгалжуулалтын үед:

– Үзэг, дэвтэр, бал, календарь ойрхон байлгах

– Оюун санаагаа бүрэн дайчилж, анхаарлаа төвлөрүүлж болох чимээ шуугиангүй, тухтай орчин сонгох

– Оюун санаагаа нээлттэй, өөртөө бодож тунгаах бололцоог олгох, өөдрөг, асуудлыг шийдэх талаас нь харах

13.г. Нэмэлт цаг:

Дасгалжуулалтын цагуудын хооронд асууж лавлах, тулгамдсан асуудлаа тулж ярилцах, амжилтаа тэмдэглэхэд дасгалжуулагчид чөлөөтэй имэйлээр харилцах, туслалцаа дэмжлэг авах

13.д. Харилцаа:

Дасгалжуулагч үйлчлүүлэгчийг амжилтанд хүрэх хүсэлтэй, хариуцлагатай гэдэгт итгэнэ. Үйлчлүүлэгчийг зорилгодоо амжилттай хүрэхэд дэмжлэг үзүүлж ойлгож харилцана. Дасгалжуулагч үйлчлүүлэгчтэй яаж ажиллавал үйлчлүүлэгчид илүү дэмжлэгтэй байж болох талаар чөлөөтэй саналаа солилцож, шударга харилцаа үүсгэхийг эрхэмлэнэ. Үйлчлүүлэгчийн зорьж буй чиглэлд нийцүүлэхэд, үйлчлүүлэгчийн дотоод нөөц чадварт хүрэх нууцыг 2 тал хамтдаа нээх учиртай.

13.е. Зөвлөгөө:

Дасгалжуулагч үйлчлүүлэгчийн дотоод нөөц бололцоонд байгаа хариултыг олоход туслах болно. Үйлчлүүлэгчид тохирох хариулт зөвхөн хувь хүнд нь бий.

13.ё. Гэрээ цуцлах:

 

Гэрээний урт богино хугацааг үйлчлүүлэгчийн зорилго, хэрэгцээнд тааруулж зохицуулж болно. Нэмэлт мэдээллийг “Гэрээ цуцлах ба гэрээ хийхгүй байх нөхцөл” нэртэй материалаас үзнэ үү.

14. Хөрөнгө оруулалтын сургалттай хамааралтай нөхцөл

14.а. ДА-ийн хамтран ажиллах гэрээгээр хийгдэж буй хөрөнгө оруулалтын сургалтын боломжууд нь үйлчлүүлэгчид олгох боловсролын зорилго агуулгад шууд чиглэгдэнэ. ДА нь боловсролын байгууллага агаад хөрөнгө оруулалтын сургалтын хамгийн шилдэг, шинэлэг, үйлчлүүлэгчид тохиромжтой орон зайг бүрдүүлэх дээр чухалчилна. 

14.б. ДА болон ДА-ийн хамрагч байгууллагын хөрөнгө оруулагчид мэргэжилтэн, менторууд өөрийн үзэл мэдлэг туршлага, хөрөнгө оруулалтын туршлагадаа тохирсон чөлөөт яриаг өрнүүлэх эрхтэй бөгөөд нь эдгээр нь боловсролын зорилгоор л бусадтай хуваалцаж буй юм. Өгөгдсөн яриа агууламж бүрийг судалгаа шинжилгээ байхгүйгээр зөвөлгөө болгон шууд утгаар хүлээн авахыг хориглоно. Олон нийтийн суралцах орон зай дотор үйлчлүүлэгчийн хувийн боловсролын түвшин болон бусад нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хөрөнгө оруулалтын олон төрлийн эрсдэлтэй болон ашигтай боломжуудыг хуваалцах болно. 

14.в. Үйлчлүүлэгч өөрийн нөхцөл байдлыг шинжин хэлэлцэх үүрэгтэй. Үйлчлүүлэгч өөрийн бие даасан судалгааг хийх үүрэгтэй. Үйлчлүүлэгч ДА-ийн болон бусад хувь хүн байгууллагуудаас суралцсан хөрөнгө оруулалтын боловсрол дээрээ тулгуурлаж зөвхөн өөрийн нөхцөлд тохирсон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа 100% хариуцлага үүрнэ. Хэзээ ч ДА, ментор, хамтрагч, үйлчлүүлэгч болон бусдын хэлсэн үгээр хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахгүй байхыг чухалчлан анхаарна уу. Бусдад тохирсон бүх юм таны нөхцөлд тохирно гэсэн үг биш болохыг байнга бодож болгоомжлохыг сануулъя.

14.г. Хөрөнгө  оруулалт гэдэг нь ямар ч туршлагатай хөрөнгө оруулагчийн өмнө тулгардаг зах зээлийн эрсдэлийг агуулдаг. Хөрөнгө оруулалт ямар ч үед өөрийн гэсэн эрсдэлийг байнга дагуулдаг. Тухайн цаг үедээ хамааралтайгаар байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж буй хөрөнгө оруулалтын зах зээлд бий болдог эрсдэлийг хэн ч бууруулж чадахгүй. Үйлчлүүлэгч буюу хөрөнгө оруулагч бүрийн өмнө бий болдог хөрөнгө оруулалтын гаргасан хувийн хохирол хор уршигийг ДА хүлээхгүй. 

 14.д. Үйлчлүүлэгч өөрийн цаашид суралцах хүсэлтэй, туршлагажих шаардлагатай салбаруудад нэмэлт санхүү, татвар, хуулийн болон бусад төрлийн нэмэлт мэргэжлийн үйлчилгээг төлбөртэйгөөр авч болно. 

15. Ёс зүйн баримтлах зарчим

ДА ТББ-н бүх ажилчид, хамтран ажиллагч, дадлагажигч, суралцагч, үйлчлүүлэгч, гишүүн, сонирхогч, дэмжигчид, харилцагчид Дасгалжуулалтын үйл ажиллагаанд мэргэжлийн Ёс Зүйн Баримтлах Зарчмыг (The Code of Professional Conduct) даган мөрдөх ёстой.

ДА-ийн үйл ажиллагаа нь Олон улсын дасгалжуулалтын нийгэмлэгийн мөрдөх ёс зарчмын дагуу энэхүү Ёс Зүйн Баримтлах Зарчмыг баримталдаг. Хэрэв уг зарчим мөрдөгдөөгүй нь батлагдвал, үйлчлүүлэгч хуулийн өмнө хариуцлага хүлээж, гарсан хохирол алдагдалд тохирох нөхөн төлбөр оногдуулна.

Ёс Зүйн Баримтлах Зарчмыг үйлчлүүлэгч баримтлаагүй тохиолдолд, ДА биечлэн нягталж үзээд хэрэв үйлчлүүлэгчийн буруутай нь нотлогдсон тухайн тохиолдолд учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй байх эсвэл харилцааг таслан зогсоох эрхийг хуулийн өмнө эдэлнэ. Бүх эрх, үүрэг, хариуцлагыг хуулийн өмнө шударгаар зохицуулна

1. Бүх үйлчлүүлэгчийг ёс суртахууны өндөр зарчим баримталж, үнэнч шударга, хариуцлага ухамсарыг дээд зэрэгт чандлан мөрдөхийг дэмжинэ.
2. Үйлчлүүлэгч бусад гишүүдээ харилцан хүндэтгэн, хувийн нууцыг чанд хадгалах, хувь хүний эрх чөлөөг эрхэмлэн нийтлэг үзэл хандлагыг баримтална.
3. ДА бизнесийн нууцыг чандлан сахиж гуравдагч байгууллага болон иргэдэд үйлчлүүлэгчийн тухай мэдээллийг дамжуулахгүй.
4. Үйлчлүүлэгч ДА-ийн бизнесийн эрх ашгийг хүндэтгэн нэр хүндийг гутаан доромжлохгүй байх.
5. ДА-ийн үйл ажиллагааны гэрээ, хамтын ажиллагааныхаа зорилго нөхцөлийг хүндэтгэн үзэж, дасгалжуулалтын бүх үйл явцад шударга үнэн байдлаар, үр дүн гаргах зорилгоор, хүндэтгэлтэйгээр сэтгэл зүрхээ дайчлан хариуцлагатай хандах.
6. Үйлчлүүлэгч этгээд үнэн шударга мэдээллийг өгөх ёстой бөгөөд өгсөн мэдээллүүд өөр бусад чиг хандлага, буруу сэтгэгдэл, худал хуурмаг агуулга багтаагаагүй байх.
7. Гэрээ болон ажиллах дасгалд өөрийн зорилго тэмүүлэлд нийцэх тодорхой хариултуудыг өгч, харилцан эрх ашгаа хүндэтгэх.
8. ДА-тай ажиллах явцдаа өөрийн зорилгоо тодорхой тусгаж өгөөгүй эсвэл үр дүнгээ гаргахад эрч хүч оюун санаагаа зориулж ажиллаагүйн улмаас гомдол зарга үүсгэхгүй байх.
9. ДА-тай хамтран ажиллах явцад хийсэн хамтын ажиллагааны холбогдох бичиг баримт, хариулт өгөгдлүүдийг хадгалж авч үлдэх хариуцлагыг үйлчлүүлэгч этгээд өөрөө хүлээнэ.
10. ДА үйлчлүүлэгчийн хувийн нууцыг чандлан хадгална.                                                                                                                                                                                                                              11. ДА үйлчлүүлэгчийн хувийн түүхээс олон нийтэд хүртээлтэй жишээ болгон цаашдын уран бүтээлдээ нэрийг нь нууцлан ашиглах эрхтэй.
12. ДА үйлчлүүлэгчийн нөхцөл байдлаас хамааран хамтран ажиллахаас татгалзах, бусад төрлийн үйлчилгээ рүү чиглүүлэх, цагийн тохиргоог өөрчлөх эрхтэй.
13. ДА маргалдаан зөрчилдөөн, хувь хүний шийдвэрлэх асуудалд хөндлөнгөөс гар бие оролцохыг зайлсхийнэ.
14. Үйлчлүүлэгч ДА-тай маргаан зөрчилдөөн үүсгэхээс зайлсхийх. Хувь хүний харилцаандаа ДА-ийг оролцуулах хандлага шаардлага тавихгүй байх.
15. Мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулж буй амьдралын дасгалжуулагчийн орон зайг Монголын нийгэмд зөвөөр ойлгуулах, хүлээн зөвшөөрөхөд дэмжлэг үзүүлэх.
16. Өөрийн олсон мэдлэг, туршлага, чадвараа ДА-ийн бусад гишүүдтэй хуваалцах эрхтэй.
17. ДА-ийн гэрээ, үйл ажиллагааны аргачлал, уран бүтээлийн оюуны өмчийн бүтээлийг хүндлэх, хуулийг баримтлах.
18. ДА 18 нас хүрээгүй хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр л дасгалжуулалт хийнэ.
19. ДА-ийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн алдаа, гомдол, чирэгдэл, буруу төсөөлөл ойлголт, нийтийн эрх ашгийн зөрчилтэй асуудалд ДА-тай холбоо барьж мэдэгдэх.
21. Бүх хуулийн асуудлыг олон улсад зөвшөөрөгдсөн хууль эрх зүйн аргачлалаар авч хэлэлцэх бөгөөд үйлчлүүлэгч гадаадын өөр улсад байгаа эсэхээс хамаарахгүй.
22. ДА-ийн амаар болон бичгээр бэлтгэгдсэн бүх үйл ажиллагаа, маркетинг материалууд, Их Британи улсын хууль зар сурталчилгааны стандарттай хамааралтай, үнэн шударга, бодит үнэнийг тусгана.                                                                                                                                                                                                                                                                    23.Энэхүү Ёс Зүйн Зарчим нь ДА-ийн үйл ажиллагаатай холбоотой хэн бүхэнд хамааралтай бөгөөд эрх чөлөөтэй түгээгдэнэ.

16. Гэрээ цуцлах ба гэрээ хийгдэхгүй нөхцөл

ДА-ийн Үйлчилгээний Гэрээг цуцлах нөхцөлүүд нь

  1. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр, Үүнд:

       а.Гэрээнд тусгагдсан хугацаа дууссан тохиолдолд

       б. Үйлчлүүлэгч төлөвлөсөн зорилгодоо хүрсэн

       в. Үйлчлүүлэгчийн хувийн сонголтоор

  1. ДА-ийн хүсэлтээр, Үүнд:
  2.        а. Үйлчлүүлэгчийн хувийн эрх ашиг, сонирхолд нийцүүлэх зорилгоор дээр дурьдсан нөхцөлүүдэд 
  3.        б. Үйлчлүүлэгчийн хувийн сонголтоор
  4.        в. ДА-ийн Ёс Зүйн Баримтлах Зарчим алдагдсан тохиолдолд
  5.      г. Гэрээт хугацаа дуусахаас өмнө буюу үйлчлүүлэгчийн хувийн нөхцөл байдлын шалтгаанаас  ажиллах боломжгүй болсон тохиолдолд ДА бүх үйлчлүүлэгчийг амжилтанд хүргэхийн тулд 100% өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллах боловч зарим нэгэн үйлчлүүлэгчийн хувийн хандлага нөхцөл байдлаас шалтгаалан гэрээт хугацаа дуусахаас өмнө дасгалжуулалтын үйл ажиллагааг цуцлах эрхтэй. 

Эдгээр нөхцөлийг дурдвал, Үүнд

I. Үл Итгэгч буюу Дасгалжуулалтын гаргах үр дүн үйл ажиллагаанд үл итгэсэн хандлагаар бусдад сөрөө нөлөө бүхий төвөгтэй зан авир гаргасан, Дасгалжуулалтын үйл ажиллагаанд болон хийж буй ажилтай уялдан зохицох үйлдэл хийх хүсэлгүй хүн таарсан тохиолдолд ДА хамтран ажиллахгүй.

II. Төлбөрөөс Зайлсхийгч буюу Урьдчилсан төлбөр хийгээгүй үйлчлүүлэгч. Дасгалжуулалтын гэрээ хийсэн ч урьдчилсан төлбөр хийгдээгүй бол дасгалжуулалтын үйлчилгээний цаг тохирохгүй. Тиймээс хувийн дасгалжуулалтын гэрээнд тусгагдсан төлбөрийн хэмжээг урьдчилж хийсэн хүнтэй л цагийн хуваарьт оруулж ажиллана. Гэрээг сунгах хүсэлтэй үед төлбөр хийгдсэний дараа үргэлжлэл дасгалжуулалтыг хийнэ.

III. Хоцролт буюу Дасгалжуулалтын цагаас байнга хоцорч ирдэг үйлчлүүлэгч. Дасгалжуулалттай ажиллаж амжилтанд хүрэх үйл ажиллагаанд маш нарийн цаг баримтлах хувийн хариуцлага маш чухал байр суурийг эзэлнэ. Дасгалжуулалтанд эхний удаа 15 минут дотор хоцролтыг нөхөж олгоно. 2 дахь удаагийн 15 минут доторх нөхөн олгохгүй. Таслалт буюу огт дасгалжуулалтын цагтаа ирээгүй үйлчлүүлэгчийн төлбөрийг нөхөн олгохгүй. Хэрэв дасгалжуулагчтай тохирсон цагийг хүндэтгэх шалтгаанаар өөрчлөх шаардлагатай бол гэрээний хугацааны туршид 1 удаад 24 цагийн өмнө мэдэгдэх эрхтэй. 24 цагийн дотор мэдэгдсэн дасгалжуулалтанд цагийн хөлсийг буцаан олгохгүй. Үйлчлүүлэгчид тохирох хамгийн чухал аргачлал бол дасгалжуулалт хийхэд чөлөөтэй боломжтой цагийг зөв тохирч цаг авах.

IV. Сөрөг үзэлтэн буюу байнга гутранги хандлагаар ханддаг үйлчлүүлэгч. Амьдралын Дасгалжуулагч сулалцагчийн дотоод ертөнцийн хэл, дотоод шаналал, хязгаарлагдмал итгэл, орчин нөхцөлийг нь тэлэх хандлага чиглэлд үйлчлүүлэгчийг сорьж хөгжүүлэх чиглэлд ажиллах боловч аливаад гутранги хандах хандлагаа ойлгосон ч түүнийгээ өмөөрч хамгаалан засаж өөрчлөлт хийх хүсэл сонирхолгүй тохиолдолд үргэлжлүүлэн дасгалжуулахаас татгалзах эрхтэй.

V. Шаардагч буюу дасгалжуулагчаас өөрийн хүссэнийг шахаж шаарддаг үйлчлүүлэгч. Ийм хандлагатай үйлчлүүлэгчид ихэвчлэн өөртөө байхгүйг бусдаас нэхэх, хувийн асуудлынхаа шийдлийг дасгалжуулагчаас хайх хандлага илэрхийлдэг. Ийм нөхцөл дасгалжуулагчийн үүрэг ролийг асуудал бэрхшээл шийдэгч болгон харах, өөрийн амьралын хариуцагыг бусдад тохох, бусдыг буруушааж тайвшрал авах үүднээс бий болдог. Хэрэв үйлчлүүлэгч ийм хандлага гаргаваас дасгалжуулагч сануулан ойлгуулахыг хичээх бөгөөд энэхүү хандлага олон удаа давтагдан үргэлжлэх тохиолдолд гэрээг цуцалж дасгалжуулалтыг зогсоох хүртэл эрхийг эдэлнэ. Энэ асуудлаас зайлсхийх хамгийн гол арга нь Амьдралын Дасгалжуулагчийн үүрэг ролийг ойлгон хүндэтгэх, өөрийн амьдралдаа 100% хариуцлага хүлээх, өөртөө байгаа нөөц бололцоо, хүч чадал, ирээдүйн амьдралыг гартаа аван удирдан жолоодох итгэлтэй хандлага юм.

VI. Өртэй хүн буюу санхүүгийн асар хүнд дарамтанд байгаа үйлчлүүлэгч. Амьдралын Дасгалжуулагч санхүүгийн хүнд дарамттай үйлчлүүлэгчийг санхүүгийн хямралаас аврагчийн үүрэг ролийг гүйцэтгэхгүй. Дасгалжуулагч санхүүгийн хяналт олж авах, орлогын чадвараа ахиулах чиглэлд үйлчлүүлэгчийг чиглүүлж стратегитай ажиллах боловч үйлчлүүлэгчийн санхүүгийн хямралаас үүдэн гарч буй сэтгэл зүйн дарамт, стрессийг зохицуулахад үйл ажиллагаа хийхгүй. Гагцхүү санхүүгийн байдлаа хяналтандаа авсан, өөрийн оюун санаагаа бүрэн хянаж чадах чадвартай бөгөөд бүрэн хүсэл эрмэлзэлтэй үйлчлүүлэгчтэй гэрээний дагуу ажиллана.

VII. Донтсон хүн буюу муу зуршилдаа хөтлөгдөж сэтгэл мэдрэлийн хяналтаа алдсан хүн. Амьдралын Дасгалжуулагч төрөл бүрийн хяналтаас гарсан донтой, сэтгэл мэдрэлийн хяналтгүй хүнийг дасгалжуулахаас татгалзах бүрэн эрхтэй. Үүнд, хар тамхи хэрэглэдэг, архинд орсон, мөрийтэй тоглодог, гэр бүлийн хүчирхийлэл, секс гаж зуршилтай, сэтгэл зүйн хүнд стресст автагдсан, эрүүл орших чадвар хяналтгүй болсон үйлчлүүлэгчийг таньж илрүүлсэн мөчөөс хойш өөр төрлийн үйлчилгээ, тусламж авах чиглэлд шилжүүлэх зөвлөгөө өгөхөөс гадна, үйлчлүүлэгчийн бүрэн эдгэрсэн эсвэл тухай асуудал цэгцэрсэний дараанаас эхлэн дасгалжуулалт хийх талаар дахин авч хэлэлцэнэ.

17. Гомдол маргаан таслах аргачлал

ДА бол өөрийн үйлчлүүлэгчийн зорилгод чиглэгдсэн амжилтад дэмжлэг үзүүлэхийн төлөө бүх үйл ажиллагаагаа чиглүүлсэн Монгол орны иргэдэд өндөр зэрэглэлийн боловсрол, нийгмийн эрүүл орчинд өсөн хөгжиж дэвшихэд бүх потенциалаа зориулдаг байгууллага юм. Энэ зорилгынхоо дагуу хамтран ажиллагч хувь хүн, байгууллагын өсөн хөгжих оюуны нөөц бололцоо, орчин нөхцөлөө сайжруулахад нь дэмжиж өгдөг.

Ялангуяа Гэрээт амьдралын дасгалжуулагчийн үйл ажиллагааны аргачлалын явцад үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадын зорилгодоо хүрэх амжилт үр дүнг бий болгоход төвлөрдөг төдийгүй, тодорхой ажлын төгсгөлд үр дүн бий болсон эсэхээс шалтгаалан бий болж болзошгүй гомдол маргааныг таслах аргачлалыг энд танилцуулъя. 

Хэрэв үйлчлүүлэгч ямар нэгэн байдлаар ДА-ийн үйл ажиллагаанд гомдолтой эсвэл тодорхой асуудал байгаа бол бид гомдол маргааныг цаг тухайд нь хүлээн авч шийдвэрлэхийг эрмэлздэг.

Үйлчлүүлэгч ДА-ийн зүгээс тавьсан сургалтын нөхцөлийг өөрийн зүгээс шалтгаалах үйлдэлээ хийж, хариуцлагаа хүлээсэн, ДА сургалтын явцад өгөгдсөн 3 сарын гэрээтэй тогтвортой ажилласан авч гэрээний хугацааны төгсгөлд гаргасан үр дүнгээ хангалтгүй байна гэж үзвэл ДА-д гомдол гаргах илүү нухацтай шалтгаан байж болохыг үгүйсгэхгүй. 

ДА чанартай үйлчилгээ хүргэхийг эрхэм болгож ажилладаг ч, зарим тохиолдолд ямар нэгэн алдаа эндэгдэлтэй, буруу ташаа ойлголт бий болсон байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хувь хүмүүс, байгууллагын гомдол маргааныг шийдвэрлэхэд зориулж тодорхой үе шаттай шийдэл хийх аргачлал боловсрууллаа.

ДА гомдолыг мэргэжлийн түвшинд шийдэл гаргахыг эрмэлздэгээрээ онцлог юм. Нөгөө талаар гомдол маргааныг нухацтай авч хэлэлцсэнээр манай бизнесийн үйл ажиллагаа явцаа сайжруулах өөрчлөлт хийхэд сайн нөлөөтэй гэж үздэг. Тиймээс ДА-д юуг сайжруулах шаардлагатай байгаа тал дээр үйлчлүүлэгчийн нөхцөл байдлыг ойлгохын тулд асуудлыг авч хэлэлцэх болно.

1-р үе шат, ДА-тай холбогдон утсаар санал бодлоо илэрхийлж болно. ДА боломжийнхоо хэрээр тухайн үед нь шийдэх болно. Хэрэв тийм боломж нь гараагүй, шаардлагатай мэдээлэл, үйл ажиллагааны нөөц бололцоо одоогоор бэлэн биш бол бид тухайн санаа оноог ирээдүйн үйл ажиллагаандаа судлан авч хэлэлцэх болно.

2-р үе шат, Хэрэв үйлчлүүлэгчийн тавьж буй асуудал хойшлуулашгүй, эсвэл илүү нухацтай хандах шаардлагатай гэж үзвэл бичгээр гомдол саналаа илэрхийлж болно. Ийм үед ДА үйлчлүүлэгчийг доорх хэдэн зүйлийг нарийвчлан бодолцож санал бодлоо гаргахыг хүсэж байна. ДА-ийн Ёс Зүйн Баримтлах Зарчимд заагдсан заалтуудтай үл нийцэх үйл ажиллагаа явуулсан бол гомдол гаргах үндэслэлтэй. 

Гомдол маргаан гаргахаас өмнө бодож үзэх үндэслэлүүд

  1. ДА-ийн Ёс Зүйн Баримтлах Зарчимд заагдсан заалтуудыг харилцагч этгээд өөрөө нэг бүрчлэн мөрдсөн байх.
  2. ДА-ийн өгсөн материал, дасгал, хийх ажлуудыг нэг бүрчлэн үзэж танилцаад өөрийн зүгээс 100% чармайлт, амжилтанд хүрэх хариуцлага гаргасан байх.
  3. ДА-ийн төлбөрийг цаг тухайд нь барагдуулсан байх.
  4. ДА-тай тохирсон цагийн хуваарийг мөрдсөн байх.
  5. ДА-д өөрийн үнэн зөв мэдээлэл өгсөн байх.
  6. ДА-ийн ажлын үр дүнгээс бий болсон өөрчлөлтүүдийг зөв үнэлгээ өгсөн эсэхээ шалгах. Гомдол захидалыг өөрийн овог нэр, оршин суух хаяг, асуудалын хамтаар маш тодорхойгоор бичсэн имэйлээр хүлээн авна.

Хүлээн авах хаяг Monica@monicabatsukh.com

Гомдлыг тодорхой баримтлалтайгаар хүлээн авч нарийн судалсаны үндсэн дээр ажлын 10 хоногийн дотор хариулт илгээнэ. Хариулт шийдвэрийг гаргахдаа доорх үндэслэлийг баримтална.

ДА-ийн ёс зүйн баримтлах зарчимд нийцсэн эсэх

  1. Үйлчлүүлэгчийн гэрээт дасгалжуулагчийн асуулга дасгалуудад хариулсан хариултуудын бодит үнэнтэй нийцэж буй эсэх
  2. СҮйлчлүүлэгчийн зорилго, хүсэл тэмүүлэл хэрхэн гэрээт дасгалжуулагчийн үйл ажиллагаанд нийцэлдэж байсан эсэх
  3. Үйлчлүүлэгч өөрийн зүгээс 100% чармайлт, хариуцлагатай хандаж буй эсэх
  4. Үйлчлүүлэгч дасгалжуулагчын өгсөн дасгалуудыг гүйцэтгэл хийсэн эсэх
  5. Өнөөг хүртэл хийсэн амжилтууд, бодит байдлаас ургасан дүгнэлтүүдийг зөв үнэлж байгаа эсэх 

Ихэнх гомдол маргаанууд дээрх 2 үе шат дээр бүрэн шийдвэрлэгдэх боломжтой.

3-р үе шат, Хэрэв ДА-ийн гаргасан гомдол маргааныг таслах аргачлал шударга бус байна гэж үзвэл хууль зүйн эсвэл бусад төрлийн тусламж үзүүлэх мэргэжлийн байгууллагад хандаж гомдолоо барагдуулж болно. Амьдралын дасгалжуулагч үйлчлүүлэгчийн цаг боломж, нөхцөлийг зөв үнэлж, хуулийн дагуу шударга арга хэмжээ шийдвэр гаргахын тулд дэмжлэг үзүүлнэ. Амьдралын дасгалжуулагч гомдол маргаантай байгаа хүний хувийн нууцыг чандлан хамгаалах болно.

Үйлчлүүлэгчийн гэрээт дасгалжуулагчийн асуулга дасгалуудад хариулсан хариултуудын бодит үнэнтэй нийцэж буй эсэх
Үйлчлүүлэгчийн зорилго, хүсэл тэмүүлэл хэрхэн гэрээт дасгалжуулагчийн үйл ажиллагаанд нийцэж байсан эсэх
Үйлчлүүлэгч өөрийн зүгээс 100% чармайлт, хариуцлагатай хандаж буй эсэх
Үйлчлүүлэгч дасгалжуулагчийн өгсөн дасгалуудыг гүйцэд хийсэн эсэх
Өнөөг хүртэл хийсэн амжилтууд, бодит байдлаас ургасан дүгнэлтүүдийг зөв үнэлж байгаа эсэх Ихэнх гомдол маргаанууд дээрх 2 үе шат дээр бүрэн шийдвэрлэгдэх боломжтой.

3-р үе шат, Хэрэв ДА-ийн гаргасан гомдол маргааныг таслах аргачлал шударга бус байна гэж үзвэл хууль зүйн эсвэл бусад төрлийн тусламж үзүүлэх мэргэжлийн байгууллагад хандаж гомдлоо барагдуулж болно. ДА таны цаг боломж, нөхцөлийг зөв үнэлж, хуулийн дагуу шударга арга хэмжээ шийдвэр гаргахын тулд дэмжлэг үзүүлнэ. ДА гомдол маргаантай байгаа хүний хувийн нууцыг чандлан хамгаалах болно.

 

Таны амжилтын түнш,

Monica Batsukh

Дасгалжуулалтын Академи ТББ

www.monicabatsukh.com

Дээш гүйлгэх