ДАСГАЛЖУУЛАЛТЫН АКАДЕМИ

БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Дасгалжуулалтын Академи ТББ-ын онлайн үйлчилгээний вэб хуудаст тавтай морилно уу.

  • Энэхүү үйлчилгээний нөхцөлийн дагуу нэг талаас Дасгалжуулалтын Академи ТББ (цаашид ДА гэх), нөгөө талаас уг вэбсайтаар үйлчлүүлж буй хэрэглэгч (цаашид Үйлчлүүлэгч гэх) нар харилцан тохиролцож monicabatsukh.comacademy.monicabatsukh.com онлайн дэлгүүр, онлайн сургалтын порталаас ном бүтээгдэхүүн болон сургалтын үйлчилгээ худалдан авахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
  • Үйлчлүүлэгч худалдан авалт хийх шийдвэр гаргахаасаа өмнө ДА-н үйлчилгээний нөхцөлтэй танилцан, улмаар “Би вэбсайтын үйлчилгээний нөхцөлтэй танилцсан бөгөөд зөвшөөрч байна” гэсэн тэмдэглэгээг сонгон баталгаажуулсан байх ёстой. Төлбөр төлөгдсөн үеэс энэхүү онлайн үйлчилгээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.

ДА үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх нь:

 

1. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

Үйлчилгээний нөхцөлийн хүрээнд нэг талаас Дасгалжуулалтын Академи нь  онлайн вэбсайтын үйл ажиллагааны аюулгүй, найдвартай байдлыг ханган, үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг хадгалж хамгаалах бөгөөд нөгөө талаас Үйлчлүүлэгч өөрийн нөөц бололцоогоо зохицуулан сургалт хөтөлбөрт тогтсон хугацаанд үр дүнтэй хамрагдаж, ном бүтээгдэхүүн худалдан авна.

2.  ДА-ИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  1. Сургалт хөтөлбөрт хамрагдсан үйлчлүүлэгчийг төлөвлөсөн хугацааны дагуу үйлчилгээндээ хамрагдаж, амьдралын дасгалжуулагч болон дасгалжуулагч, менторуудад өөрийг нь сорилтод оруулах дасгал, даалгавруудыг гүйцэтгэхийг хэлэх, сануулах эрхтэй.
  2. ДА нь онлайн дэлгүүр болон онлайн сургалтын порталын аюулгүй найдвартай байдал, үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл болон сургалттай холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүрэгтэй.
  3. Сургалтыг онлайн хэлбэрээр төлөвлөсөн хуваарийн дагуу явуулна. Хэрэв өөрчлөлт гарсан бол холбогдох сувгуудаар мэдээллийг танилцуулна.
  4. Үйлчлүүлэгчийн мэдлэг чадварын түвшинг дээшлүүлж хэмжигдэхүйц үр дүн гаргана.

 

3.  ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  1. Үйлчлүүлэгч нь ДА-ийн сургалт хөтөлбөрүүдэд төлөвлөсөн хуваарийн дагуу цаг заваа зохицуулан идэвхтэй оролцож, үр дүн гаргах зорилгоор, сэтгэл зүрхээ дайчлан хариуцлагатай хамрагдана.
  2. Үйлчлүүлэгч ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ-тэй сайтар танилцсан байна. Үйлчлүүлэгч нь вэбсайтад бүртгэлтэй хэрэглэгчийн имэйл, нууц үгээрээ нэвтэрсний дараа өөрийн нэвтрэх эрх болон нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах үүрэгтэй.
  3. Үйлчлүүлэгч нь хэрэглэгчийн нэр, нууц үг, нууц мэдээллээ бусдад дамжуулахгүй байж, үйлчилгээг хэрэглэснийхээ дараа тухай бүрт нь бүртгэлээ хааж, мэдээллийн аюулгүй байдлаа байнга хамгаалж байх үүрэгтэй.
  4. Үйлчлүүлэгч хэрэглэгчийн эрхээрээ нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй. Үйлчлүүлэгч нь үйлчилгээг ашиглан шийдвэр гаргаж, худалдан авалт хийсэн бүхий л үйлдэлдээ өөрийн биеэр хариуцлага хүлээнэ.

 

4. СУРГАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛБӨР ТООЦОО

Үйлчлүүлэгч сургалт хөтөлбөрийн төлбөрийг 100 хувь төлсний үндсэн дээр хичээл нь нээгдэнэ. Үйлчлүүлэгч өөрийн шийдвэрээ гарган төлбөрөө төлнө. Сургалт хөтөлбөрт төлбөр төлөгдсөнөөс хойш ямар ч тохиолдолд буцаан олгохгүй. Мөн сургалт хөтөлбөрийн төлбөрийг бусад сургалт хөтөлбөр руу шилжүүлэхгүй болно.

 

5. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГА БА ОЮУНЫ ӨМЧ 

Academy.monicabatsukh.com-д зориулан хэрэглэгдэж байгаа программ хангамж, худалдааны тэмдэг, загвар дизайн, эмблем, лого бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд зөвшөөрөлгүй ашиг олох зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.

Дасгалжуулалтын академийн ном бүтээгдэхүүн, хөтөлбөр сургалтын бүх материалууд нь амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Батсүхийн оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагддаг.

ДА-н бүхий л бүтээлийг зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь буюу хэсэгчлэн хувилах, нийтлэх, микрофильм хийх, электрон системд оруулах, сургалт хөтөлбөрүүдэд ашиглах болон бусад ямар нэгэн хэлбэрээр олшруулах, ашиглахыг хориглоно. Сургалт үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.

Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар  олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг “Зөрчлийн тухай хуулийн 8.3.1″-д заасны дагуу хувь хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

6. ХАМТРАН АЖИЛЛАХ

ДА нь нийгэмдээ эергээр нөлөөлөн бусдад туслах, хувь нэмрээ оруулах чин хүсэл эрмэлзэлтэй, шинэлэг сэтгэлгээтэй ажил хэрэгч хүмүүстэй ажиллахыг эрхэмлэдэг. Хэрэв танд өөрийн гэсэн ажлын туршлага, нөөц бололцоо хуримтлагдсан, түүнийгээ яаж гардаж хийх аргаа мэддэг бол та манай насан туршийн Хамтрагч  болон бидний зорилготой нэгдэн алхах замд танд тохирсон уян хатан хамтран ажиллах боломж үргэлж нээлттэй байх болно.

 

7. ӨӨРЧЛӨЛТ БОЛОН ШИНЭЧЛЭЛТ

ДА нь техникийн өөрчлөлт, системийн сайжруулалт зэрэг программын өөрчлөлт, шинэчлэлт хийх эрхтэй бөгөөд өөрчлөлт хийх тохиолдолд вэбсайт нь түр хугацааны зогсолт хийж болно. Энэ хугацаандаа ДА-ийн фейсбүүк болон бусад тантай холбогдох сувгаар тухай бүрт нь мэдэгдэх болно.

 

8. ӨӨРЧЛӨЛТ БОЛОН ШИНЭЧЛЭЛТ ХУУЛЬ ДҮРЭМ ЖУРАМ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

Монгол улсын үндсэн хуульд заасан хууль тогтоомжийн хүрээнд үйлчилнэ. Үйлчилгээний нөхцөлд заагдсанаас бусад үүссэн харилцааг Монгол улсын хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

 

9.  НУУЦ ХАМГААЛАЛТ

Үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хамгаална. Үйлчлүүлэгч өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ. Тухайн үйлчлүүлэгчтэй холбоотой мэдээллийг хуулийн байгууллагын зүгээс шаардсан тохиолдолд холбогдох байгууллагад шилжүүлэх эрхтэй. Үйлчлүүлэгч өөрийн нууц үгийг алдсан, мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг ДА хүлээхгүй.

 

10. ЁС ЗҮЙН БАРИМТЛАХ ЗАРЧИМ

ДА-н ажилтан, хамтран ажиллагч, дадлагажигч, суралцагч, үйлчлүүлэгч, гишүүн, сонирхогч, дэмжигч болон харилцагч нар Олон улсын дасгалжуулалтын нийгэмлэгийн мэргэжлийн Ёс Зүйн Баримтлах Зарчмыг (The Code of Professional Conduct) даган мөрдөх ёстой.

Хэрэв уг зарчим мөрдөгдөөгүй нь батлагдвал, ДА биечлэн нягталж үзээд үйлчлүүлэгчийн буруутай нь нотлогдсон тохиолдолд учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй байх, эсвэл харилцааг таслан зогсоох эрхийг хуулийн өмнө эдэлнэ. Бүх эрх, үүрэг, хариуцлагыг хуулийн өмнө шударгаар зохицуулна. Үйлчлүүлэгч ДА-ийн дараах ёс зүйн зарчмыг баримтална. Үүнд:

  1. Бүх үйлчлүүлэгч ёс суртахууны өндөр зарчим баримталж, үнэнч шударга байдал, хариуцлага болон ухамсрыг дээд зэрэгт чандлан мөрдөнө.
  2. Үйлчлүүлэгч бусад гишүүдээ харилцан хүндэтгэж, хувийн нууцыг чанд хадгалж, хувь хүний эрх чөлөөг эрхэмлэн, нийтлэг үзэл хандлагыг баримтална.
  3. ДА бизнесийн нууцыг чандлан сахиж, гуравдагч байгууллага болон иргэдэд үйлчлүүлэгчийн тухай мэдээллийг дамжуулахгүй байх.
  4. Үйлчлүүлэгч ДА-ийн бизнесийн эрх ашгийг хүндэтгэн нэр хүндийг гутаан доромжлохгүй.
  5. ДА-ийн онлайн сургалтын гэрээ, хамтын ажиллагааны зорилго нөхцөлийг хүндэтгэн үзэж, сургалт хөтөлбөрийн бүх үйл явцад шударга үнэн байдлаар, үр дүн гаргах зорилгоор, хүндэтгэлтэйгээр сэтгэл зүрхээ дайчлан хариуцлагатай хандана.
  6. Үйлчлүүлэгч үнэн шударга мэдээллийг өгөх ёстой бөгөөд өгсөн мэдээллүүд нь өөр бусад чиг хандлага, буруу сэтгэгдэл, худал хуурмаг агуулга багтаагаагүй байна.
  7. Дасгал ажилд өөрийн зорилго тэмүүлэлд нийцэх тодорхой үнэн хариултуудыг өгч, харилцан эрх ашгаа хүндэтгэнэ.
  8. ДА-тай ажиллах явцдаа өөрийн зорилгоо тодорхой тусгаж өгөөгүй, эсвэл үр дүнгээ гаргахад цаг, эрч хүч, оюун санаагаа зориулж ажиллаагүйн улмаас гомдол зарга үүсгэхгүй.
  9. ДА-тай хамтран ажиллах явцад хийсэн хамтын ажиллагааны холбогдох бичиг баримт, хариулт өгөгдлүүдийг хадгалж авч үлдэх хариуцлагыг үйлчлүүлэгч этгээд өөрөө хүлээнэ.
  10. ДА үйлчлүүлэгчийн хувийн нууцыг чандлан хадгална.
  11. ДА үйлчлүүлэгчийн хувийн түүхээс олон нийтэд хүртээлтэй жишээ болгон цаашдын уран бүтээлдээ нэрийг нь нууцлан ашиглах эрхтэй.
  12. ДА үйлчлүүлэгчийн нөхцөл байдлаас хамааран хамтран ажиллахаас татгалзах, бусад төрлийн үйлчилгээ рүү чиглүүлэх, цагийн тохиргоог өөрчлөх эрхтэй.
  13. ДА маргаан зөрчилдөөн, хувь хүний шийдвэрлэх асуудалд хөндлөнгөөс гар бие оролцохыг зайлсхийнэ.
  14. Үйлчлүүлэгч ДА-тай маргаан зөрчилдөөн үүсгэхээс зайлсхийж, хувь хүний харилцаандаа ДА-ийг оролцуулах хандлага шаардлага тавихгүй байх
  15. Мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулж буй амьдралын дасгалжуулагчийн орон зайг Монголын нийгэмд зөвөөр ойлгуулах, хүлээн зөвшөөрөхөд дэмжлэг үзүүлэх
  16. Өөрийн олсон мэдлэг, туршлага, чадвараа ДА-ийн бусад гишүүдтэй хуваалцах эрхтэй.
  17. ДА-ийн гэрээ, үйл ажиллагааны аргачлал, уран бүтээлийн оюуны өмчийн бүтээлийг хүндлэх, дүрэм журам болон холбогдох хуулийг баримтлах
  18. ДА 18 нас хүрээгүй хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр сургалт хөтөлбөрт хамруулна.
  19. ДА-ийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн алдаа, гомдол, чирэгдэл, буруу төсөөлөл ойлголт, нийтийн эрх ашгийн зөрчилтэй асуудалд ДА-тай холбоо барьж мэдэгдэнэ.
  20. Хуулийн бүх асуудлыг олон улсад зөвшөөрөгдсөн хууль эрх зүйн аргачлалаар авч хэлэлцэх бөгөөд үйлчлүүлэгч гадаадын өөр улсад байгаа эсэхээс хамаарахгүй.
  21. ДА-ийн амаар болон бичгээр бэлтгэгдсэн бүх үйл ажиллагаа, маркетинг материалууд, Их Британи болон Монгол улсын хууль, зар сурталчилгааны стандарттай хамааралтай, үнэн шударга, бодит үнэнийг тусгана.
  22. Энэхүү Ёс Зүйн Зарчим нь ДА-ийн үйл ажиллагаатай холбоотой хэн бүхэнд хамааралтай бөгөөд эрх чөлөөтэй түгээгдэнэ.

 

11. ГЭРЭЭ ЦУЦЛАХ НӨХЦӨЛ

Дараах нөхцөлөөр ДА-ийн Үйлчилгээний гэрээг цуцална.

1. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр Үүнд:

а. Гэрээний хугацаа дууссан

б. Үйлчлүүлэгч төлөвлөсөн зорилгодоо хүрсэн тохиолдолд

2. ДА-ийн хүсэлтээр.Үүнд:

а. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр буюу дээр дурдсан нөхцөлүүдэд

б. ДА-ийн Ёс зүйн баримтлах зарчим алдагдсан тохиолдолд

в.  ДА үйлчлүүлэгчийг амжилтад хүргэхийн тулд  ажиллах боловч зарим  үйлчлүүлэгчийн доорх хувийн хандлага, нөхцөл байдлаас шалтгаалан гэрээт хугацаа дуусахаас өмнө сургалт хөтөлбөрийн үйл ажиллагааг цуцлах эрхтэй. Үүнд:

  1. Үл итгэгч буюу сургалт хөтөлбөрийн гаргах үр дүн, үйл ажиллагаанд үл итгэсэн хандлагаар бусдад сөрөг нөлөө бүхий төвөгтэй зан авир гаргасан, бусдын нууцыг задалсан, сургалт хөтөлбөрийн үйл ажиллагаанд болон хийж буй ажилтай уялдан зохицох үйлдэл хийх хүсэлгүй хүн таарсан тохиолдолд ДА хамтран ажиллахгүй.
  2. Хоцролт буюу сургалт хөтөлбөрийн цагаас байнга хоцордог үйлчлүүлэгч. Сургалт хөтөлбөрт үр дүнтэй хамрагдаж, амжилтад хүрэх үйл ажиллагаанд хувь хүний цагийн менежмент, цаг баримтлах хувийн хариуцлага чухал байр суурь эзэлнэ. Товлолт хугацаандаа сургалт хөтөлбөртөө хамрагдаагүй үйлчлүүлэгчийн төлбөрийг нөхөн олгохгүй. Сургалтын хөтөлбөрийн хугацааг нөхөх сунгахгүй.
  3. Сөрөг үзэлтэн буюу байнга гутранги байдлаар үгүйсгэж ханддаг үйлчлүүлэгч. Дасгалжуулагч болон менторууд суралцагчийн дотоод ертөнцийн хэл, дотоод шаналал, хязгаарлагдмал итгэл, орчин нөхцөлийг нь тэлэх хандлага чиглэлд үйлчлүүлэгчийг сорьж хөгжүүлэх зорилгоор ажиллах боловч аливаад гутранги хандах хандлагаа ойлгосон ч түүнийгээ өмөөрч, хамгаалан засаж өөрчлөлт хийх хүсэл сонирхолгүй тохиолдолд үргэлжлүүлэн сургахаас татгалзах эрхтэй.
  4. Шаардагч буюу Дасгалжуулагч, менторуудаас өөрийн хүссэнийг шахаж шаарддаг үйлчлүүлэгч. Ийм хандлагатай үйлчлүүлэгчид ихэвчлэн өөртөө байхгүйг бусдаас нэхэх, хувийн асуудлынхаа шийдлийг бусдаас хайх хандлага илэрхийлдэг. Ийм үйлчлүүлэгч дасгалжуулагч болон менторуудын үүрэг ролийг асуудал бэрхшээл шийдэгч болгон харах, өөрийн амьдралын хариуцлагыг бусдад тохох, бусдыг буруушааж тайвшрал авдаг. Хэрэв үйлчлүүлэгч ийм хандлага гаргаваас Дасгалжуулагч болон менторууд сануулан ойлгуулахыг хичээх бөгөөд энэхүү хандлага олон удаа давтагдан үргэлжлэх тохиолдолд гэрээг цуцалж, хамтын ажиллагааг зогсоох хүртэл эрхийг эдэлнэ. Энэ асуудлаас зайлсхийх хамгийн гол арга нь Дасгалжуулагч болон менторуудын үүрэг ролийг ойлгон хүндэтгэх, өөрийн амьдралдаа 100% хариуцлага хүлээх, өөртөө байгаа нөөц бололцоо, хүч чадал, ирээдүйн амьдралыг гартаа авч удирдан жолоодох итгэлтэй хандлага юм.
  5. Өртэй хүн буюу санхүүгийн асар хүнд дарамтад байгаа үйлчлүүлэгч. Дасгалжуулагч болон менторууд санхүүгийн хүнд дарамттай үйлчлүүлэгчийг санхүүгийн хямралаас аврах үүрэг ролийг гүйцэтгэхгүй. Дасгалжуулагч болон менторууд санхүүгийн хяналт олж авах, орлогын чадвараа ахиулах чиглэлд үйлчлүүлэгчийг чиглүүлж стратегитай ажиллах боловч үйлчлүүлэгчийн санхүүгийн хямралаас үүдэн гарч буй сэтгэл зүйн дарамт, стрессийг зохицуулах үйл ажиллагаа хийхгүй. Гагцхүү санхүүгийн байдлаа хяналтандаа авсан, өөрийн оюун санаагаа бүрэн хянах чадвартай бөгөөд бүрэн хүсэл эрмэлзэлтэй үйлчлүүлэгчтэй гэрээний дагуу ажиллана.
  6. Донтсон хүн буюу муу зуршилдаа хөтлөгдөж сэтгэл мэдрэлийн хяналтаа алдсан хүн. Дасгалжуулагч болон менторууд төрөл бүрийн хяналтаас гарсан донтой, сэтгэл мэдрэлийн хяналтгүй хүнтэй хамтран ажиллахаас татгалзах бүрэн эрхтэй. Үүнд, хар тамхи хэрэглэдэг, архинд орсон, мөрийтэй тоглодог, гэр бүлийн хүчирхийлэл, секс гаж зуршилтай, сэтгэл зүйн хүнд стресст автсан, эрүүл орших чадвар хяналтгүй болсон үйлчлүүлэгчийг таньж илрүүлсэн мөчөөс хойш өөр төрлийн үйлчилгээ, тусламж авах чиглэлд шилжүүлэх зөвлөгөө өгөхөөс гадна үйлчлүүлэгчийн бүрэн эдгэрсэн, эсвэл тухайн асуудал цэгцэрсний дараанаас эхлэн хамтран ажиллах хийх талаар дахин авч хэлэлцэнэ.

 

12. ГОМДОЛ МАРГААН ТАСЛАХ АРГАЧЛАЛ

ДА бол өөрийн үйлчлүүлэгчийн зорилгод чиглэсэн амжилтад дэмжлэг үзүүлэхийн төлөө бүх үйл ажиллагаагаа чиглүүлдэг, Монгол улсынхаа иргэдэд өндөр зэрэглэлийн боловсрол, нийгмийн эрүүл орчинд өсөн хөгжиж дэвшихэд бүх потенциалаа зориулдаг байгууллага юм. Энэ зорилгынхоо дагуу хамтран ажиллагч хувь хүн, байгууллагын өсөн хөгжих оюуны нөөц бололцоо, орчин нөхцөлөө сайжруулахад нь дэмжиж өгдөг.

Хэрэв үйлчлүүлэгч ямар нэгэн байдлаар ДА-ийн үйл ажиллагаанд гомдолтой, эсвэл тодорхой асуудал байгаа бол бид гомдол маргааныг цаг тухайд нь хүлээн авч шийдвэрлэхийг эрмэлздэг.

ДА чанартай үйлчилгээ хүргэхийг эрхэм болгож ажилладаг ч, зарим тохиолдолд ямар нэгэн алдаа эндэгдэлтэй, буруу ташаа ойлголт бий болсон байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хувь хүмүүс, байгууллагын гомдол маргааныг шийдвэрлэхэд зориулж ДА тодорхой үе шаттай шийдэл хийх аргачлал боловсруулсан.

ДА гомдлыг мэргэжлийн түвшинд шийдэл гаргахыг эрмэлздэгээрээ онцлог юм. Нөгөө талаар гомдол маргааныг нухацтай авч хэлэлцсэнээр манай бизнесийн үйл ажиллагааны явцыг сайжруулах өөрчлөлт хийхэд сайн нөлөөтэй гэж үздэг. Тиймээс ДА-д юуг сайжруулах шаардлагатай байгаа тал дээр үйлчлүүлэгчийн нөхцөл байдлыг ойлгохын тулд асуудлыг авч хэлэлцэх болно.

1-р үе шат: ДА-тай холбогдон утсаар санал бодлоо илэрхийлж болно. ДА боломжийнхоо хэрээр тухайн үед нь шийдэх болно. Хэрэв тийм боломж нь гараагүй, шаардлагатай мэдээлэл, үйл ажиллагааны нөөц бололцоо одоогоор бэлэн биш бол бид тухайн санаа оноог ирээдүйн үйл ажиллагаандаа судлан авч хэлэлцэх болно.

2-р үе шат: Хэрэв үйлчлүүлэгчийн тавьж буй асуудал хойшлуулшгүй, эсвэл илүү нухацтай хандах шаардлагатай гэж үзвэл бичгээр гомдол саналаа илэрхийлж болно. Ийм үед ДА үйлчлүүлэгчийг доорх хэдэн зүйлийг нарийвчлан бодолцож, санал бодлоо гаргахыг хүсэж байна. ДА-ийн Ёс зүйн баримтлах зарчимд заагдсан заалтуудтай үл нийцэх үйл ажиллагаа явуулсан бол гомдол гаргах үндэслэлтэй.

Гомдол маргаан гаргахаас өмнө бодож үзэх үндэслэлүүд:

  1. ДА-ийн Ёс зүйн баримтлах зарчимд заагдсан заалтуудыг харилцагч этгээд өөрөө нэгбүрчлэн мөрдсөн байх
  2. ДА-ийн өгсөн материал, дасгал, үйлчлүүлэгч бүрийн хийх ёстой даалгавар ажлуудыг нэг бүрчлэн үзэж танилцаад, өөрийн зүгээс 100% чармайлт, амжилтад хүрэх хариуцлага гаргасан байх
  3. ДА-тай тохирсон цагийн хуваарийг мөрдсөн байх
  4. ДА-д өөрийн үнэн зөв мэдээллийг өгсөн байх
  5. ДА-ийн ажлын үр дүнгээс бий болсон өөрчлөлтүүд дээр үнэн зөв үнэлгээ өгсөн эсэхээ шалгах. Хэрэв гомдол гаргасан бол холбогдох захидлыг өөрийн овог нэр, оршин суух хаяг, гаргаж буй асуудлын хамт маш тодорхойгоор бичсэн имэйлээр хүлээн авна.

Хүлээн авах хаяг: [email protected]

Гомдлыг тодорхой баримттайгаар хүлээн авч, нарийн судалсны үндсэн дээр ажлын 10 хоногийн дотор хариу илгээнэ.

Ихэнх гомдол маргаанууд дээрх 2 үе шатанд бүрэн шийдвэрлэгдэх боломжтой.

3-р үе шат: Хэрэв ДА-ийн гаргасан гомдол маргааныг таслах аргачлал шударга бус байна гэж үзвэл хууль зүйн, эсвэл бусад төрлийн тусламж үзүүлэх мэргэжлийн байгууллагад хандаж гомдлоо барагдуулж болно. Дасгалжуулагч болон менторууд үйлчлүүлэгчийн цаг боломж, нөхцөлийг зөв үнэлж, хуулийн дагуу шударга арга хэмжээ авч, шийдвэр гаргахын тулд дэмжлэг үзүүлнэ. Дасгалжуулагч болон менторууд гомдол маргаантай байгаа хүний хувийн нууцыг чандлан хамгаалах болно.

Таны амжилтын түнш,

Monica Batsukh

Дасгалжуулалтын Академи ТББ

www.monicabatsukh.com