Бэрхшээл ба Боломж Podcast 11 – Боломжийг хэрхэн таньж ашиглах вэ?
Боломжийг хэрхэн таньж ашиглах вэ?
Хэрэв та хайрцаг доторх сэтгэлгээнээс гарч өөрөөр сэтгэж эхлэхийг хүсэж байгаа бол энэ ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой. Энэ ярилцлага зөвхөн боломжуудын талаар ч биш таны сэтгэлгээний цар хүрээг тэлэх олон чухал аргуудыг зааж өгөх болно.
Үүнийг сонссоноор та,
✓ Хүмүүсийн сэтгэлгээнд болдог зөрчилдөөний талаар танд өргөн ойлголт өгнө
✓ Таны өмнө боломжийг харахад тулгараад байгаа бэрхшээлүүдийг давах аргыг өгнө.
✓ Ирээдүйдээ боломжийг олж харах арга урлагийг суралцах болно.
✓ Эдийн засгийн байдалдаа хэрэгтэй боломжуудыг ашиглах ур чадварыг суралцана.
✓ Та өөрийн энерги, эрч хүчээ, зөвхөн хэрэгтэй, дуртай зүйлдээ зарцуулж сурах болно.
✓ Боломжгүй гэдэг айдсаа ялан дийлж хүсэл мөрөөдлөөрөө амьдрах арга ухааныг танд бэлэглэнэ.
✓ Мухардалд оруулдаг далд ухамсраа эвдэж болох аргуудыг сураад зогсохгүй, эрх чөлөөтэй амьдрах мотиваци эрч хүчийг олж харах болно.
Амьдралын Дасгалжуулагч Батсүхийн Мөнгөнтуяа буюу олны таньдгаар Monica Batsukh танд өөрийнхөө анх яаж боломжийг нээж зохицуулж амьдралаа өөрчилсөн тухай маш сонирхолтой, ухаарч бодууштай ярилцлага зөвлөмжийг танд зориулан өгч байна.
www.monicabatsukh.com вэб хуудсаар түүний уран бүтээлүүдтэй танилцаж, тусгаарлан өөрийн амжилтад хүрэх дасгалжуулалтыг хийж болно.
Бэрхшээл ба Боломж Podcast-ын цувралууд нь 2013 оны зун Дэлхийгээр 40 гаруй оронд тархан суугаа Монголчуудын амьдралын эрэлт хүсэлт асуулт сонирхлын дагуу бүтээгдсэн бөгөөд олон мянган хүний амьдралдаа амжилт гаргахад цоо шинэ урам зориг, итгэл тэмүүллийг бэлэглэсэн гайхалтай ярилцлагууд юм.
Сэтгэгдэл үлдээх