Бэрхшээл ба Боломж Podcast 07 – Цаг ашиглахын ид шид
Бэрхшээл ба Боломж Podcast 07 – Цаг ашиглахын ид шид
Хэрэв та цаг ашиглах чадвараа сайжруулж амьдралаа амжилтад нэг том алхам урагшлуулахыг хүсэж байгаа бол энэ ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой. Энэ ярилцлага зөвхөн цаг ашиглалтын талаар биш таны амьдралын бүх асуудлуудыг шийдэх аргыг зааж өгөх болно.
Үүнийг сонссоноор та,
- Цаг хугацааны матрицыг хэрхэн ашиглах аргыг заалгах болно.
- ABCDE method аргатай танилцана
- Ирээдүйд гарч болзошгүй хор уршгаас урьдчилан сэргийлж чадна.
- Эдийн засгийн хямралын энэ аюултай орчныг ч давж гарах ур чадварыг суралцана.
- Та энерги, эрч хүчээ, зөвхөн хэрэгтэй зүйлдээ зарцуулж сурах болно.
- Айдсаа ялан дийлж хүсэл мөрөөдлөөрөө амьдрах арга ухааныг танд бэлэглэнэ.
- Муу зуршлаа эвдэж сурах мотиваци эрч хүчийг олж харах болно.
Амьдралын Дасгалжуулагч Батсүхийн Мөнгөнтуяа буюу олны таньдгаар Monica Batsukh танд өөрийнхөө анх яаж цаг заваа зохицуулж амьдралаа өөрчилсөн тухай маш сонирхолтой, ухаарч бодууштай ярилцлага зөвлөмжийг өгч байна.
www.monicabatsukh.com вэб хуудсаар түүний уран бүтээлүүдтэй танилцаж, тусгайлан өөрийн амжилтад хүрэх дасгалжуулалтыг хийж болно.
Бэрхшээл ба Боломж Podcast-ын цувралууд нь 2013 оны зун Дэлхийгээр 40 гаруй оронд тархан суугаа Монголчуудын амьдралын эрэлт хүсэлт асуулт сонирхлын дагуу бүтээгдсэн бөгөөд олон мянган хүний амьдралдаа амжилт гаргахад цоо шинэ урам зориг, итгэл тэмүүллийг бэлэглэсэн гайхалтай ярилцлагууд юм.
Сэтгэгдэл үлдээх