Бэрхшээл ба Боломж Podcast 03 – Монгол хүний сэтгэхүйн онцлог
Бэрхшээл ба Боломж Podcast 03 – Монгол хүний сэтгэхүйн онцлог
Бидний тархинд болж буй мэдээллүүд, итгэл үнэмшлүүд хаанаас ирдэг? Бид шашин шүтлэгийг хэрхэн хүлээж авч өөртөө шингээдэг тухай та мэдэх үү? Таныг амжилтад хүрэхэд эдгээр мэдээллийн үнэ цэнэ хэр байж, яаж нөлөөлж байгааг та мэдэх үү? Энэ ярилцлага танд сонирхолтой хэрэгтэй мэдээллийг өгнө гэдэгт итгэлтэй байна.
Үүнийг сонссоноор та,
✓ Таны сэтгэхүй дотор шашин шүтлэг, итгэл үнэмшил бүтээсэн мэдээлэл хэрхэн нөлөөлж байдгийг ойлгох болно
✓ Монгол хүний сэтгэхүйн онцлог, нийгмийн үзэл бодод таныг яаж хойш татаж байдгийг мэдэж авна.
✓ Өөдрөг үзлийг өөртөө бий болгох арга барил суралцана.
✓ Таныг хойш татаж байдаг сөрөг итгэл үнэмшил хязгаартай сэтгэхүйгээ тэлж хөгжүүлнэ.
Амьдралын Дасгалжуулагч Батсүхийн Мөнгөнтуяа буюу Monica Batsukh танд өөрийнхөө амьдралын мэргэжлийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж маш сонирхолтой, ухаарч бодууштай ярилцлага зөвлөмжийг танд зориулан өгч байна.
www.monicabatsukh.com вэб хуудсаар түүний бусад уран бүтээлүүдтэй танилцаж, тусгаарлан өөрийн амжилтад хүрэх дасгалжуулалтыг хийж болно.
Бэрхшээл ба Боломж Podcast-ын цувралууд нь 2013 оны зун Дэлхийгээр 40 гаруй оронд тархан суугаа Монголчуудын амьдралын эрэлт хүсэлт асуулт сонирхлын дагуу бүтээгдсэн бөгөөд олон мянган хүний амьдралдаа амжилт гаргахад цоо шинэ урам зориг, итгэл тэмүүллийг бэлэглэсэн гайхалтай ярилцлагууд юм.
Сэтгэгдэл үлдээх