“МАРКЕТИНГ 5.0” онлайн сургалт
Дөрвөн 7 хоногийн хугацаатай “Маркетинг 5.0” сургалт
A.I д суурилсан шилдэг аргачлалаар орлогоо 10X өсгөх боломжийг эндээс суралцаарай!
Энэхүү Маркетинг 5.0 сургалтаар та өөрийн үйлчлүүлэгчдийн худалдан авалтын шинэ дадал зуршил, сэтгэлгээнд нийцсэн өндөр нөлөөлөлтэй маркетингийн шинэ томьёолол бүхий арга барилыг тодорхой дэс дараалалтай алхмуудаар, системтэйгээр, яг өөрийнхөө бизнесийн онцлогт тохирсон байдлаар бүтээж хэрэгжүүлнэ.
Та бизнесээ дөнгөж эхэлж байгаа, эсвэл аль хэдийн тодорхой түвшинд хүрсэн эсэхээс үл хамааран энэхүү сургалтаас хэрэглэгчдээ татах тасралтгүй өсгөх системийг бүтээж, үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх маркетингийн дэлхийн түвшний шилдэг ур чадварт суралцаарай!
“Хэзээ, хаана оролцох вэ?”
- ХЭЗЭЭ: Жилд ганцхан удаа болох бөгөөд жил бүрийн 7 дугаар сард сургалт элсэлтээ зарлана. 4 долоо хоногийн турш та бид маш эрчимтэй ажиллана.
- ХААНА: Онлайнаар (бүх хичээл онлайнаар явагдаж, та хаа дуртай газраасаа оролцож болно)
“Яаж оролцох вэ?”
- Та өөрт тохирох төрлөө сонгож захиалсны дараа танд очих имэйлүүд дэх зааврын дагуу бүртгэлээ гүйцээснээр бид таны захиалгыг хөтөлбөр эхлэх хугацаатай нийцүүлэн баталгаажуулах болно. Ингэснээр та хөтөлбөрт хэрхэн оролцох талаарх бүх заавар, онлайн хичээлээ үзэх заавар, уулзалт, бусад үйл ажиллагааны талаарх имэйлүүд хүлээж авах, хамрагдах ба тусгай фэйсбүүк группт нэгдэн мэдээллүүдээ цаг алдалгүй авах бүрэн боломжтой.
- Та сургалтдаа онлайнаар оролцоно. Та сургалтдаа дуртай цагтаа, өөртөө тухтай газраасаа, технологийн дэвшилтэт хэлбэр ашиглан онлайнаар оролцоно. Орон зайн давуу сэтгэлгээ, дэлхийн нөгөө өнцөгт ч ашиглаж буй үнэ цэнтэй мэдлэг туршлагаас цаг алдалгүй суралцах гайхалтай боломжийг эдэлнэ.
Сэтгэгдэл үлдээх