“ГЭР БҮЛИЙН ДИНАМИК” онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

“ГЭР БҮЛИЙН ДИНАМИК ” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт таныг урьж байна.

Энэ бол жирийн нэгэн онлайн сургалт биш. Гэр бүлийн амьдралыг орвонгоор нь эргүүлэх ид шидийг шингээсэн онлайн дасгалжуулалтын хөтөлбөр. Энэ хөтөлбөр дэлхийн зах зээлд байдаг үнэлгээгээр дор хаяж 10 сая төгрөг, тэр бүү хэл 10000 ам доллараар борлуулдаг Mastermind түвшний цөөн бүлэг хүмүүст л зориулж хийдэг хөтөлбөр. Гэтэл бид үүнийг 10-20 сая төгрөг бус 3.1-6.36 сая төгрөгөөр азтай цөөн Монгол гэр бүлд зориулж бэлтгэлээ.

Монголд урьд нь хэн ч хийж байгаагүй цоо шинэ хэлбэрийн, улам сайжруулан явуулж ирсэн дасгалжуулалтын хөтөлбөр юм. Дасгалжуулалтын хөтөлбөрийн онцлог нь аль ч сургуульд, бакалавр, магистр, докторын сургалтад суралцаад ч олж авч чадахааргүй, бодит амьдралд биеэр суралцдаг, сурснаа хэрэгжүүлж, үйлдэл хийн хувь хүн болоод амьдралын бусад талбарууд дээрээ эрүүл өсөлт гаргах, цаашид хэрхэх арга зам, хэрэгсэл, чадвартай болгоход чиглэгдсэн хөтөлбөр гэсэн үг.

“Яагаад оролцох ёстой вэ?”
  • Та гэр бүлийн хүнтэйгээ, үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаагаа хөгжүүлмээр байна уу?
  • Та хамтын зорилго, хүсэл тэмүүллээр дүүрэн гэр бүлтэй болохыг хүсч байна уу?
  • Та дагавар хүүхдийнхээ ирээдүйд санаа зовдог уу?
  • Таны гэр бүл дотор мөнгөнөөс үүдэлтэй маргаан зөрчилдөөн гарахаас айж байна уу?
  • Та нөхөртэйгөө (эхнэртэйгээ) ээж аав (эсвэл хадмууд)-аасаа болж маргалддаг уу?
  • Та нөхөртэйгөө (эхнэртэйгээ) ойлголцож ярилцахад төвөгтэй байна уу?
  • Гэр бүлийн хүнтэйгээ ойлголцохгүй болохоор хааяа бүүр салаад явчихмаар санагддаг уу?
  • Гэр бүлийн чинь хүн архи уугаад, юу ч хэлээд нэмэргүй аргаа барж байна уу?
  • Гэр бүлийн аз жаргал, хайр дурлалыг амсахад бүх юм оройтсон юм шиг санагдаж байна уу?
“ГЭР БҮЛИЙН ДИНАМИК” хөтөлбөр ХЭНД хамгийн тохиромжтой вэ?”
  • Та гадаад хүнтэй суусан, эхнэр эсвэл нөхөр чинь англиар ярьж, ойлгодог бол энэ хөтөлбөр маань англи, монгол хэл дээр явагддаг давуу талтай. Энэ нь танд маш сайхан боломж байх болно. Хөтөлбөрийн дасгалжуулагч Жилианы хичээлүүд бүгд англи хэл дээр бэлтгэгдсэн бөгөөд би өөрөө танай гэр бүлийн хувийн дасгалжуулалтыг хийх болно.
  • Та урьд нь хүнтэй сууж байсан, одоо дахин гэр бүлтэй болсон ч дахиад гэр бүлийн асуудал гарах вий гэдгээс айж байна уу. Жилиан яг энэ асуудал дээр маш өндөр туршлагатай. Дахин гэр бүл болж 2 дахь, 3 дахь оролдлогоо хийж байгаа хосуудад энэ хөтөлбөр таатай боломж байх болно. Энэ бол ховорхон мэдлэг чадвар.
  • Та залуу гэр бүл ч бай, олон жил ханилсан гэр бүл ч бай хамаагүй энэ хөтөлбөр танд үр өгөөж өгнө. Хосоороо оролцвол зөвхөн таны гэр бүлд тохирсон зөвлөмжийг олж авах боломжтой.
  • Та гэр бүлтэй атлаа, гэр бүлийн хүн тань оролцохоос татгалзсан хандлагатай бол та энэ хөтөлбөрт ганцаараа оролцож болно. Харин эхнэр/нөхөртэйгөө хөтөлбөрөөс суралцсан зүйлээ яаж хуваалцах нь танаас шалтгаална гэдгийг санаарай.
  • Та ганц бие, урьд нь хүнтэй үерхэж эсвэл гэрлэж байсан ч түүнээсээ бий болсон шархыг нөхөж, дахин хайрлаж дурлалцаж чадахгүй, цоо шинээр гэр бүлийн харилцааг бий болгохоос айж, ганцаараа явж байгаа бол энэ хөтөлбөр таны шархалсан зүрхийг илаарьшуулаад зогсохгүй, дахин дурлах, хайрлахын ид шидийг дахин амсах арга ухаанд сургана.
  • Та сайн ханьтай, сайхан гэр бүл бүтээх харилцааны арга барил, чадвартай болохыг хүсвэл энэ хөтөлбөрт хамрагдаарай. Таныг зөв хүнтэйгээ учрахаас эхлээд хайрын зөв харилцааг бүтээх хүртэл цоо шинэ сэтгэлгээг танд суулгах болно.
“Хэзээ, хаана болох вэ?”
  • ХЭЗЭЭ: Жилд ганцхан удаа болох бөгөөд жил бүрийн 5 дугаар сард хөтөлбөр элсэлтээ зарлана. 6 долоо хоногийн турш та бид маш эрчимтэй ажиллана. Үүний дараа 08 сарын 31-ний өдөр хүртэл (элссэн өдрөөс хойш 90 хоног) та хөтөлбөрийнхөө хичээлийг дахин бие даан үзэж, суралцах боломжтой.
  • ХААНА: Онлайнаар (бүх хичээл онлайнаар явагдаж, та хаа дуртай газраасаа оролцож болно)
“Яаж оролцох вэ?”
  • Та өөрт тохирох төрлөө сонгож захиалсны дараа танд очих имэйлүүд дэх зааврын дагуу бүртгэлээ гүйцээснээр бид таны захиалгыг хөтөлбөр эхлэх хугацаатай нийцүүлэн баталгаажуулах болно. Ингэснээр та хөтөлбөрт хэрхэн оролцох талаарх бүх заавар, онлайн хичээлээ үзэх заавар, уулзалт, бусад үйл ажиллагааны талаарх имэйлүүд хүлээж авах, хамрагдах ба тусгай фэйсбүүк группт нэгдэн мэдээллүүдээ цаг алдалгүй авах бүрэн боломжтой.
  • Та хөтөлбөртөө онлайнаар оролцоно. Та хөтөлбөртөө дуртай цагтаа, өөртөө тухтай газраасаа, технологийн дэвшилтэт хэлбэр ашиглан онлайнаар оролцоно. Орон зайн давуу сэтгэлгээ, дэлхийн нөгөө өнцөгт ч ашиглаж буй үнэ цэнтэй мэдлэг туршлагаас цаг алдалгүй суралцах гайхалтай боломжийг эдэлнэ.

 

Хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ТӨЛБӨР ТӨЛӨХ

Та төлбөрөө хичээл тус бүрийн QR кодыг уншуулан төлж болно. Эсхүл байгууллагын данс руу шилжүүлж болно.

VIP
3800000₮

Моника Батсүх дасгалжуулагчаас 1 удаагийн хувийн дасгалжуулалт авах эрх нэмэгдэнэ.

Хэрэв та дансаар төлбөр төлөх бол доорх дансруу шилжүүлнэ үү?

Банк: Хаан банк
Дансны нэр: МОНГОЛ АМЬДРАЛЫН ДАСГАЛЖУУЛАГЧ
Дансны дугаар: 5114712811

Гүйлгээний утга: имэйл хаяг, утасны дугаар, ибаримтаа байгууллагаар авах бол регистрийн дугаар нэмж бичнэ
Дүн: Тухайн хичээлийн төлбөр /MNT/

0 replies

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү