Гарааны бизнесүүдийн 80% нь эхний 5 жил ч хүрэхгүй хугацаанд дампуурдаг эсвэл нэг түвшиндээ очоод л өсөж чадахгүй гацдаг.
10х, 100х өсөж томорно гэдэг олон бизнес эрхлэгчдийн хувьд маш том сорилт. Бизнес томрох тусмаа түм буман олон асуудалтай тулгардаг. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй болохын төлөө эхлүүлсэн бизнес дараагийн шатандаа шилжиж, мөнгөтэй байсан ч мөнгөөр шийдэж чадахгүй бэрхшээл асуудлуудаас болж замдаа төөрдөг.
Бизнесээ агуу томоор төсөөлж, дахин бодох, дахин эрч хүч сэлбэх, чанартай бизнесийг бүтээх ур чадварыг олгох зорилготой VISIONARY CEO мастермайнд хөтөлбөрөө энэ жил танд анх удаа хүргэж байна.
Модуль нэг. АЛСЫН ХАРААТАЙ СТРАТЕГИ БОДЛОГО
Оргүй хоосон мэт хэр баргийн хүн итгэж чаддаггүй алсын харааг бодитоор хөрсөн дээр буулгах бодлого. Төсөөллөөс бизнесийнхээ ирээдүйг бүтээх таны хамгийн чухал алхамууд энэ модульд бий.
Таны төсөөлж буй ертөнц юуны төлөө, хаашаа чиглэж байна, тэр зүгт хэрхэн хөрөнгө оруулах ёстой, үнэ цэнэтэй замуудыг зөв таньж сонгох нь ямар чухлыг ойлгох болно.
Их тулааны өмнө тэмцэх сэтгэлзүйн бэлтгэл, өсөх ёстой стратегийн ялалтыг та эхлээд тархиндаа бүтээж, эвлүүлж сурна.
Модуль хоёр. АЛСЫН ХАРААТАЙ ЧАДВАРЛАГ БАГ
Алсын хараагаа бодитоор амьдруулах, үнэ цэнээрээ ялгарч нэгдсэн итгэлтэй чадварлаг хамт олонтой болно гэдэг амархан даваа биш.
Өндөр боловсролтой, чадвартай хүнийг бүх бизнесүүд хайдаг ч олддоггүй. Боловсролгүй чадалгүй нэгэн байсан ч танай багт орсноор хүчтэй, чадвартай ухаалаг хүн болгож төлөвших байгууллагын соёлыг бүтээхийг хүсэж байна уу?
Багийн хамтын хүчээр бизнес хурдан өсөж 10х, 100х үржих хүнлэг ухааныг та сурна.
Модуль гурав. АЛСЫН ХАРААТАЙ ХҮЧИРХЭГ ГҮЙЦЭТГЭЛ
Гэнэт гадны хяналт шалгалт орж ирэхээр л сандарсан, хүний нүд хуурсан, чанаргүй үйлчилгээ ямар ч бизнесийг амжилтад хүргэхгүй.
Таны зорилго бол холыг харсан хүнд ойрын бэрхшээл амархан шийдэгдэх зөв чухал ажлын гүйцэтгэлийн процессийг гаргахад оршино.
Алсын хараатай хүчирхэг гүйцэтгэлтэй багийн гишүүд зөв чухал асуудал бэрхшээлийг, зөв төвлөрөлтэй яриа хэлэлцээрийг, зөв цагт нь гүйцэтгэж хийхийн ид шидийг энэ модулиас сурна.
Модуль дөрөв. АЛСЫН ХАРААТАЙ ҮНЭТ ХӨРӨНГӨ ЭРГЭЛТ
Баялаг үнэт хөрөнгийг эргүүлэх эх уурхай бол бизнес юм.
Тиймээс 10, 20, 30 жилийн дараа таныг эзгүйд ч амьд үлдэх алсын хараатай, амжилттай бизнесээ бүтээх нь өөрөө эргэлдэх үнэт хөрөнгийн машин л гэсэн үг.
Бодит үйл ажиллагааг хянах олон сая тэрбумын мөнгөний урсгалын системийг луужин мэт зөв чиглүүлснээр бий болох эрсдлүүдийг тооцож, хөрөнгөө тогтвортой өсгөх аргачлалыг энэхүү модулиас та гаргаж сурна.
Танд очих бэлэг
- Global Entrepreneur Summit – Дэлхийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтын Монгол хэл дээр орчуулсан бичлэгийг сонсох эрх – Шинэ системийн бизнесийн чиг хандлага хаашаа явж байгаа, хэрхэн зэрэгцэн хөгжих ёстойг та эндээс суралцах болно.
- ULAANBAATAR ETREPRENEUR ЭВЭНТ – Сар бүр тогтмол зохион байгуулагддаг “Ulaanbaatar Entrepreneur Social” бизнес нэтворкинг эвэнтэд “Visionary CEO” хөтөлбөрийн оролцогч та 3 жилийн турш үнэ төлбөргүй оролцох эрхтэй. 36 сар х 30000 ₮ = 1’080’000 ₮
- СУРАЛЦАХ КРЕДИТ Хэрвээ та баг, хамт олноо хөгжүүлэх зорилгоор ДА-ийн дараагийн аль нэг үндсэн хөтөлбөрт оролцоход нь чиглүүлж, дэмжсэнээр оролцогч бүрийн тоогоор 200 оноо буюу 200’000 ₮-ний суралцах кредитийг цуглуулах боломжтой.
- 500 МЯНГАН ТӨГРӨГИЙН КУПОН ЭДЛЭХ ЭРХ– “Мөнгөний Сэтгэлгээ 2024” хөтөлбөрт оролцоход 500.000₮-ний хөнгөлөлт эдлэх эрх
- БАЯЛГИЙН СҮЛЖЭЭ – Ямар ч цаг үед таныг дэмждэг, тасралтгүй өсөн хөгжих сэтгэлгээтэй баялаг бүтээгч энтрепренёруудын уулздаг, бие биеэсээ суралцдаг бүтээлч орчин таныг хүлээж байна.
- АМЖИЛТАА ХУВААЛЦАХ БОЛОМЖ – Та манай БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ подкаст болон эвэнтүүдэд зочин илтгэгчээр оролцож таныг хүндэлдэг, танаар бахархдаг манлайллыг бий болгоорой. Өөрийнхөө мэдлэг ур чадварыг сонсогчидтой хуваалцангаа бизнесээ танилцуулж маркетинг хийх боломжтой.
- ХАМТРАН АЖИЛЛАХ ЭРХ – Дасгалжуулалтын Академитай хамтран ажиллах Амбассадор Өргөмжлөл, Flow Consultant, Entrepreneur Mentor болох сургалтад оролцох эрх нээгдэнэ. Та “Visionary CEO” хөтөлбөрт оролцсоноор бидэнтэй хамтран ажиллах боломжуудаа нээж, өөрийн хүсэл сонирхлын дагуу бусдад үнэ цэнийг түгээж, орлогоо өсгөөд явах түвшиндээ сэтгэж эхэлдэг.
4/30 хзртэл байсан хичээл яагаад хаагдөв.
Сайн байна уу? Хичээл нь хэвийн болсон. Та ороод үзээрэй.