
Таны амьдрал тэр чигээрээ хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулаад бүтээж эхлэх гэж буй ирээдүйн амьдралынхаа төлөө та БЭЛЭН ҮҮ? Таны хийдэг бүх юм хөрөнгө оруулалт. Таны үр хүүхэд, мэргэжил,
бизнес, дансанд байгаа мөнгө бүгд таны амьдралын төлөөх хөрөнгө оруулалт гэдгийг та мэдэх үү? Та өдөр бүр хөрөнгө оруулалт хийдэг. Хүссэн ч хүсээгүй ч таны дансанд байгаа мөнгө үржиж өсөхөөсөө илүү инфляцид идэгдээд үнэ цэнэгүй урсаж үхэж байгаад та зовиурлаж өвдөж байгаа. Олон жил зовж олсон мөнгө чинь таны төлөө ажиллах аргачлалыг хэрхэн бүтээж, насан туршдаа үүнийхээ ид шидийг
нь хүртэхийн төлөө яаж, тасралтгүй завгүй ажиллуулах вэ? Та үл хөдлөхөд дуртай, сонирхдог уу? Криптогоор дамжуулан ирээдүйгээ өсгөх талаар судлах дуртай юу? Хувьцааны зах зээлд ормоор байна уу? Бизнесийн хөрөнгө оруулалтыг та сонирхож байна уу? Аль нь ч бүгд таны төлөө үйлчлэх л ёстой.Бид танд Дэлхийн баячуудын аргыг Монголын хөрсөнд шингээх эрсдлийн тооцоолол, стратеги, таны өдөр тутмын амьдралд хамаатай чухал шийдлүүдийг бий болгох хөрөнгө оруулагчдын
хөтөлбөрт оролцохыг урьж байна. Энэ бол Монголын ирээдүйг бүтээх Дэлхийн баян хөрөнгө
оруулагчдын уулзах газар, хөрөнгө оруулалтын төслүүдээ хуваалцдаг баялгийн сүлжээ. Энэ нь ямар ч сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр, магистр, докторын сургалтанд суралцаад олж авч чадахааргүй, бодит амьдралд хэрэгжүүлж болохуйц, сурснаа бодит үйлдэл болгож, санхүүгийн эрүүл өсөлтөндөө ашиглах боломжтой агуулга, арга технологийг багтаасан хөтөлбөр гэсэн үг. Та хөтөлбөртөө дуртай цагтаа, өөртөө тухтай газраасаа, технологийн дэвшилтэт хэлбэр ашиглан онлайнаар оролцоно. Орон зайн давуу сэтгэлгээг дэлхийн нөгөө өнцөгт ч ашиглаж буй үнэ цэнэтэй мэдлэг туршлагаас цаг алдалгүй суралцах гайхалтай боломжийг эдэлнэ.
Модуль нэг. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ СЭТГЭЛГЭЭ /АМЬДРАЛЫН ЗОРИЛГОО САНХҮҮГЭЭР ХЭМЖИЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ/
Амьдралдаа та юу хүсч байна, түүнийгээ эхлээд тархиндаа програмчилж бүтээдэг. Таны тархи хөрөнгө оруулалтын амжилт руу чиглүүлнэ. Таны тархи зөв шийдвэрүүдийг гаргаж, таныг хүссэн амьдралдаа очих замыг заана.
Хөрөнгө оруулалт нь өнөөдөр яг таны байгаа түвшнөөс эхэлдэг бөгөөд санхүү, ажил мэргэжил, бизнесийнхээ
нөхцөлөөс шалтгаалаад хүн бүр өөртөө тохирох хэв маяг, аргаар зөв эхлүүлэх нь хамгийн чухал.
Хүн мөнгөгүйдээ биш, харин яг өөртөө тохирох хөрөнгө оруулалтын зорилгоо амьдралын зорилготойгоо
уялдуулж, сэтгэлгээгээ хөгжүүлэхээс зөв суурь тавигдана. Та энэ модуль дээр санхүүгийн эрх чөлөөнд хүрэх
зорилгуудаа бодитоор хэмжиж тодорхойлно.
“ЧАДВАРЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛОВСРОЛООРОО ЯЛГАРДАГ”
Модуль хоёр. ДИЖИТАЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ /ЯАРАХ БИШ, ӨСӨН ХӨГЖИХ ЦАГ/
Төвлөрсөн бус санхүүгийн DeFi ертөнц, блокчэйн, крипто, Metaverse, DAO, NFTs, Yeild Farming, ICO, Web 3, BTC, ETH энэ салбарууд ирээдүйгээ зөв залах гээд яарч, баяжихыг хүссэн хүн болгоныг сандаргаж байгаа.
Мэдэхгүй хүн уналтад орсоор л байна. Уналтын яг ийм зах зээл дээр шинэ баячууд төрдөг. Тэд зүгээр ч нэг ордог биш, мэдэж байсан юм шиг л зөв сонголтыг хийдэг. Харин та яаж? Одоо яарах биш, суралцах цаг.
Энэ модуль дээр дээрх технологийн давалгаанууд руу орохоосоо өмнө ойлгож ашиглах, хөрөнгө оруулалтын судалгаа шинжилгээ, ажиглалт хөгжүүлэлт хийх, зарим нэг ухаалаг стратеги хэрэгслүүдийг гарын авлага болгон танд өгөх болно.
“МӨНГӨ ТЭВЧЭЭРГҮЙ ХҮНЭЭС ЗУГТАЖ ТЭВЧЭЭРТЭЙ ХҮНИЙ ГАРТ ОЧДОГ“
Модуль гурав. БАЯЧУУДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ /БАЯЧУУДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НУУЦ/
Дэлхийн баячуудын 90% үл хөдлөхөөр монополчлолоо тунхагладаг. Лондонгийн хамгийн том баялгийн уурхайг бүрдүүлсэн систем, тэдгээр баялгийг хэрхэн богино хугацаанд олон дахин үржүүлдэг талаар, үл хөдлөхийн нарийн тооцоолол өсөлтийн бодолтуудыг бид амьдаар нь үзүүлэх болно.
Үүнийг ашиглаж сурахад л та огт мөнгөгүй байсан ч яаж хүчтэй менежментийн багийг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын гараагаа эхлэхийг ойлгох болно.
Энэхүү модулиар хувьцаа худалдаж авах, арилжаа хийх, бизнесийн хөрөнгө оруулалтын аргачлалын хэзээ ч хуучирдаггүй классик дүрмүүдийг, Бэнжамин Грахам, Уоррен Баффет, Рэй Далио, Катие Вүүд гээд шилдэг хөрөнгө оруулагчдын стратегиудыг танилцуулах болно.
“САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРЭХ СТРАТЕГИЙГ МЭДЭЭД АВ ”
Модуль дөрөв. БАЯЛАГАА ӨСГӨХ СИСТЕМ /НАСАН ТУРШИД ӨСӨХ НАЙДВАРТАЙ СИСТЕМ/
Баячууд хэрхэн маш хурдан баяжиж, маш бага татварыг төлдөг вэ? Эцсийн дүндээ та өөрийн орлогоо татварынханд алдахгүй байхын тулд юу хийж болох вэ?
Ихэнх хүмүүс олох мөнгөндөө л санаа зовдог ч, олсон мөнгөнөөсөө хэдий хэмжээний татвар төлөхөө ч мэдэхгүйгээсээ алддаг. Та тэгэх шаардлагагүй. Харин өнөөдрөөс татварынхаа системийг, бизнесүүдийнхээ орлогын системийг, тэтгэврийнхээ тоо хэмжээ, үр хүүхэддээ үлдэх өв залгамжлалынхаа тооцоог та төлөвлөж сурна.
Таны тэтгэврийг хэн төлөх вэ, та орлого ашгаа ямар зардлаар өөрт тохирсон насан туршид найдвартай өсөх системийг бүтээх аргаа энэхүү модулиас суралцаарай.
“ИХ МӨНГӨТЭЙ БОЛОХДОО БИШ, ИХ МӨНГИЙГ АВЧ ҮЛДЭХ СИСТЕМИЙГ БҮТЭЭ”
Танд очих бэлэг
- 10’500’000 НЭМЭЛТ МЭДЛЭГ- Үүнд: Моника дасгалжуулагчийн цуврал зөвлөгөө, өмнө жилийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн зочин илтгэгч нарын видео бичлэгүүд болон оролцогч нарын хөрөнгө оруулалтын туршлагаа хуваалцсан бонус видеонууд орсон байгаа. Хөтөлбөрийн 4 модуль хичээл дууссаны дараа бүх бонус хичээлүүдийг үзэх боломжтой.
- 500 МЯНГАН ТӨГРӨГИЙН КУПОН ЭДЛЭХ ЭРХ- “Миний Бизнес” хөтөлбөрт оролцоход 500.000₮ ний хөнгөлөлт эдлэх эрх
- ULAANBAATAR ETREPRENEUR ЭВЭНТ- Манайх “Ulaanbaatar Entrepreneur Social” эвэнтийг сар бүр тогтмол зохион байгуулдаг бөгөөд онцгойлон “Баян Хөрөнгө Оруулагч” хөтөлбөрийн оролцогчдод зориулан 3 жилийн турш үнэ төлбөргүй оролцох боломжийг олгодог. 36 сар х 30000 ₮ = 1’080’000 ₮
СУРАЛЦАХ КРЕДИТ- Суралцагч та хөтөлбөрийн үр дүнг гаргаад хэн нэгэнд хөтөлбөрт оролцоход нь нөлөөлж чадвал тухайн хүн нэг бүрээс 200 оноо буюу 200’000 төгрөгийн үнэлгээ бүхий суралцах оноог цуглуулах боломжтой.
- БАЯЛГИЙН СҮЛЖЭЭ- Хил хязгаараа тэл. Өөдрөг үзэлтэй, өөртөө итгэлтэй, өсөн хөгжиж сэтгэлгээгээ байнга шинэчилдэг, шинийг санаачлагч, бүтээлч хамтрагчаа олж, бизнесээ өргөжүүлэх, хязгааргүй ҮНЭ ЦЭН бүтээх боломжтой. Ижилхэн баялаг сэтгэлгээтэй хүмүүсээр, гэр бүлүүдээр өөрийн хүрээллээ тэлэх гайхалтай боломж.
- АМЖИЛТАА ХУВААЛЦАХ БОЛОМЖ- Та манай подкаст болон эвэнтүүдэд зочин илтгэгчээр оролцож таныг хүндэлдэг танаар бахархдаг манлайллыг өөрийн хүрээнд бий болгоорой. Өөрийнхөө сурсан мэдсэнийг бусдад хуваалцахаас гадна амжилтаараа дамжуулж бизнесээ сурталчилж, маркетинг хийх боломжтой.
- Хэрэв та 4 сарын 21-ний дотор “Эртэч шувуухай” – аар хөтөлбөртөө орж чадсан бол танд нэмэлт 15 хоног хичээлийг нь сунгаж өгөх болно.
ХАМТРАН АЖИЛЛАХ ЭРХ- Дасгалжуулалтын Академитай хамтран ажиллах Амбассадор Өргөмжлөл, Flow Consultant, Entrepreneur Mentor болох сургалтад оролцох эрх нээгдэнэ. Та “Баян Хөрөнгө Оруулагч” хөтөлбөрт оролцсоноор бидэнтэй хамтран ажиллах боломжуудаа нээж, өөрийн хүсэл сонирхлын дагуу бусдад үнэ цэнийг түгээж, орлогоо өсгөөд явах түвшиндээ сэтгэж эхэлдэг.