“БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ” аудио ном
“БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ” ном
Нийгэмд маань тулгарч буй бодит, амьдралын хүнд хэцүү бэрхшээлийг хэрхэн давч боломжийг олон хүний амьдралын жишээгээр харуулж, хэрхэн тэдэнд эрч хүч, ур чадварыг бэлэглэж болохыг илэрхий үзүүлсэн гайхалтай бүтээл болсон нь олны талархлыг хүлээдэг. Бэрхшээл ба Боломж ном бол зөвхөн уншаад өнгөрөх төрлийн ном биш, бүлэг тус бүрд уншигч хүн өөрийгөө танин нээх зорилготой асуулга дасгалууд бий. Дасгалуудыг ажилласан хүмүүсийн амьдралд энэ ном улам их үр өгөөж өгөөд зогсохгүй, таныг цаашдын ажил амьдралдаа тулгарч буй асуудлаа хэрхэн шийдэж болох боломжуудыг мэдрүүлэх болно. Энэ номыг уншсанаар та доорх асуултуудад хариулт авах болно.
- Таны айдас, зовлон, бэрхшээл хаанаас гарч байна?
- Бэрхшээлээсээ хэрхэн ангижрах вэ?
- Ядуурлаас гарах арга зам байна уу?
- Мөрөөдөл хоосон юм гэж үү?
- Мөрөөдөлдөө хүрэхэд хаанаас нь эхлэх вэ?
- Өөртөө итгэж, өөрийгөө үнэлүүлж сурмаар байна яах вэ?
- Амьдрал үнэхээр хэцүү бэрхшээлтэй болсон үед яах вэ?
- Амьдралдаа итгэх итгэлээ олж авахын тулд яах вэ?
- Хэрхэн амьдралын зорилгоо тодорхойлох вэ?
- Айдсаа хэрхэн давж зоригтой алхаж сурах вэ?
Сэтгэгдэл үлдээх