“ГЭР БҮЛИЙН ДИНАМИК” онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

Энэ бол жирийн нэгэн онлайн сургалт биш. Гэр бүлийн амьдралыг орвонгоор нь эргүүлэх ид шидийг шингээсэн онлайн дасгалжуулалтын хөтөлбөр. Энэ хөтөлбөр дэлхийн зах зээлд байдаг үнэлгээгээр дор хаяж 10 сая төгрөг, тэр бүү хэл 10000 ам доллараар борлуулдаг Mastermind түвшингийн цөөн бүлэг хүмүүст л зориулж хийдэг хөтөлбөр. Гэтэл бид үүнийг 10-20 сая төгрөг бус 2.5-5-хан сая төгрөгөөр азтай цөөн Монгол гэр бүлд зориулж бэлтгэлээ.

2,500,000 5,000,000 

Цэвэрлэх

“ГЭР БҮЛИЙН ДИНАМИК ” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт таныг урьж байна.

“Яагаад оролцох ёстой вэ? “

  • Та гэр бүлийн хүнтэйгээ, үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаагаа хөгжүүлмээр байна уу?
  • Та хамтын зорилго, хүсэл тэмүүллээр дүүрэн гэр бүлтэй болохыг хүсч байна уу?
  • Та дагавар хүүхдийнхээ ирээдүйд санаа зовдог уу?
  • Таны гэр бүл дотор мөнгөнөөс үүдэлтэй маргаан зөрчилдөөн гарахаас айж байна уу?
  • Та нөхөртэйгөө (эхнэртэйгээ) ээж аав (эсвэл хадмууд)-аасаа болж маргалддаг уу?
  • Та нөхөртэйгөө (эхнэртэйгээ) ойлголцож ярилцахад төвөгтэй байна уу?
  • Гэр бүлийн хүнтэйгээ ойлголцохгүй болохоор хааяа бүүр салаад явчихмаар санагддаг уу?
  • Гэр бүлийн чинь хүн архи уугаад, юу ч хэлээд нэмэргүй аргаа барж байна уу?
  • Гэр бүлийн аз жаргал, хайр дурлалыг амсахад бүх юм оройтсон юм шиг санагдаж байна уу?

“ГЭР БҮЛИЙН ДИНАМИК” хөтөлбөр ХЭНД хамгийн тохиромжтой вэ?”

  • Та гадаад хүнтэй суусан, эхнэр эсвэл нөхөр чинь англиар ярьж, ойлгодог бол энэ хөтөлбөр маань англи, монгол хэл дээр явагддаг давуу талтай. Энэ нь танд маш сайхан боломж байх болно. Хөтөлбөрийн дасгалжуулагч Жилианы хичээлүүд бүгд англи хэл дээр бэлтгэгдсэн бөгөөд би өөрөө танай гэр бүлийн хувийн дасгалжуулалтыг хийх болно.
  • Та урьд нь хүнтэй сууж байсан, одоо дахин гэр бүлтэй болсон ч дахиад гэр бүлийн асуудал гарах вий гэдгээс айж байна уу. Жилиан яг энэ асуудал дээр маш өндөр туршлагатай. Дахин гэр бүл болж 2 дахь, 3 дахь оролдлогоо хийж байгаа хосуудад энэ хөтөлбөр таатай боломж байх болно. Энэ бол ховорхон мэдлэг чадвар.
  • Та залуу гэр бүл ч бай, олон жил ханилсан гэр бүл ч бай хамаагүй энэ хөтөлбөр танд үр өгөөж өгнө. Хосоороо оролцвол зөвхөн таны гэр бүлд тохирсон зөвлөмжийг олж авах боломжтой.
  • Та гэр бүлтэй атлаа, гэр бүлийн хүн тань оролцохоос татгалзсан хандлагатай бол та энэ хөтөлбөрт ганцаараа оролцож болно. Харин эхнэр/нөхөртэйгөө хөтөлбөрөөс суралцсан зүйлээ яаж хуваалцах нь танаас шалтгаална гэдгийг санаарай.
  • Та ганц бие, урьд нь хүнтэй үерхэж эсвэл гэрлэж байсан ч түүнээсээ бий болсон шархыг нөхөж, дахин хайрлаж дурлалцаж чадахгүй, цоо шинээр гэр бүлийн харилцааг бий болгохоос айж, ганцаараа явж байгаа бол энэ хөтөлбөр таны шархалсан зүрхийг илааршуулаад зогсохгүй, дахин дурлах, хайрлахын ид шидийг дахин амсах арга ухаанд сургана.
  • Та сайн ханьтай, сайхан гэр бүл бүтээх харилцааны арга барил, чадвартай болохыг хүсвэл энэ хөтөлбөрт хамрагдаарай. Таныг зөв хүнтэйгээ учрахаас эхлээд хайрын зөв харилцааг бүтээх хүртэл цоо шинэ сэтгэлгээг танд суулгах болно.

“Хэзээ, хаана болох вэ?”

  • ХЭЗЭЭ: 06 сарын 01-ний өдөр эхэлж, 8 долоо хоногийн туршид маш эрчимтэй ажиллана.
  • Үүний дараа 08 сарын 31-ний өдөр хүртэл (элссэн өдрөөс хойш 90 хоног) та хөтөлбөрийнхөө хичээлийг дахин бие даан үзэж, суралцах боломжтой.
  • ХААНА: Онлайнаар (бүх хичээл онлайнаар явагдаж, та хаа дуртай газраасаа оролцож болно)

“Яаж оролцох вэ?, яаж төлбөрөө төлөх вэ?”

  • Та өөрт тохирох төрлөө сонгоод сагс руугаа хийж захиалгаа байршуулсны дараа танд очих имэйлүүд дэх зааврын дагуу бүртгэлээ гүйцээснээр бид таны захиалгыг хөтөлбөр эхлэх хугацаатай нийцүүлэн баталгаажуулах болно. Ингэснээр та хөтөлбөрт хэрхэн оролцох талаарх бүх заавар, онлайн хичээлээ үзэх заавар, уулзалт, бусад үйл ажиллагааны талаарх имэйлүүд хүлээж авах, хамрагдах, тусгай Фэйсбүүк группт нэгдэн мэдээллүүдээ цаг алдалгүй авах бүрэн боломжтой болно. 4 төрөл ба хөтөлбөрт хэрхэн бүртгүүлэх алхмуудтай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Төрөл

Single Pro, Single VIP, Couple PRO, Couple VIP

ҮНЭЛГЭЭ

Бүтээгдэхүүнийг үнэлсэн сэтгэгдэл хараахан байхгүй байна.

Зөвхөн энэхүү бүтээгдэхүүнийг худалдаж авсан, сайт руу өөрийн эрхээр нэвтэрч орсон хэрэглэгч үнэлгээ сэтгэгдэл үлдээх боломжтой.

Дээш гүйлгэх