
Монгол хүний оюуныг хөгжүүлэх, боловсролоор дамжуулж ядуурлаас ангижрах цорын ганц арга бол баян хүн хэрхэн сэтгэдгийг, баян хүн мөнгөө яаж зохицуулдаг, яаж өсгөдөг, санхүүгийн эрх чөлөөний замыг хэр хурдан босгож болдгийг амьдаар заалгах нь өнөөдөр та бидэнд хамгийн хэрэгцээтэй чухал арга зам.
Энэ боломжийг Монголчууддаа олгох үүднээс Дасгалжуулалтын Академи өөрийн гадаад түнш The International Academy of Wealth Марк Робинсонтой хамтран IAW Mongolia 1 жилийн гишүүнчлэлийн хүрээнд явагдах “Суралц. Өсөн хөгж. Баяжих замаа хурдасга” хөрөнгө оруулалтын сургалтыг танилцуулж байна. Марк Робинсон нь GeniusU-ээс явуулдаг Хөрөнгө оруулалтын сургалтын ментор бөгөөд уг салбартаа олон жилийн туршлагатай, мэргэшсэн, дэлхийн хэмжээний эксперт, санхүүгийн зөвлөх, көүч, multimillionaire хүн юм. Монголчуудад зориулагдан, эхний жилээ тавигдаж байгаа учраас уг сургалт дэлхийн хэмжээнд одоо тавигдаж байгаа хэлбэрээсээ маш онцлогтойгоор 80% хямдарсан бөөний үнээр, түүнчлэн Манлайлан суралцагчид жилийн дараа Марк Робинсон өөрийн зүгээс Сюрприз бэлэг барих, суралцагчдын төлбөрөөс Энтрепренёр Боловсролын Сан үүсгэн хуримтлуулж, уг санг өсгөхөд суралцагчид хувь нэмрээ оруулах, мөн Маркын хөрөнгө оруулалтын тоглолтыг амьдаар харуулах, цаашид уг санд өсөн хуримтлагдсан мөнгөөр Монголчууддаа сэтгэлгээний өөрчлөлтөөр дамжуулан ядуурлаас гаргах зорилгын хүрээнд сургалтын тэтгэлэг олгох буяны үйлсэд зарцуулагдах юм. Мөн сургалт сар бүрийн санхүүгийн көүчинг болоод боловсролын вебинартай, биеэ даан ажиллах олон дасгал, worksheet-тэй таныг амжилттай хөрөнгө оруулагч болох үндсийг – сэтгэлгээний өөрчлөлтийн түвшинд тавьж өгөх гайхалтай цогц сургалт юм. Түүнчлэн та 1 хүний төлбөр төлөөд гэр бүлийн хүн – эхнэр/нөхөр (гэрлэлтийн батлахтай), 25-аас доош насны яг өөрийн төрсөн хүүхдүүдийн хамт оролцон гэр бүлээрээ нэгэн зорилгын өөд хамтдаа суралцах, өсөн хөгжих эрүүл, гайхалтай боломжийг олгож байгаа юм.
Энэхүү хөрөнгө оруулалты сургалтын эхний хэсэг “LEARN” курсын хичээлүүд бол таны баялгаа бүтээх аяллын эхлэл юм. Уг хичээлээр ямар ч хөрөнгө оруулалт хийхийн өмнө заавал хийх ёстой зүйлсийг үзнэ. Зорилгоо тодруулж Тоглолтын Төгсгөлөө бүтээх, хөрөнгө оруулалтын стратегиа боловсруулахад туслах байдлаар уг хичээлийг боловсруулсан юм. Дараа нь танд эхлэх цэг дээрээ хэрхэн ажиллах, хөрөнгө оруулалтын цэвэр орлого гэж юу болохыг харуулах болно. Мөн энэхүү сургалтын нэг хэсэг болох Escape the System Point болон таны хувьд Мөнгөний дүрэм юу болохыг судалж, өрийг бууруулах үр дүнтэй стратегийг танилцуулах болно. Сэтгэлгээний ач холбогдлыг ч энд бид ярилцах юм.
Юм сураад байдаг ч сурснаа бусдад заан сургаж, зэрэгцэн суралцаж буй бусад оролцогчид болон хөрөнгө оруулагч нартайгаа хамтран найз нөхдийн цар хүрээгээ тэлж, сошиал нөлөөллөө өргөжүүлнэ гэдэг таны сурах үйлийг улам хурдан, улам хялбар амархан болгохоос гадна, дуртай юмаа олж дуртай юмаараа орлого олоход чинь шууд нөлөөлнө. Энэ бол өөр хаа ч байхгүй гайхалтай БЭЛЭГ, УРАМ, СЮРПРИЗ байх болно. Өөрийн оюуны капиталыг ашиглан бусдыг өсөхөд чин сэтгэлээсээ туслан сошиал капиталаа өсгөж, санхүүгийн капитал дээрээ бодит дэвшил гарган, амжилттай хөрөнгө оруулагч болж чадсан нэгнийг хамгийн шилдэг Манлайлан суралцагчаар шалгаруулан сургалтын төгсгөлд IAW Mongolia-ийн зүгээс гайхалтай, нууцлаг, гэнэтийн бэлгээр шагнах болно. Таны өөрийн мөрөөдлийн төлөө, бусдын сайн сайхны төлөө гаргасан идэвхийг бид үнэ цэнтэйгээр үнэлэх болно. Мөн өөрийн санаачлагаар амжилтын түүхээ хуваалцахад манай сувгууд танд нээлттэй байх болно.
Таны боловсролдоо зориулж төлсөн төлбөрийн 49% нь буюу 495 ам доллар Энтрепренёр Боловсролын Санд хуримтлагдаж “3 сая Монголчуудаа боловсролоор дамжуулан ядуурлаас гаргах”, хөгжлийг хурдасгах гайхалтай үйлсэд зориулагдана. Таны оролцоотойгоор бид хамтдаа үүнийг хийж чадах болно. Энэ сангаас Боловсролын салбарын цоо шинэ давлагаа, шинэчлэлд хүч нэмж 10 дахин үр дүнтэй, сонирхолтой, хямд, богино хугацаа орох “Баялаг бүтээгч” боловсрол олгох сургалт, хөтөлбөрийн тэтгэлгийг бид чин хүсэлтэй боловч, төлбөрийн боломжгүй нөхцөлд байгаа Монголчууддаа зориулан олгох юм. Монголын хөдөө орон нутаг, хүнд хэцүү нөхцөлд ажиллаж хөдөлмөрлөдөг багш сурган хүмүүжүүлэгч, нийгэмдээ эерэг зүйл хийх хүсэлтэй энтрепренёр залуусын боловсролын хөгжилд зориулагдана гээд төсөөл дөө.