MMM0E03. Цагаа мөнгө болгох нь Copy Copy

Дасгал 3. Цагаа мөнгө болгох нь

Энэ дасгал бол таныг дэл сул, үр ашиггүй өнгөрүүлдэг цагаа мөнгө болгож сургахад зориулагдсан байгаа. Та хөдөлмөрлөөд цалин авдаг, бас хөдөлмөрлөөд тодорхой чадвар суудаг. Тэр чадвар тань аажимдаа сайжраад таны орлогыг улам өсгөх түвшинд хүргэх увидастай.

Цагаа мөнгө болгож чадахгүй хүн стрессдсэн, олсон мөнгөгүй хүн байдаг. Хэрвээ та орлогогүй бол цагаа дэмий үрж байна гэсэн үг. Энэхүү дасгалын зорилго чамайг цагаа зөв ашиглаад мөнгө хийж сурахад чиглүүлнэ. Танд өдөр бүр 24 цаг байгаа түүнээс хэдийг нь орлого олоход зарцуулж байна, хэдийг нь хий дэмий зарцуулж байна гэдгээ гаргаж ирнэ гэсэн үг. 

Миний цаг юунд зориулагдаад байна вэ? гэдгээ мэдэхийн тулд доорх асуултуудад хариулаарай. 

  1. Цаг чинь мөнгө хийхэд зориулагдаж байна уу?
  2. Чиний чадварыг өсгөхөд зориулагдаж байна уу? гэсэн 2 асуултанд хариулж цагаа үнэлэх хэрэгтэй. Баян хүмүүсийн сэтгэлгээ бол мөнгөөр цагийг хэрхэн ашиглах вэ? гэдэгт л байдаг. Би юунд цагаа зориулаад байна, би юуны төлөө энэ цагийг зарцуулаад байна гэдгээ маш сайн ухаарч ойлгох хэрэгтэй. 

Дасгалыг ажиллахын тулд Солилцоо гэдэг сэдвийг танд танилцуулъя. “Мөнгө ба Миний Үнэ Цэнэ” номныхоо Алхам 37 Солилцоо гэдэг хэсэг дээр энэ талаар дэлгэрэнгүй бичсэн байгаа. 

Солилцоо гэдэг ойлголтыг бид арилжаа наймаа хийх, мөнгөн солилцоо, харилцан солилцоо хийх гэж ойлгодог байлаа. Ихэнх хүмүүс үүнийг таньдаггүй учраас арилжаа солилцоо хийж байна ч гэдгээ мэддэггүй, өгсөн авсандаа өлзийгүй, өгсөн нь яагаад өгөөд байгаагаа мэдэхгүй, авсан нь яагаад аваад байгаагаа ч мэдэхгүй, зөрчилдөөнд орох нь ч бий. Солилцооны нууц – энэ урлагийг эзэмшиж, мастер нь болж чадвал та асар их нөөц бололцоог хооронд нь холбож, агуу том амжилтанд хүрэх үүдийг нээж чадна. Солилцоо гэдэг үгний тодорхойлолтыг танд энд хэлэх хэрэггүй утга агуулга нь ойлгомжтой гэж бодож байна. Гэхдээ ойлгомжтой ч гэсэн энд давтаад хэлчихье.

Солилцоо гэдэг нь цаг хугацаа, мөнгө, ур чадварын харилцан солилцоогоор дамжуулан илүү давуу нөхцөл байдал, үр дүн, эд баялагийг дан ганц өөрийн нөөц бололцоог ашигласнаас хэд дахин их  хэмжээнд хүргэхийг хэлдэг.

Таны ур чадварын гол түлхүүр зангилаа нь арилжаа солилцооны урлагийг эзэмшихэд байдаг. Арилжаа солилцоог та хэдэн ч давхар яаж ч ашиглаж болно. Та үүнийг хаанаас ч ажиглаж харж болно. Таны танилууд, бизнес хийж байгаа хүмүүс, ганц худалдаа наймаа хийж байгаа хүмүүс ч биш, хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс, интернетийг ашиглаж байгаа хүмүүс, дасгалжуулалттай цаг авч ажиллаж байгаа хүмүүс бүгд амьдралынхаа ямар нэгэн хэрэгцээтэй зүйлийг, өөрт байгаа ямар нэгэн энергиэр солилцож арилждаг.

Харамсалтай нь ихэнх хүмүүс орлогынхоо хэмжээг өстөл нь нэг зүйл дээр тууштай зүтгэдэггүй. Дургүй юмаа, өөртөө огт хэрэгцээгүй юмаа мэдсээр байж давтан хийдэг. Өөртөө итгэх итгэл, зоригтой шийдвэр гаргах тэнхээ хүн болгонд байдаг. Таны амьдрал л юм чинь та удирдах ёстой гэсэн итгэл таны дотор байх учиртай.

Тиймээс яг тэр өөрчлөлт хийх зоригийг та өнөөдөр өөрөөсөө олж авахын тулд энэ дасгалыг үнэнчээр чин сэтгэлээсээ бодож ажиллаарай

Дээш гүйлгэх