MMM0E02. Хадгаламж үүсгэхүй Copy Copy

Дасгал 2. Хадгаламж үүсгэхүй

Энэхүү дасгалын зорилго бол Хадгаламжаа хэрхэн үүсгэх вэ? гэдэгт суралцана. Маш олон хүмүүс мөнгө олохоороо үрчихдэг, хадгаламж үүсгэж сураагүй, дадал болгоогүйгээс болоод улам л ядуурч хэцүү байдалд ордог. Угтаа хадгаламж бол өөрийн гэсэн зорилготой байдаг. Хөтөлбөр дээрээ санхүүгийн 3 янзын сагс буюу аргыг зааж өгнө. Хүний мөрөөдөл маш чухал, энэхүү мөрөөдөлдөө зориулах мөнгөггүй явна гэдэг үнэхээр харамсалтай .

Хадгаламж үүсгэж сурна гэдэг үнэхээр чухал бөгөөд зээлээ төлөхөөсөө өмнө хадгаламжтай болж сур, өөртөө зориулж сур.

Их мөнгө байх албагүй бага ч болов тогтмол хадгалаад байх нь чухал байдаг. Ингээд ирэхээр сарын орлогоо хараад хэдий хэмжээний орлого, зарлагатай байгаагаа мэдээд зөв зохицуулалт хийх хийж сурдаг. Ихэнхи хүмүүс өрөө дарчихаад хадгаламжтай болно гэж буруу боддог. Үүнээс өмнө хадгаламж үүсгэх савтай болох хэрэгтэй. Нөгөө “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шиг л. Аюулгүйн сав, Хөрөнгө оруулалтын сав, Мөрөөдлийн савтай бол гэж хэлмээр байна.

Аюулгүй сав буюу данс гэдэгт чи өвдсөн, ажлаасаа гарсан, өөр асуудал тулгарсан үед 3-6 сарын хугацаанд хэрэглэх тийм мөнгийг хадгалах хэрэгтэй.

Мөрөөдлийн сав: Өөрийн мөрөөдлөө биелүүлэхэд зориулсан мөнгө. Энэ нь хувь хүнээсээ шалтгаалаад ямар ч байж болно. Тухайлбал: Гадаадад сурах, Мөнгөний Сэтгэлгээ сургалтад суух, Байр авах гэх мэт.

Хөрөнгө оруулалтын сав: Мөнгөөр мөнгө хийх ухааныг сурах ёстой. Хэрвээ үл хөдлөх хөрөнгө сонирхдог бол байр авна гэж төлөвлөөд өөрийн сонирхсон байраа авахын тулд энэ савандаа мөнгөө хадгалаад л байх хэрэгтэй.

Энэхүү 3 саванд байнга л мөнгө хийгээд байх хэрэгтэй. Үүнийг өөрийн орлогод тохируулан хувьчилан оруулж болно.

Ихэнх хүмүүс халаасны цоорхойгоо мэдэхгүй, тооцоогүйн улмаас хэрэгцээгүй зүйлсд маш их мөнгийг гарзадсан байдаг. Түүнийгээ ч анзаардаггүй. Гэтэл анзаараад тэдгээр их мөнгийг хадгалсан бол нилээн хөөрхөн мөнгө цугларчихсан байхаар байдаг.

Хамгийн гол нь ихийг хадгалахдаа бус тогтмол хадгалж сурах зуршил нь чухал.

Данснаасаа автоматаар дээрх 3 дансруугаа шууд орлого орж ирэнгүүт татуулдаг санхүүгийн хатуужил суух хэрэгтэй. Ингээд ирэхээр аливааг томоор харж, би мөнгөггүй гэсэн бодол байхгүй болж, сэтгэлгээ чинь задарч яг хэрэгтэй зүйлдээ зарцуулж чадах тэр бэлэн байдал бий болсон байдаг. Хадгаламжтай болоод ирэхээр ирээдүйгээ итгэлтэйгээр харах бүрэн боломжтой, өөрийгөө өөрөөр харж эхэлдэг шүү.

Маш их хадгаламжтай болохыг хүсэн ерөөе. Маш их зүйл сураарай.

Доорх дасгалыг татаж аваад ажиллаарай.

Дээш гүйлгэх