MMM0E01. Халаасны цоорхойгоо нөхөх нь Copy Copy

bad-habits 2

Таны хамгийн анхны агаад хамгийн том 3 дасгалыг өнөөдөр танилцуулаад бид хөтөлбөрөө эхэлж байна. Эдгээр 3 дасгалыг та  Модуль 1-ийн онлайн хичээлүүд цацагдахаас өмнө амжуулж илгээгээрэй. Туслалцаа хэрэгтэй ойлгомжгүй, хийж чадахгүй гацах зүйл гарвал ментороосоо асууж дэмжлэг аваарай.

Дасгал 1. Халаасны цоорхойгоо нөхөх нь

Энэхүү дасгалыг хийхийн тулд та доорх 2 үе шатаар ажиллаарай.

    1. Та өөрийн өнгөрсөн бүтэн жилийн буюу 12 сарын санхүүгийн орлого зарлагын тооцоог гаргаж өөрийн зан чанар, дадал зуршлаараа дамжуулж хэдий хэмжээний мөнгийг үр өгөөжгүй урсгадаг болохоо тооцоолж тодорхой ажиглалт хийх ёстой юм.

      Үүнийг хийхийн тулд би танд зориулан хялбарчлах зорилгоор хувийн санхүүгийнхээ бүтэн жилийн тооцоог бичих Excel хуудсыг бэлтгэсэн байгаа. Хүснэгтийг та өөрийн Google Drive account руу хуулж аваад бөглөөрэй. Хэрэв танд Google Account байхгүй бол энд дарж Google Account-д бүртгүүлж данс нээгээрэй.

      Та энэ Excel-ийн хүснэгтүүдийг тоогоо бичээд бөглөхөд үнийн дүн нь автоматаар бодогдоод зогсохгүй, танд энэ дасгалын үр дүнг ажиллахад улам тодорхой болох юм.

      Google Account нээсний дараа доорх товчлуур дээр дараад File -> Make a Copy гэдэг дээр дараарай. Энэ үед Copy Document нэртэй шинэ цонх гарч ирэх агаад та энэ цонхны доторхи Name гэдэг дээр өөрийн файлдаа нэр өгөөд, Folder гэдэг дээр дарж энэ файлаа хадгалах фолдерийг сонгоод хамгийн сүүлд нь ОК товчлуур дараарай.

      Share with the same people, Copy comments гэдэг хэсгүүдийг хоосон орхиорой. Учир нь энэ файл дахь мэдээлэл таны хувийнх байх учиртай юм. Ингэсний дараа та миний өгсөн энэ хүснэгтийг өөрийн Google Drive account дээрээ хадгалж авч байгаа юм.

      Энэ бол та өөрийн хувийн санхүүгийн өнгөрсөн жилийн болоод энэ жилийн сар бүрийн орлого дээр тооцоо бодох томоохон дасгалыг бие даан хийх цагтаа тулж байгаа юм.

      Энэ дасгалыг бөглөхөд гарч буй процесс болон үр дүн нь таны санхүүгийн хувийн нандин асуудал байх учиртай бөгөөд та үүнийг хэнтэй ч хуваалцахгүйгээр, зөвхөн өөрөө өөртөө зориулан бие даан ажиллах учиртай.

      ДАСГАЛ 1 ХҮСНЭГТЭЭ ХАДГАЛЖ АВАХ

      Гэр бүлтэй хүмүүс байсан ч бид эхлээд өөрийн санхүүгийн тооцоог бичиж үзэх хэрэгтэй. Гэр бүлийнхээ хүнийг биш, өөрийнхөө санхүүгийн орлого зарлагыг, өр зээл, хөрөнгө оруулалтыг тооцоолж санхүүгийн хариуцлага үүрч сурна гэдэг бол асар том өсөлт юм.

      Хүснэгтийг бөглөх ажил тийм ч амархан биш байх магадлалтай. Хүснэгтээ үнэнчээр бөглөх гэж хичээх тусам өөрийн санхүүгийн үнэн байдлыг таних боломжийг танд олгох юм. Хүн болгоны санхүүгийн арга барил хандлага өөр өөр тул бид зөвхөн загвар болгож А багананд Орлого болон Зарлага хэсэгт тохирох жишээ өгөгдөлүүд оруулж өгсөн болохыг анхаарна уу.

      Хүснэгтийнхээ А багана дахь Орлого болон Зарлага хэсэгт тохирох өгөгдөл нэрсүүд дээр та өөрийн орлого болон зарлагын танд ойлгомжтой таныг төлөөлдөг хувилбарыг орлуулан бичиж улам өөриймсөг шинж чанар бүхий хүснэгт болгон хувиргаарай.

    2. Дасгалын хүснэгтээ бөглөж дууссаны дараа доорх дасгалыг ажиллана уу.

      ДАСГАЛАА ХИЙХ

Дээш гүйлгэх