Баялагийн сүлжээг бүтээх дасгалын ид шид нь таныг асар богино хугацаанд санхүүгийн амжилтанд хүргэхүйц олон боломжийг нээхэд туслах болно. Баялагийн сүлжээг бүтээхэд та өнөөдрөөс эхлээд өөрийн цаг хугацааг, анхаарлыг төвлөрүүлэх ёстой.
Анх удаа энэ дасгалыг хийхэд та өөрийнхөө эргэн тойрныхоо хүмүүсийн танд нөлөөлөх нөлөөлөлийг ажиглаж сурах болно. Та урьд нь санамсаргүй байдлаар өөрийн эргэн тойрны хүмүүсээ татаж авчирсан байгаа байх.
Анхны удаа дасгалаа ажиллахад таныг дэмжигч сүлжээ, бүтээгч сүлжээ, нөөцийн сүлжээ бий болоогүй, магадгүй тодорхой хүмүүсийг зоож нэр тавихад төвөгтэй санагдаж магадгүй. Санаа зоволтүй. Дасгалын гол зорилго нь таныг энэ сүлжээнүүд рүүгээ анхаарлаа төвлөрүүлж Баялагийн сүлжээгээ хөгжүүлж сурахад зориулсан юм.
Энэ баялагийн сүлжээ дасгалыг ажилласнаар та татах хүчний хуулийг ашиглаж өөрийн харилцахыг хүссэн, таны баялагийг бүтээхэд хувь нэмэр оруулах өөдрөг сэтгэлгээтэй эерэг найз нөхдийн хүрээллийг тодорхой зорилготойгоор тэлэхэд туслах болно.
НӨӨЦИЙН СҮЛЖЭЭ БОЛ ТАНД ЦОО ШИНЭ БОЛОМЖУУДЫГ НЭЭЖ, МЭДЛЭГИЙН ХҮРЭЭГ ТЭЛЖ, САНХҮҮГИЙН НӨӨЦИЙГ БЭЛДЭХ ТОМООХОН ОРОН ЗАЙ ЮМ. БОЛОМЖ ЭРЭЛХИЙЛЭГЧИД
Боломж эрэлхийлэгчид бол танд шинэ санаагаа хуваалцдаг хүмүүс. Тодорхой салбар, зах зээлд өөр өөр боломжууд, хаана нь, ямар төрлийн боломжууд байгааг олж хараад ярилцдаг хүмүүс. Энэ хүмүүс зөвхөн боломжууд яриад зогсохгүй тухайн боломжийг ямар аргаар үнэ цэнэ бүтээж, солилцоонд оруулж болох талаар ярилцах агаад, байнга цоо шинэ санаанууд ярьдаг ч цаг хугацаа, нөөц бололцоо нь байхгүйгээр тэр бүр барьж авдаггүй байж ч болох юм. Таны зорилго бол дор хаяж 30 боломж эрэлхийлэгчийг өөрийн листэндээ бичих юм.
ЗӨВЛӨГЧИД
Зөвлөгчид бол таны мэдэхгүй төрлийн мэдлэг, туршлага хуримтлуулсан хүмүүс бөгөөд тухайн салбартаа харьцангуй өндөр нэр хүнд байр суурийг эзэлдэг байх төрлийн хүмүүс. Таны менторууд, үлгэр жишээ болгон даган суралцахыг хүсдэг хүмүүс, тодорхой салбартаа өндөр боловсрол, мэдлэг туршлагаараа амжилтанд хүрсэн, танд өгдөг зөвлөгөө нь үнэ цэнэтэй, учир нь тэд амьдралынхаа туршлагаар алдаагаа ч гаргаж, амжилтынхаа байр суурийг ч олсон хүмүүс. Та ийм хүмүүстэй хамтарч ажиллаж, тэднээс зөвлөгөө авахуйц дотны харилцан дэмжлэг бүхий харилцаа үүсгэхийг зорьж ажиллах учиртай. Таны зорилго бол дор хаяж 30 зөвлөгчдийг өөрийн листэндээ бичих юм.
САНХҮҮЖҮҮЛЭГЧИД
Санхүүжүүлэгчид бол ямар нэгэн төсөл хэрэгжүүлэх болоход түүнийг тань санхүүжүүлэх төрлийн сонирхолтой байгууллага, хувь хүмүүс юм. Магадгүй бизнес эрхэлдэг хүмүүс, entrepreneur-ууд, бизнес хөрөнгө оруулагчид, банкирууд, вэнтур капиталистууд, баялаг бүтээгчид гэх мэт хүмүүс энэ категорит орж болох юм. Энэ хүмүүс таны амжилтын нэг хэсэг болж хамтран ажиллагч байхыг хүсэхүйц зөв үнэ цэнэтэй харилцаа үүсгэх потенциал бүхий хүмүүс байх учиртай. Таны зорилго бол дор хаяж 30 санхүүжүүлэгчдийг өөрийн листэндээ бичих юм.
ДЭМЖИГЧ СҮЛЖЭЭ НЬ ТАНЫ БАЯЛАГИЙН СҮЛЖЭЭНД ЭРЧ ХҮЧ, ЧАДВАРЫГ БИЙ БОЛГОХОД ТОМООХОН ҮҮРЭГТЭЙ.
Энэ сүлжээнд байгаа хүмүүс таныг сэтгэлээр дэмжиж, ажил бүтээлийн туслалцаа, бодит амьдралын хэрэгцээ, шинэ хүмүүс боломуудтай холбогдох гүүр болох хүмүүс юм.
НАЙЗУУД
НАЙЗУУД – бол таны нэгэн адил зүтгэж хөдөлмөрлөдөг баялаг бүтээгч бусад хүрээлэн орчинг хэлнэ. Найзуудын түвшингийн стандарт таныг тэднээс суралцаж, хамтдаа өсөж хөгжих, хамтран ажиллах боломжуудыг нээхийн тулд өндөр байх учиртай. Найз нөхдийн хүрээлэлийн стандарт өндөр бол таны өөртөө итгэх итгэл өндөрсөж, зөв замаа сонгоход асар хүчтэй нөлөөлдөг. Найз нөхдүүд таны хийж буй ажилд санаа оноогоо хуваалцаж, өсөн хөгжихөд түлхэц өгөхүйц дэмжлэг өгөхүйц түвшинд байлгахыг та сонгох учиртай. Таны зорилго бол дор хаяж 30 найз нөхдийг өөрийн листэндээ бичих юм.
САЙШААН ЗАРЛАГЧИД
Сайшаан зарлагчид – бол таны дуртайяа дэмжих хүсэлтэй хүмүүс. Таны хийж байгаа ажилд шаардлагатай зөв хүмүүстэй холбож өгөхөд дуртайяа сайшаан дэмжиж, шинэ хүмүүсийг урин оруулж ирдэг гайхалтай увидастай хүмүүс. Энэ группийн хүмүүс танд хэрэгтэй нэмэлт туслалцаа дэмжлэгийг өгөхөөс гадна, таныг өөртөө улам итгэлтэйгээр ажил хэргээ үргэлжлүүлэхэд тус болох хүмүүс юм. Таны зорилго бол дор хаяж 30 сайшаан зарлагчдийг өөрийн листэндээ бичих юм.
ДЭМЖИГЧИД
Дэмжигчид – бол танай гэр бүлийнхэн, ойр дотны найз нөхдүүд орж болох юм. Энэ хүмүүс таныг баялаг бүтээхэд ноцтой нөлөө үзүүлэхгүй байж болох ч, таны сэтгэлзүйн дэмжлэгийн томоохон нөлөөт орчин байх юм. Энэ хүмүүс таны ажил, баялагийн хөдөлмөрийг ойлгодог сэтгэлзүйн тодорхой дэмжлэг үзүүлдэг байх нь таны сэтгэлд асар өег орчин бүрдүүлэх юм. Таны зорилго бол өөрийн ойр дотны хүмүүстэй харилцах харилцаагаа бататгаж, харилцан эерэг нөлөө дэмжлэг үзүүлэхүйц итгэлцэлийг бий болгох нь чухал юм. Энэ жагсаалтанд орох хүмүүсийг доор бичнэ үү.
БҮТЭЭМЖИЙН СҮЛЖЭЭ БОЛ ТАНЫ АЖИЛ ХЭРГИЙН ДОТООД ОРОН ЗАЙ, БҮТЭЭЛЧ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ, БИЗНЕСИЙН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ЧАДВАРЖУУЛАХ, ТЭЛЭХ ЗОРИЛГОТОЙ ЮМ.
Бүтээмжийн сүлжээний хүчээр таны цаг зав чөлөөлөгдөж, баялагийн цоо шинэ боломжуудыг нээхэд анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болох юм.
МЕНЕЖЕРҮҮД
Менежерүүд бол таны бизнесийн болоод хөрөнгө оруулалтын төслийн дотоод өдөр тутмын ажлын явц үйл ажиллагааг гардан явуулдаг хүмүүс юм. Энэ хүмүүс таньгүйгээр бүх зүйлсийг гардан зохицуулж, бизнесийн үйл ажиллагааг найдвартай системээр үргэлжлүүлэх чадвартай хүмүүс байх юм. Таны зорилго бол өөрийн зан чанар, авъяастай уялдуулж, зөв хүний менежерийн байр сууринд ажиллаж хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал юм. Менежерүүд баг хамт олонтой шууд харилцаж зохицуулалт хийж явдал юм. Менежерүүдийнхээ жагсаалт тодорхойлолтыг доор бичнэ үү.
БАГ ХАМТ ОЛОН
Баг хамт олон бол тухайн төсөлд тохирох авъяас чадвар мэдлэг туршлагатай нэг болон нилээн хэдэн хүмүүсийн орон зай юм.
ЯДУУРЛЫН СҮЛЖЭЭ БОЛ ХҮН БОЛГОНЫ АМЬДРАЛД ЭЛБЭГ ТОХИОЛДДОГ ТӨРЛИЙН ХҮМҮҮС. ЯДУУРЛЫН СҮЛЖЭЭНИЙ ХҮМҮҮС ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖИЛ БҮТЭЭЛ, БИЗНЕС, САЙН САЙХНЫ ЗОРИЛГОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ БУС ХАРИН Ч ТАНЫ ХИЙСЭН БҮТЭЭСЭН АЖЛААС ХОРООЖ ХАГАСЛАЖ, ҮГҮЙСГЭЖ, ХОЙШ ТАТАЖ, ХУМСЛАЖ ЯВДАГ ХҮМҮҮСИЙГ ХЭЛДЭГ.
Таны ядуурлын сүлжээнд байгаа хүмүүсийн нэрсийг бичиж, тус тус хэрхэн зайгаа барьж оюун ухаандаа хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө бичээрэй.
ҮГҮЙСГЭГЧИД
ЭРГЭЛЗЭГЧИД
СААД БОЛОГЧИД
ДАГАЛДАН ЗОРЧИГЧИД
Таны зорилго бол ядуурлын сүлжээгээ бууруулж, баялагийн сүлжээгээ өсгөх явдал юм.
Гайхалтай, одоо таны ээлж. Та фэйсбүүк групп рүүгээ ороод хичээлээс ойлгож авсан зүйлс болон өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээнэ үү. Ойлгомжгүй зүйл гарвал өөрийн менторыг mention хийгээд асуугаарай.