MBM8L09. Objectives зорилтот бодлого гэж юу вэ?

Одоо бүгдээрээ Бизнесийн Төлөвлөгөөнийхөө 3 дахь чухал хүчин зүйл хэсэг болох зорилтот бодлого төлөвлөх хэсэг рүүгээ орох гэж байна.

Зорилтот бодлого тань ерөнхийдөө “Таны бизнесийн зорилго юу вэ?” “Бизнес өөрийн амжилтаа юугаар тодорхойлох вэ?” гэсэн үндсэн асуултын л хариулт байх ёстой.

Зорилтот бодлого маань зөвхөн танай бизнесийн хувьд тодорхой хэмжээстэй, бодитоор харагдах учир утгатай зорилго байх тусмаа хүчтэй. Хүний зорилго маш тодорхой утга учиртай, барьцтай, ойлгомжтой, үр дүнг нь хэмжиж болохуйц тоо өгөгдөлтэй байх тусмаа хэрэгжүүлэхэд амархан байдаг.

Амжилттай хэрэгждэг бизнесийн зорилгын ард нуугддаг нууц бол ердөө л энэ гэж та ойлгосон бол. Зорилгогүй хүн бол хамхуул шиг. Зорилгогүй бизнес бол улцгар, арга барил хэрэгжилт нь ч үйлчлүүлэгчиддээ ойлгомжгүй сул дорой байдаг нь үнэн.

Таны бизнесийн алсын хараа томыг харж, хүсэл тэмүүлэл төсөөллийг өдөөж өгдөг бол, эрхэм зорилго богинохон атлаа хүчтэй байр суурийг хадгалж, зорилтот бодлого тань харин үүнийгээ тодорхой чиглэл барьцтай бодит үр дүн гаргахын тулд нөөц бололцоо чадвараа бүрэн дайчлах тийм л харилцан дэмжлэгтэйгээр ажиллаж байна гээд та ойлгочиход болох байх.

Яагаад бизнес чинь зайлшгүй оршин тогтнох шалтгаанаа тодруулсан юм шиг, түүнийгээ хэрэгжүүлэх алхамууд, үйлдэлүүд маань маш учир утгатай, харилцан авцалдаатай байх тусмаа хэрэгжүүлэхэд хялбар, өдөөлт ихтэй, хүчтэй байх нь дамжиггүй. Зөвхөн та, бизнес эрхлэгчийн зүгээс ч биш, танай баг хамт олон, цаашилбал гадны байгууллага, хөрөнгө оруулагчид, үйлчлүүлэгчдэд ч нөлөөлөхөд асар чухал ач холбогдолтой байж чадах нь ойлгомжтой.

Мэдээж таны зорилтот бодлого маань өөрийн бизнесийн нөөц бололцоон дээр тулгуурлаж гаргах үр дүндээ хүрэхэд зориулсан байх учиртай.

Зорилтот бодлогын чиглэлүүдийг тодорхойлж болохуйц маш олон чиглэл, категориуд байж болох ч бид танд аль болох цэгцтэйгээр цөөн хэдэн хувилбараар будилуулахгүйгээр танилцуулж гараагаа эхлэхэд чинь тус болж байгаа юм.

Ихэнх бизнесүүд ерөнхийд нь Санхүүгийн, маркетингийн 2 төрөлд ангилж болно. Харин бид таныг 8 категорит хувааж зорилтот бодлого гаргахыг санал болгож байна. Тухайлбал, санхүү, маркетинг борлуулалтын, үйл ажиллагаа, хүний нөөц, инноваци, үйлдвэрлэл, хувийн, бусад гм.

Гайхалтай, одоо таны ээлж. Та фэйсбүүк групп рүүгээ ороод хичээлээс ойлгож авсан зүйлс болон өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээнэ үү. Ойлгомжгүй зүйл гарвал өөрийн менторыг mention хийгээд асуугаарай.

Scroll to Top