MBM8L08. Mission- Эрхэм зорилгоо яаж бичих вэ?

ЭРХЭМ ЗОРИЛГО ГЭЖ ЮУ ВЭ? ГЭВЭЛ

Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ яагаад бүтээгдэх ёстой, танай бизнес яагаад оршин тогтнох, зах зээл дээр үнэхээр хэрэгцээтэй шаардлагатай байх ёстой учир шалтгааныг илэрхийлдэг.

Сайн бичигдсэн эрхэм зорилгууд маш богино атлаа, ойлгож тогтооход амархан бичигддэгээрээ гайхалтай. Маш цөөн үгээр байгууллагын юунд төвлөрч үйлчлүүлэгчдээ хүргэдэгийг чадмагаар илэрхийлдэг.

Эрхэм зорилго бичигдэхдээ “Манай барааг үйлчлүүлэгч яагаад худалдан авдаг вэ?” гэсэн асуултанд хариулж чаддаг байх учиртай. Жишээлбэл,

  • Nike’s “Just Do it”
  • Barlay bank “Fluent in Finance, No Limit”
  • FEDEX’s “The World on Time”

Ийм үгнүүдийг та хаа сайгүй харсан байх, маш богинохон атлаа компаний брэндийн хажууд шошго мэт бичигдэж тодорхой зорилгыг илэрхийлж чаддаг.

Таны анхны эрхэм зорилгоо илэрхийлж буй үг чинь олон, гаргаж буй утга агуулга чинь урт сунжралдсан байж болох боловч аажимдаа та үүнийгээ богиносгож маш ойлгомжтой, тодорхой, цөөн үгээр утга санаагаа бүрэн илэрхийлэх нь чухал юм шүү.

Уриа үг

Үйлчлүүлэгчид өгч буй амлалт, “Ямар амлалтанд хүрч чадахгүй бол та үйлчлүүлэгчийнхээ мөнгийг буцааж өгөх вэ?” “Ямар сэтгэл ханамжийг амлах вэ?” гэх мэт асуултаар дахин дахин бодолцож хариултанд орж ирсэн түлхүүр үгсүүдээ тэмдэглэж, таалагдаж буй утга агуулгуудаа жагсаах гэх мэтчилэн олон янзын аргачлалтаар сэтгэж оролдох нь таныг улам оновчтой эрхэм зорилгоо олоход тус болно.

Эдгээр асуултуудын хариултууд танд бизнесээ яагаад оршин тогтнодог болохыг илэрхийлэхийн сацуу тодорхой шинэ сэдэл санаануудыг оруулж ирэх тул тэр бүхнийг болгоомжтой хэлцэн нэмэлт санааа болгон тэмдэглэж аваад яваарай.
 Амжилттай бизнесүүд өөрийн эрэлт хэрэгцээ сонирхолыг маш сайн мэдрэхийн сацуу хэрэглэгч үйлчлүүлэгчийнхээ зах зээл дэх шаардлага сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмжийг маш хүчтэй мэдэрч тэр хооронд зөв харилцаа баланс үүсгэж, түүгээрээ амжилттай бизнесийн тоглолтыг мэдэрч мэдрүүлж чаддагаараа гайхалтай.

Би танд урьд нь ярьж байсан, бизнес бол өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчлүүлэгч 2ынхоо хоорондох үзэсгэлэнт бүжиг хийж буй мэт мэдрэмжийг бий болгож чадамжийн талаар ярьж байсан. Одоо та бид тэгвэл үүнийг хэрэгжүүлэхнэ дээ.

Бизнесийн хэрэгцээ, үйлчлүүлэгчийн хэрэгцээний хоорондох балансийг гаргаж чадахгүй байна гэдэг нь их л том асуудал. Та бизнесээрээ алдагдалтай ажиллахаас гадна, тэр нь тун удахгүй бизнесийнхээ хаалгыг хаах аюулд өртөх нь бий. Нөгөө талаас та бизнестээ дур сонирхол буурч, яагаад энэ бизнесийг хийж байгаа учир шалтгаанаа алдаж, өдөөлтгүй гутранги болохын сацуу, стресст орох ч аюул бий. Аль алийг нь та хүсэхгүй нь ойлгомжтой.

Эрхэм зорилгоо бичнэ гэдэг бол мөнгөний тухай яриа огтхон ч биш, харин оронд нь үнэ цэнээ бүтээх тухай тодруулж тодорхойлсон байх учиртай. Мэдээж бид мөнгөний талаар зорилтот бодлого, алсын хараа гэх мэт бизнесийн төлөвлөгөөнийхөө бусад чухал элементүүд дээр арга стратеги руугаа буулгаж санхүүгийн төлөвлөгөөндөө тусгаж оруулж өгөх боловч эрхэм зорилго дээрээ мөнгө санхүүгийн асуудлаа бүү хөндөөрэй.

Мэдээж та бодоод үз дээ, Мөнгийг эрхэм зорилгоо болгоод ажилласан бизнесүүд аажим аажимдаа замхарч зах зээл дээр хатаж гундаж эхэлдэг. Тиймээс таны эрхэм зорилго бол үнэндээ мөнгө байж болохгүй талаар Миний Бизнес хөтөлбөр маш олон удаа ярьсан.

Мөнгө таны бизнест эрэлт хэрэгцээтэй, шаардлагатай гэвэл үнэн үү үнэн, мэдээж би таныг заавал санхүүгийн бодлоготой байхыг байнга сануулдаг. Харин мөнгө бол хэзээ ч таныг яагаад бизнес хийдэг шалтгааныг, бизнесийн чинь зах зээлд бий болох ёстой шалтгааныг хэзээ ч бүрэн тодорхой илэрхийлж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ хүсээд байгаа сэтгэлийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй. Тиймээс мөнгийг эрхэм зорилгодоо бүү дурьдаарай.

Эрхэм зорилго таны Passion буюу чин сэтгэл зүрхний тэмцэл, гал халуун эрмэлзэлийг илэрхийлж, үйлчлүүлэгчдээ, зах зээлдээ юу амалж байгаа, юуны төлөө та оршин тогтнож байгаа шийдэл зориг амлалтыг (commitment) илэрхийлэх ёстой.

Хэрэв таны эрхэм зорилго таны бүтээлч байдал, бие даасан чадвар, бусдын төлөө үйлчлэх гэсэн зүтгэл тэмцэл, хүч чадалыг илэрхийлж чадвал түүний ард зах зээлийг байлдан дагуулах агуу ид шидийн нууц хүч чадал нуугдаж байдаг. Эрхэм зорилго тийм л агуу хүчтэй байж чадна.

Гайхалтай, одоо таны ээлж. Та фэйсбүүк групп рүүгээ ороод хичээлээс ойлгож авсан зүйлс болон өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээнэ үү. Ойлгомжгүй зүйл гарвал өөрийн менторыг mention хийгээд асуугаарай.

Scroll to Top