MBM8L06. Vision – Алсын хараа яаж бичих вэ?

VISION АЛСЫН ХАРАА ЯАЖ БИЧИХ ВЭ?

Яг энэ асуудлынхаа хариултыг олохын тулд би танд дасгал хийлгэсэн нь хамгийн тохиромжтой. Таны дотор нуугдаад байгаа алсын харааг дээр хэлсэн заавар чиглэлийн дагуу илэрхийлүүлж гаргаж ирэх нь л та бидний жинхэнэ алсын хараагаа тодорхойлж түүнээсээ урам авч сурахад нөлөөлөх юм.

Доорх асуултууд таны энэ модулийн анхны дасгалуудыг хийх явцад хариулагдах бөгөөд, хариултаа бичихдээ дээр дурьдсан алсын харааны талаар миний хэлсэн агуулга утга санааг илэрхийлэх гэж өөрийгөө дайчлаарай. Алсын хараа чинь зөвхөн таны л бизнесийнх, хэнээс ч хуулах ёсгүй, зах зээл дээр ялгарч өөрөөрөө илэрхийлэгдэх учиртай.

Бизнесийнхээ талаар тодорхойлж тайлбарлана уу.

  • Энэ бизнесийг та ямар түвшинд хаана аваачих хүсэлтэй байгаа вэ?
  • 5 жилийн дараа гэхэд энэ бизнес чинь ямаршуухан байдалд очсон байх ёстой вэ?
  • Зах зээлийн ямар эрэлт хэрэгцээ шаардлагыг энэ бизнес (танай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний ачаар) гүйцэлдүүлэх вэ?
  • Та яагаад энэ бизнесийг хийх шаардлагатай вэ?
  • Таны хүсэл эрмэлзэл тэмүүлэл юуны төлөө цохилж байна?
  • Энэ жилд та хийж бүтээсэн, амжилтандаа, бүтээж чадсан юмандаа юугаар нь бахархаж тэмдэглүүштэй санагдаж байна?
  • Ирэх жилдээ та юуг хийж бүтээгээд түүгээрээ бахархаж тэмдэглэхийг хүсч байна?
  • Таны бизнесийг өдий хүртэл амжилттайгаар авч явсан зүйлс юу юу байна гэж та дүгнэдэг вэ? Танай бизнесийг цаашдаа амжилттайгаар авч явах гол зүйл нь юу байх болно гэж та итгэдэг вэ?
  • Ямаршуухан бизнесийн үйл ажиллагаа, төслүүдийг нэн тэргүүнд хийх шаардлагатай байна гэж та тооцоолж харж, жагсаалт гаргаж байгаа вэ?
  • Хийх шаардлагатай байгааг мэдсээр атлаа гар хүрч чаддаггүй, хойшлуулаад байдаг атлаа танай бизнест үнэхээр үр өгөөж өгөөд, хүчтэй өсөлтөнд нөлөөлж чадахуйц ажлууд байгаа вэ?

Жагсаалт гарган бичээрэй.

  • Яагаад? Яагаад та энэ бизнесийг бүтээсэн?
  • Үйлчлүүлэгч яагаад таны бараа бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах?
  • Хөрөнгө оруулагчид яагаад зээл олгож, хөрөнгө оруулалт хийх ёстой вэ?
  • Юу? Ямар бараа бүтээгдэхүүн үйлчилгээ?
  • Хэдий хэмжээтэй?
  • Ямар нэртэй компани?
  • Таны бизнестээ гүйцэтгэх үүрэг?
  • Та юу хийж цагаа зориулах вэ?
  • Хэн? Үйлчлүүлэгч чинь хэн?
  • Хэнтэй хамтран ажиллах?
  • Хэнээс мэргэжлийн, стратегийн туслалцаа авах вэ?
  • Хаана? Бизнес чинь хаагуур байрлах?
  • Үйлчлүүлэгч чинь хаагуур?
  • Аль газарзүйн бүс нутагт?
  • Салбарууд?
  • Оффис?
  • Хэзээ? Бүрэн үйл ажиллагаа явуулах хугацаа?
  • Хэзээ ямар үйл явцууд нь хэрэгжих?
  • Ямар системийг хэзээ ашиглаж, хяналтанд оруулах?
  • Яаж? Яаж санхүүжилтээ хөл дээр нь босгох вэ?
  • Яаж ажилчид, ханган нийлүүлэгчид, үйлчлүүлэгчид хоорондоо харилцах вэ?
  • Таны хувийн итгэл зүтгэл бизнест хэрхэн нөлөөлөх ёстой вэ?

Би таныг бараа бараа бүтээгдэхүүн үйлчилгээ, мөрөөдлийн үйлчлүүлэгч аватар, бизнесийн загвар брэнд загварын алсын хараан дээр таны илэрхийлэхийг хүсч буй тодорхойлолтууд болоод огт илэрхийлэхийг хүсэхгүй байгаа магадгүй таны анхны сэдэл зорилгыг буруу хазайлгах аюултай санаа оноонуудыг буулгах хүснэгтийг бэлтгэсэн байгаа. Энэ нь та юуны төлөө алсын хараагаа бэлчээгээд, юуны эсрэг алсын хараагаа зоож байгааг тодорхой олж харахад чинь гайхалтай нөлөөлөх нь ойлгомжтой.

Миний энд танд загвар болгон бичиж үлдээсэн энэ өгүүлбэр бол үнэндээ алсын харааныхаа утга агуулгыг илэрхийлэхэд тус нэмэр болох зорилготой юм.

Та энэ өгүүлбэрийн зураасны оронд өөрийн оруулах гэсэн бизнесийн өгөгдөл утга агуулгыг оруулахад л алсын хараагаа бичихэд нилээн барьцтай санааг олоод авна гэдэгт би итгэлтэй байна.

Дасгал 1-ээ ажиллаад ирэхээр чинь андашгүй ойлгомжтой амархан болох байх.

Ирэх ______ жилд, __________ (бизнесийн нэр) амжилттайгаар __________(газарзүйн байршил) ________ (бизнесийн салбар) зах зээлд _______ (бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр) ________ (үйлчлүүлэгчид) зориулан хангахаар ажиллаж байна.
• Өөрийн үгээрээ дээрх өгүүлбэрийг бич
• Өөдрөг, хязгааргүй, зоригтой, тэмцэлтэй мэдрэмжээр үүнийгээ бичээрэй.

Гайхалтай, одоо таны ээлж. Та фэйсбүүк групп рүүгээ ороод хичээлээс ойлгож авсан зүйлс болон өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээнэ үү. Ойлгомжгүй зүйл гарвал өөрийн менторыг mention хийгээд асуугаарай.

Scroll to Top