MBM8L03. Бизнесийн төлөвлөгөөг юунд ашиглах вэ?

Бид дээр дурьдсан, бизнесийн төлөвлөгөө бол зөвхөн банкнаас зээл авах, хөрөнгө оруулалт авах гэж л бичигддэг зүйл биш бид ярилцаад өнгөрсөн. Тэгвэл бизнесийн төлөвлөгөөг юунд ашиглах вэ?
Энэ цар хүрээ бол маш өргөн, бизнесийнхээ төлөвлөгөөг та гадаад харилцаа, гадны байгууллага, хамтын ажиллагаандаа хэрэглэж болохоос гадна, дотоод үйл ажиллагаа бизнесийнхээ өнцөг булан бүрт шаардлагатай алхам нөхцөл байдлыг бий болгоход ашиглах зориулалттай юм.

Мэдээж энэ хөтөлбөрийн түрүүчийн Модулиуд бүгд дүүрэн таны бизнесийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх маш олон талын мэдлэг чадварыг тэлсэн бол, одоо та харин тэр бүхнээ ашиглаад бизнесийн төлөвлөгөөгөөр дамжуулаад хувийнхаа зорилго урам зориг өдөөлт авах хэрэгсэл болгоод зогсохгүй, баг хамт олон, бизнесийнхээ тодорхой салбар чиглэлд нь өөрчлөлт оруулах, бизнесээ хөгжүүлэх судалгаа, шинэчлэл, инноваци хийх чиглэлдээ л барьцаа олж авахад, бүүр цаашилбал глобал зах зээл дээр бизнесээ танилцуулаад хөрөнгө оруулагчдийн анхаарлыг татах ч боломж байгаа гэдэг нь ойлгомжтой.

Та яг энэ сэдэв дээр миний дэлгэрэнгүй ярьсан яриаг модулийнхаа видео хичээл дээрээс үзвэл илүү амьдаар барьцтайгаар ойлгож ашиглах боломжтой шүү. Үүгээр дамжуулаад өөртөө илүү өндөр хэрэглээ бүхий бизнесийн төлөвлөгөө боловсруулах санаагаа олж базаж авна гэдэгт би итгэлтэй байна.

Гайхалтай, одоо таны ээлж. Та фэйсбүүк групп рүүгээ ороод хичээлээс ойлгож авсан зүйлс болон өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээнэ үү. Ойлгомжгүй зүйл гарвал өөрийн менторыг mention хийгээд асуугаарай.

Scroll to Top