MBM8L02. Бизнесийн төлөвлөгөөний талаар буруу ойлголтууд

Энэ бол зөвхөн Монголын бизнесүүдэд ч биш, нийт бизнес хийдэг хүмүүсийн цаг алддаг, мөнгөө гарзаддаг, эрч хүчээ энерги хөдөлмөрөө цаламддаг асар том шалтгааны нэг учраас бид энэ модуль дээрээ энэ хэсгийг заавал дурьдаж, үүгээр дамжуулж өөрийн гэсэн барьцтай бизнесийн асар том боломжийг шулуун дардан замаар хөл дээр нь босгоход зориулж буй юм.

Бизнесийн төлөвлөгөө гэхээр ихэнх хүмүүс сүрддэг, хаанаас нь эхлэхээ мэддэггүй, хэт их зүйл хиймээр байгаа атлаа юу нь илүү чухал, яаж хамгийн үр дүнтэйгээр, богино хугацаанд хөл дээрээ босох аргаа олж ашиглаж ашиглаж чадахгүй будилж эхэлдэг.

Ингэхээс ч өөр аргагүй юм. Учир нь бизнес гэдэг бол асар том сэдэв. Бизнесийн төлөвлөгөө бол үнэхээр бизнес тус бүрийн хувийн өсөлтийн төлөвлөгөө. Ямар ч бизнес танай бизнес шиг, тан шиг удирдагч манлайлагчаар залуулааггүй, ямар ч бизнесийн өөр өөрийн арга барил, онцлог, стратеги өөр өөр байх ёстой атал нь ихэнх нь тэр их том бизнесийн далайд дөнгөж хөл тавьж байж том том корпорацийн алсын хараа, нөөц бололцоотой зэрэгцүүлж, асар том зах зээл рүү орохыг оролддог ч өөрийн гарын дор байгаа хүч чадал, нөөц бололцоог хэрхэн зөв ашиглаж хөл дээрээ босохооо ойлгоход ч хэцүү будилаантай асуудалтай тулгардаг.

Бизнесийн төлөвлөгөөний талаар бизнес эрхлэгчид Entrepreneur-уудз буруу зөрүү ойлгодог энэ ойлголтуудыг би таныг өөрийн бизнестээ давтаж алдаа гаргахаас тань сэрэмжилж дээрх листийг бэлтгэлээ.

• Зөвхөн банкнаас зээл авахад л хэрэгтэй гэж хүмүүс буруу ойлгодог. Яг үнэндээ бизнесийн төлөвлөгөө нь зөвхөн зээл авахаас гадна, таны өөрийн дотоод бизнесийн дотоод арга барил, стратеги, шийдвэр гаргахад асар чухал ач холбогдолтой. Зөвхөн банкнаас зээл авахад л зориулж хийсэн бизнесийн төлөвлөгөө тэр бүр бодит амьдрал дээр бизнесийн тань амжилтанд нөлөөлөх түвшин чанартай бэлтгэгддэггүйгээс гадна, зээлийн алдагдал эрсдэлд хүргэх ч аюул бий. Авсан зээлээ эргэн төлөх төлөвлөгөөндөө бизнесүүд хуумгай хандсанаас улам хүнд санхүүгийн эрсдэлийг үүрэх ч аюул бий. Бид удахгүй бизнесийн төлөвлөгөөг банкнаас зээл авах, хөрөнгө оруулалт хийхээс гадна өөр ямар ямар зориулалтаар ашиглаж болохыг удахгүй ярилцах болно.

• Хөрөнгө оруулалт авахад л хэрэг болох байх. Мэдээж бизнесийн төлөвлөгөөг ингэж хэрэглэж болно. Яг дээр хэлсэнчлэн ихэнх хүмүүс бизнесийн төлөвлөгөөг зөвхөн мөнгө санхүүжилтийн зорилгоор бичдэг учраас практик амьдрал дээрээ бизнесийн төлөвлөгөөний учир утга үр өгөөжийг алдаж, дутуу бодлоготойгоор ажиллах аюул бий. Үүнээс болгоомжлоорой.

• Зөвхөн том бизнесүүд л хэрэглэдэг. Тэдний төсөөллөөр бизнесийн төлөвлөгөө гээч юмыг зөвхөн том бизнесүүд, корпорацууд л бичдэг хэрэглэдэг гэж андуурдаг. Мэдээж хүн эхлэхдээ мэдэхгүй байж болно, гэхдээ үүнийг бизнес эрхэлж буй хүн болгон харах шаардлагатай чухал асуудлын нэг.

• Жилд нэг л удаа гаргадаг. Ихэнх бизнесүүдийн гаргадаг алдаа бол бизнесийн төлөвлөгөөг жилд 1 л удаа хагас хугас бичээд л үлдсэн хугацаанд нь бараг тоос дарагдаад бизнесийн үйл ажиллагаанд нь бараг хамааралгүй шахуу нэг буланд хэвтэж байдаг. Үнэндээ бизнесийн төлөвлөгөө гэдэг таны бүтэн жилийн төлөвлөгөөг, улиралаар, сараар, 7 хоног бүрээр, өдөр бүрээр гаргаж хэрхэн мөрдөж юуг чухалчлах ёстойг бодитойгоор бизнес рүүгээ буулгахад гарын авлага болох учиртай. Шаардлагатай бол та мэдээж бизнесийн төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж болно шүү дээ. Энэ бол таны өөрийн бизнесийн зорилго чиглэлдээ хүрэх гарын авлага л байх ёстой юм шүү дээ.

• Боловсролтой мундаг хүмүүсийн хийдэг ажил. Ихэнх бизнес эрхлэгчид яг амьдрал дээрээ бизнесийн удирдлагын их дээд сургууль төгсөгчид байх нь ховор. Тэд амьдрал дээрээс л урган гардаг. Гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүсийн ихэнх нь мэдээж бизнесийн мэдлэгийн цар хүрээ дутагддаг болоод ч тэр үү, тэр бүр бизнесийн төлөвлөгөө рүү халгаж орж чаддаггүй байх нь элбэг. Тиймээс би таныг яг өөр шигээ түвшинд явж байгаа, магадгүй бизнес огт мэдэхгүй байсан ч хамаагүй гарааны бизнесээ эхлүүлж байсан ч хамаагүй өнөөдрийн энэ модулийн хичээлээсээ суралцаж, нүдээ аньж айж сүрдэхгүйгээр бизнесийн төлөвлөгөөгөө хэрхэн бичих талаар суралцаж өөрийгөө дайчлаарай.

• Бизнесийн төлөвлөгөө бичиж мэдэхгүй. Та бид бүгдийг мэдэж төрдөггүй. Мэдэхгүй юмаа мэдэх явцдаа бид өсөж хөгждөг. Харамсалтай нь маш олон бизнес эрхлэгчид бизнесийн төлөвлөгөөг бичиж мэдэхгүй гэдэг шалтгаанаар өөрийн хүсэл мөрөөдөл болсон бизнесээ амжилттай хэрэгжүүлж чаддаггүй байх нь маш элбэг. Энэ таны алдаа байж болохгүй шүү. Юуны төлөө та бид “Миний Бизнес” хөтөлбөртөө оролцоод өөртөө хөрөнгө оруулж байгаа билээ дээ? Таны мэдлэгт энэ модуль асар том хөрөнгө оруулалт болох учиртай. Та шалтаг тоочихгүйгээр оюун ухаанаа дайчлах тусмаа, хамтдаа бид таны бизнесийг амжилтанд хүргэх төлөвлөгөөг тань боловсруулж чадна гэсэн үг.

• Сайн бичиж дуусгаагүй, хагас дутуу, тодорхойгүй, ойлгомжгүй. Бизнесийн төлөвлөгөөг хагас дутуу бичлээ гээд таны дотор нэг л стресс айдас түгшүүр эргэлдэнэ үү гэхээс өөр ач буян гэж бараг байхгүй. Хамгийн харамсалтай нь маш олон мянга, сая бизнес эрхлэгчид яг иймэрхүү хагас дутуу оронцоглоод хаясан бизнесийн төлөвлөгөө нэртэй хавтас төдийтэйгөөр хэнд ч хэрэггүй, өөрт ч ашиггүй цаасыг цуглуулж орхидог. Эхэлвэл дуустал нь хийж, санаандаа хүрэн хүртэл хийнэ гэдэг маш өндөр хариуцлага стандартыг танаас шаардаж байгаа нь ойлгомжтой. Бичиж дуусгаагүй хагас дутуу бизнесийн төлөвлөгөө бичихэд хамгийн их саад болдог зүйл бол ердөө л бизнесийн төлөвлөгөөгөө буруу ойлгосон, мэдлэг дутуу, тодорхойгүй, өөрөө ч үүнийгээ ойлгоогүй байх үед л гардаг. Тиймээс би таныг яг одоо, өнөөдрийн энэ модулиар дамжуулаад бүрэн бүтэн мэдлэг ойлголтыг олж авч тодорхой нэмэлт судалгаа хийснээр хэдхэн хоногийн дотор, магадгүй 7 хоногт л бизнесийнхээ төлөвлөгөөг бүрэн тодорхойлж гараасаа гаргах итгэл үнэмшилийг олж авна гэж итгэж байна.

• Презентэшн дутуу. Хэдэн жилийн өмнө би нэг том гадаад дотоодод сургууль төгссөн, Монголдоо нэр хүндтэй гэгдэх мундаг залуугийн төрийн албанд тавьж байсан бизнесийн төлөвлгөөг үзээд өөрийн эрхгүй өмнөөс нь ичиж билээ. Түүний төрөөс хэдэн сая төгрөг авч хэрэгжүүлж буй төслийнх нь презентэшний бодлого стратеги шал түүхийгээрээ байсан. Бурхангүй газар бумба галзуурна гэдэг шиг, Монголынхоо дошин дээр л энэ залуу өөрийгөө болж байна, чадаж байна гэж нэрлэж байгаа юм шиг гутамшигтай санагдсанаа нуух юун! Үнэндээ энэ бол мэргэжлийн бус маш болхи явдал. Би тэр залуугийн презентэшнийг үзээд л түүнийг хүндлэхээ больсон, хийж байгаа бизнесийг нь ч сонсох дургүй болсон. Үнэхээр чадвартай хөрөнгө оруулагчдад та хийж буй бизнесийн ажлаа хүргэж байгаа бол иймэрхүү болхи алдаа бүү хийгээрэй. Бэлтгэлтэй хүн амжилтанд хүрдэг гэдгийг санаж, бизнесийнхээ төлөвлөгөөг чанартай хийж, үр дүн, өгөөжийг нь танилцуулсан бүх хүндээ мартагдашгүй нэр хүндтэй сэтгэгдэл үлдээхүйц түвшинд брэнд дурсамж үлдээгээрэй. Үүний ид шидийг дутуу үнэлж болохгүй шүү.

• Аль хэдэн жилийн өмнө бичиж байсан. Яг ийм асуудал зөвхөн Монголын бизнесүүдэд ч биш, гадны бизнесүүдэд ч бас маш элбэг тохиолддог. Аль хэдэн жилийн өмнө хийсэн, бичиж байсан бизнесийн төлөвлөгөө нь бараг тоосонд дарагдаад, бизнесээс нь огт хамааралгүй шахуу болсон хэдэн хуудас цаас ухаж гаргаж ирдэг тохиолдолууд маш их байдаг. Таны бизнесийн төлөвлөгөө тоосонд дарагдсан бол та ч бас стресстээд хөгшдөөд тэтгэвэртээ гарахад ойрхон сэтгэлгээтэй байгаагийн шинж тэмдэг гэж ойлгоорой.

• Бодитоор хэрэгжүүлэх арга тодорхойгүй бичигдсэн. Бизнесийн төлөвлөгөөний хамгийн адармаатай юм шиг санагддаг хэсэг бол яах аргагүй энэ. Адармаатай нь үнэн боловч бодитоор хэрэгжүүлэх арга тодорхойгүй бүдүүн бараг, ерөнхий мэдээлэл төдий нухацтай хандаагүй бол бизнесийн хөрөнгө оруулалт хийдэг, менторууд үүнийг холоос л шууд мэдэрч өмхий үнэрийг нь үнэрлэдэг. Магадгүй бизнес хийж мэдэхгүй, бичиг цаасны ажлын ард гарч үзээгүй хүнд бол бизнесийн төлөвлөгөө гээд хавтастай юм гаргаад ирэхээр сүрдмээр сүрхий ажил хэрэгч мэт сонсогддог байж болно л доо. Гэхдээ л нидэр дээрээ тийм биш. Саяхан Миний Бизнес хөтөлбөрт хамтран ажиллах хүсэл илэрхийлж нэгэн сэргэлэн залуу надад хамтран ажиллах саналаа хэлээд өөрийнхөө бизнесийн төлөвлөгөөгөө танилцуулж байсан, намайг хэдхэн асуулт асуугаад бодит хэрэгжүүлэх арга стратегийг нь үзэхэд л шал түүхий санагдсан. Хүн аман дээрээ ямар ч сэргэлэн байж болно л доо. Амьдрал дээрээ тоо баримттай, нарийн үндэслэлтэй хийсэн бизнесийн төлөвлөгөөгөөр нэрийн хуудсаа хийж чадахгүй бол тэр хүн ямар ч том байгууллага бизнес хөрөнгө оруулагчтай ярилцахад бас л нэр хүндээ унагах аюул их бий. Мэдээж үүний үнэ цэнийг хагас хугас ойлгодог хүн л бодитоор хэрэгжүүлэх арга тодорхойгүй байсан ч тоохгүйгээр яарч сандарч хагас дутуу бизнесийн төлөвлөгөөгөөр бизнесийн таатай боломжоо алдах нь бий.

• Хэт ерөнхий эсвэл хэт нарийн бичигдсэн. Дээр дурьдсанчлан, төстэйдүү л алдаа. Монголчууд бид юмыг маш бөөрөнхий ярьж хэлдэг, оролдоод үзье, хийж байгаад болох байлгүй дээ гэх маягаар таамаглал дэвшүүлэх маягаар азаар бизнесийн эрсдэлтэй алхамуудыг хийдэг. Бид өөрийн бодож байгаагаа ч тэр бүр тодорхой илэрхийлж оновчтой тайлбарлахаас залхах нь бий. Бизнесийн томоохон амжилтанд хүрсэн хүмүүс үүний ялгаа салгааг, урьдчилан бодолцож, ерөнхий байдлаар биш, маш гол зөв чиглэл стратегийнхээ нарийвчилсан стратегийг гаргаж илэрхийлж, бусдыг үүгээрээ өдөөж чаддагаараа бусдаас ялгардаг. Бизнесийн төлөвлөгөөг хэт нарийн бичих нь утга учиргүй толгой эргэсэн тоо, тухайн төлөвлөгөөтэй танилцаж байгаа хүнийг будилуулах, хамтран ажиллагчдаа сүрдүүлж зугтаалгах ч аюул байдаг. Эдгээр алдаанаас болгоомжлоорой.

• Судалгаа дутуу хийгдсэн, (өрсөлдөгчгүй, эрсдэлгүй, стратеги дутуу, өсөлтийн диаграм бодит бус үндэслэлтэй гм). Энэ бол миний ч гаргаж байсан алдаа. Судалгаагаа бид чинь сайхан залхуурч мэдэмхийрч гаргана шүү дээ. Надад ингэж бичсэн бизнесийн төлөвлөгөө хэзээ ч үр өгөөжөө өгч байгаагүйтэй адилхан, танд ч бас үр өгөөжөө өгөхгүй цаг гарзадсан ажил болоод өнгөрөх магадлалтай шүү. Тийм ч учраас бид танд энэ Модулийн хичээл дээрээ онцгойлон дурьдаж байгаа юм.

Гайхалтай, одоо таны ээлж. Та фэйсбүүк групп рүүгээ ороод хичээлээс ойлгож авсан зүйлс болон өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээнэ үү. Ойлгомжгүй зүйл гарвал өөрийн менторыг mention хийгээд асуугаарай.

Scroll to Top