MBM8L01. Баялаг бүтээх 9 түвшин

Бизнесийн Төлөвлөгөө рүү орохоос өмнө энэ хэсэгт би танд Wealth Lighthouse буюу Баяжих гэрэлт цамхгийн 9 түвшинг дахин сэргээж ярилцах нь зүйтэй гэж бодож байна. Учир нь манай Миний Бизнес хөтөлбөрт оролцож байгаа маш олон оролцогч маань бизнесийнхээ төлөвлөгөөг хийж бүтээхийг хүсч байгаа ч одоогийн байж байгаа санхүүгийн болоод сэтгэхүйн өөр өөр түвшинд байгаа нь дамжиггүй.

Миний Бизнес хөтөлбөрийн зорилго бол оролцогч бүхэн өөрийн байж байгаа түвшиндээ тохирох хамгийн зөв байр суурьтай бизнесийн модель загварыг сонгохын өмнө санхүүгийн хувьд ч, сэтгэлзүйн хувьд ч баялаг сэтгэлгээгээр энэ бизнесээ хөл дээр нь босгох итгэл сэтгэл, алсын харааг олж авахад бэлтгэл хийхийг чухалчилж байгаа юм.

Тийм ч учраас энэ бэлтгэлийг хийхийн тулд бид танд урьд нь дурьдаж байсан Баялаг бүтээх 9 түвшингийн үе шатуудын дагуу өөрийн байгаа түвшиндээ тохирох өөрчлөлтийг хийх явцдаа бизнесийнхээ сэтгэлгээг хөгжүүлэх дасгалуудааа ажиллаж төлөвлөгөөгөө боловсруулахыг зөвлөх байна.

Энэ хэсэгт та Баялаг бүтээх 9 түвшинтэйгээ дахин танилцах болно. Харин энэ сэдэв дээрээ дасгал өгөхгүй. Та дасгалаа Модуль 2 – Миний Бизнесийн Загвар Модель дээрээсээ үргэлжлүүлэн ажиллаж хэрэгжүүлээрэй.

Баялаг бүтээх 9 түвшин миний хувьд ч санхүүгийн хүч чадал нөөц бололцоогоо олж авахад асар их боломж, найдвартай зөв системийг бий болгоход тусалсан учраас би үүнийг энэ хөтөлбөрийнхөө туршид бүх оролцогчидтойгоо ойрхон ажиллахыг саналж болгож байгаа юм.

Баялаг бүтээх 9 түвшингийн ачаар би таны зан чанарын төлөвийг ашиглаж одоогийн байгаа санхүүгийн байр сууринаас тэрбумыг бүтээх хүртэл өөрийн анхаарал тавих ёстой үе шатийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхийг хичээж байна.

Үүнээс та өөрийнхөө санхүүгийн байр суурийг ойлгоод зогсохгүй, яг одооноос юунд анхаарлаа төвлөрүүлж ажиллах, ялангуяа бизнесийнхээ санхүүгийн амжилтанд хүрэхэд хувь нэмэр болох гайхалтай зам боломжуудыг таньж авах байх.

Одоогоос нилээн хэдэн жилийн өмнө би Лондонд сургалтын үеэр нэг найзаасаа Рожерийн талаар, түүний энэ стратегийг суралцаж авчихаад би унтах нойроо мартаад шөнөжингөө зочид буудлын өрөөнд сэтгэд догдлон суралцаж билээ. Энэ өдрийг би хэзээ ч мартахгүй. Үүний ачаар би элдэв олон янзын хүмүүсийн зөвлөмжийг дагаж бус өөрийнхөө өмнөхийг хийж сурсан. Надад маш их цаг хугацаа хожиж, мөнгөө хэмнэхэд ч гайхалтай хувь нэмэр болсон юм.

Доороосоо дээшээ өсөх шинж чанартайгаар, хувийн асуудлаа зохицуулаад, зах зээлийнхээ асуудлыг зохицуулж сураад, адаг сүүлд нь глобал хүчтэй удирдагч болох эдгээр 9 түвшинг бид доороос нь эхэлж үзэх болно. Өөрөөр хэлбэл, Монголчуудын хэлдэг “Бие засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг агуулгыг энэ 3 үе шат маань илэрхийлж байна гэж та бид ойлгож болох юм.

Wealth Lighthouse маань дотроо 9 түвшинтэй, тэдгээрийг дотор нь үндсэн суурь призм, энтерпрайз призм, алхимч призм гэж ангилах бөгөөд тус тусдаа өөр өөр энергийн урсгал хөдөлгөөнийг илэрхийлдэг. Тухайлбал, хувийн хөдөлгөөн, зах зээлийн урсгал хөдөлгөөн, глобал урсгал хөдөлгөөн гэж 3 ангилдаг.

1 түвшин тус бүртээ бидний өмнө үзсэн 4 өөр төрлийн зан чанар төлөвийг илэрхийлсэн 4 талтай гэрэлт байшинг та харж байна.
Бид бүгд – бүх хүмүүс эдгээр 9 түвшингийн аль нэгэнд нь хамаарагддаг. Бүх түвшин хоорондоо харилцан уялдаатай. Таны байгаа түвшин таны өнөөгийн бодит амьдралын нөхцөл байдлыг бий болгосон. Таны оршин байх түвшин таны сонголтоос шалтгаалж өөрчлөгдөж болно. Та нэгэнт өөрийн түвшингээ мэдсэн болно, одоо байдалдаа үлдэж болно, дээшээ өсч болно, доошоо бууж болно. Бүгд таны сонголт.

FOUNDATION PRISM. PERSONAL FLOW.

Хувийн урсгал маань ялангуяа хувь хүний хөгжлийн түвшин, сэтгэлгээний түвшин, санхүүгийн чадварын түвшинг хөгжүүлж ажил бүтээл, үнэ цэнэ, мөнгө, эд баялаг бүтээх ямар түвшинд явж байгааг илэрхийлж байгаа юм. Түвшин болгонд өөр өөрийн гэсэн бэрхшээлтэй, өөр өөрийн гэсэн боломжуудтай. Доод түвшингөөсөө дээшээгээ 1 түвшин ахих замаар л өсөх нь хамгийн найдвартай агаад тогтвортой өсөлт гэдгийг санаарай. Бүх түвшинд таны амьдралд суралцах хэрэгцээтэй гайхалтай сургамжууд бий. Харин бид алгасах үедээ магадгүй буцаад доошоогоо унах аюул ч бас бий. Бид мэдэмхийрч, тоохгүй өнгөрч, өөрийгөө хуурсанаас болж иймэрхүү алдаануудыг гаргадаг. Энэ үе шатанд 3 өөр түвшин бий.

Дүрэлзсэн улаан: Хохирогч (Infrared Red: Victim)

Та сар бүр улам их өрөнд орж буй хувийн санхүүгийн нөхцөл байдал.

Улаан: Амьдрахын төлөө тэмцэгч (Red: Survivor)

та сардаа амь зуух төдийд л хангалттай мөнгө олдог.

Улбар шар: Ажилчин (Orange: Worker)

та амьдрахын төлөө маш их хөдөлмөрлөх хэрэгтэй

ENTERPRISE PRISM. MARKET FLOW.

Үндсэн призмын санхүүгийн асуудлын бүх түвшинг чадварлагаар туулж гараад хувийн бизнесээ хөл дээр нь босгож чадваржуулах үеийг хэлнэ. Ажилтны ширээнээс хувиараа бизнес эрхлээд чадварлаг багууд бүрдүүлж, үр ашигтай бизнесийн зах зээлд зогсох бүх төрлийн чадваруудыг энэ призм дотор эзэмшдэг.

Шар: Тоглогч (Yellow: Player)

Бүх юмс танаас шалтгаалдаг учраас орлого тань хязгаартай. Би хийдэг ажилдаа дуртай, дуртай ажлаараа орлого олж чаддаг. Энэ хөтөлбөр таныг энэ түвшинд хэрэгцээтэй чадваруудыг эзэмшихэд туслах болно.

Ногоон: Чадвартан (Green: Performer)

Та энтерпрайз чадварлагаар ажиллуулж буй байр. Багийн чадварыг ахиулж чанартай, үр дүн өндөртэй болгохын төлөө ажиллахыг зорьдог.

Цэнхэр: Удирдаач (Blue: Conductor)

Та хэд хэдэн хөрөнгө оруулалтын бизнесийн багуудтай ажиллах бөгөөд таны сэтгэлгээ хэдэн саяар хэмжигдэх хэмжээний мөнгөнд төвлөрч ажилладаг.

ALCHEMY PRISM. GLOBAL FLOW.

Хөх: Итгэл хүлээгч (Indigo: Trustee)

Энэ бол тэрбумтнуудын ажиллаж сэтгэдэг талбар. Итгэл хүндэтгэл, харилцаагаар дамжуулж мөнгөний асар их харилцааны урсгал бүтээдэг түвшин.

Хөх ягаан: Удирдан зохион байгуулагч (Violet: Composer)

Энэ түвшинд та бараг л өөрийнхөө мөнгөн дэвсгэрт хэвлэх мэт, татварын том бодлогод нөлөөлж, ихэнх хүмүүсийн хаашаа ямар чиглэлд хөдлөхийг заах эрх мэдэл эдлэх мэт үл үзэгдэх байдлаар нөлөөлөх чадвартай

Гүн ягаан: Домогт хүн (Ultraviolet: Legend)

Түүхэнд дурсагдах мартагдашгүй амьдралын баялаг туршлагаа үлдээнэ.

Гайхалтай, одоо таны ээлж. Та фэйсбүүк групп рүүгээ ороод хичээлээс ойлгож авсан зүйлс болон өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээнэ үү. Ойлгомжгүй зүйл гарвал өөрийн менторыг mention хийгээд асуугаарай.

Scroll to Top