MBM8L00. Товч танилцуулга

Модуль 8.

Миний Бизнесийн Төлөвлөгөө буюу “Миний Бизнес” хөтөлбөрийнхөө хамгийн сүүлийн модулийнхаа хичээлийг судалж буй танд баяр хүргэе!

Өнгөрсөн 7 долоо хоногийн турш бид Бизнесийн хамгийн чухал гэсэн том том хэсгүүдийг судалж маш их юмны ард гарсан байгаа. Харин өнөөдөр энэ бүхнийгээ хэрэгжүүлэх бизнесийн бодит төлөвлөгөө болгож хувиргах асар том гарааныхаа өмнө ирээд байна.

Энэ модуль маань тэр чигэээрээ таны бизнесийн ирэх ондоо хийх ажил амжилтын гарааг тавихуйц, бизнесийнхээ ялалтыг төлөвлөх гайхалтай том алхам болохын сацуу өнгөрсөн 2 сард юу сурч, мэдэж өнгөрүүлсэн тэр бүхнээ бизнестээ тусгаж гаргаж ирэх асар том сорилтыг таны өмнө тавьж байгаа юм.

Хэрэв та түрүү түрүүчийнхээ модулийнхаа хичээлүүдийг сайн ойлгож ашиглаж чадсан бол энэ модулийг ойлгоход ч, бизнесийн төлөвлөгөөндөө тусгаж хэрэгжүүлэхэд үнэхээр гарт чинь орж, сэтгэлд чинь чинь багтахад тун ойрхон санагдах байх. Харин та бизнесийнхээ санааг одоо хэр нь шийдвэртэй сонгож амжаагүй эсвэл хэт олон мэдээлэл дунд орж төөрөөд, итгэлтэй шийдвэр гаргаж чадаагүй бол энэ модулийг ажиллахад бас л төвөгтэй эргэлзмээр, хэцүү мэт санагдаж болзошгүй.

Гэхдээ санаа зоволтгүй, би таныг ямар ч түвшинд байсан хамаагүй энэ модулийн төгсгөлд өөрийн гэсэн бизнесийг бүтээх аялалд чинь ойртуулж дөхүүлэхүйц, санхүүгийн өсөлтийг бүтээх төлөвлөгөө гаргаж чадахуйц олон янзын арга стратегиудыг энэ модуль дээрээ тусгасан байгаа.

Энэ модуль дээр бидний ярилцах сэдвүүд бол

  • Баялаг бүтээх 9 түвшин
  • Бизнесийн төлөвлөгөөний талаар буруу ойлголтууд
  • Бизнесийн төлөвлөгөөг юунд ашиглах вэ?
  • Бизнесийн төлөвлөгөөний 5 элемент
  • VISION АЛСЫН ХАРАА гэж юу вэ?
  • VISION АЛСЫН ХАРАА яаж бичих вэ?
  • Дасгал 1. VISION АЛСЫН ХАРАА бичих нь
  • MISSION ЭРХЭМ ЗОРИЛГО гэж юу вэ?
  • MISSION ЭРХЭМ ЗОРИЛГО яаж бичих вэ?
  • Дасгал 2. Mission – Эрхэм зорилгоо бичих нь
  • OBJECTIVES ЗОРИЛТОТ БОДЛОГО гэж юу вэ?
  • OBJECTIVES ЗОРИЛТОТ БОДЛОГО 8 категори
  • OBJECTIVES ЗОРИЛТОТ БОДЛОГО хэрхэн төлөвлөх вэ?
  • Дасгал 3. OBJECTIVES ЗОРИЛТОТ БОДЛОГО төлөвлөх нь
  • БИЗНЕСИЙН СТРАТЕГИ гэж юу вэ?
  • БИЗНЕСИЙН СТРАТЕГИ яаж сонгох вэ? Бизнесийн үндсэн элементүүд
  • ОДООГИЙН СТРАТЕГИЙН АЛЬ НЬ ЯАЖ ҮЙЛЧИЛЖ БАЙНА?
  • АСУУДАЛ БЭРХШЭЭЛИЙГ ЗАДЛАН ШИНЖЛЭХ НЬ
  • ЭНДЭЭС ХЭРХЭН ТИЙШЭЭ ОЧИХ ВЭ?
  • УТГА УЧИРТАЙ СТРАТЕГИ СОНГОХ НЬ
  • Дасгал 4. СТРАТЕГИА СОНГОХ НЬ
  • ТӨЛӨВЛӨГӨӨ гэж юу вэ?
  • БИЗНЕС БҮТЭЭХ ТӨСЛҮҮД
  • OBJECTIVE ЗОРИЛТОТ БОДЛОГО, СТРАТЕГИ, ТӨЛӨВЛӨГӨӨГ ХООРОНД НЬ АВЦАЛДУУЛАХ НЬ
  • УЧИР УТГАТАЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗОХИОХ НЬ
  • БИЗНЕСИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ДҮГНЭЖ БИЧИХ НЬ
  • Дасгал 5. БИЗНЕСИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ЗОХИОХ НЬБИЗНЕСИЙН БҮТЭЭМЖИНД СААД БОЛДОГ ЗҮЙЛС ЮУ ВЭ?
  • Цагаа үр дүнтэй болгох хэрэгсэлүүд
  • Мэдэхгүй юм таарвал яах вэ? – Ид шидийн оюун ухаан
  • Шинэ санаа орж ирэхгүй бол яах вэ? – Mindmap
  • Бэрхшээл тулгарвал яах вэ? – Бэрхшээл Боломж Амжилт
  • Дасгал 6. Цагийн хуваариа төлөвлөх нь
  • Баялагийн сүлжээ
  • Баялагийн сүлжээ бүтээгч
  • Дасгал 7. Баялагийн сүлжээ бүтээх нь
  • Гэрийн даалгавар товч тайлбар
  • Асуулт хариултууд

Гайхалтай, одоо таны ээлж. Та фэйсбүүк групп рүүгээ ороод хичээлээс ойлгож авсан зүйлс болон өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээнэ үү. Ойлгомжгүй зүйл гарвал өөрийн менторыг mention хийгээд асуугаарай.

Scroll to Top