Бэрхшээл ба Боломж Podcast 18 – Зорилгоо тодорхойлохын тулд танд юу хэрэгтэй вэ?

 

Зорилго тодорхойлоход мэдвэл зохистой 10 зөвлөмж

✓ Хүмүүс яагаад зорилгодоо хүрдэггүй замаасаа халширдаг вэ?
✓ Ямар хүмүүс амжилтанд хүрээд, ямар хүмүүс бууж өгөөд байна?
✓ Зорилгодоо хүрэхэд хэрэгтэй нөөц бололцоо чадвар нь байна уу?
✓ Яаж дуртай юмаа хийж, түүгээрээ амжилтанд хүрч, хүссэнээ олж авч сурах вэ?

 

20,000 

Бэрхшээл ба Боломж Podcast 18 – Зорилгоо тодорхойлохын тулд танд юу хэрэгтэй вэ?

Хэрэв та өнөөдрийн энэ бусармаг нийгэмд амжилтанд хүрэх арга барилаа олохгүй, хүссэнээ хэрхэн гар бие оролцон хийж гүйцэтгэх тухай мэдэхийг хүсэж байгаа бол энэ ярилцлага танд туслах болно. Бүхнийг хүн мэддэг төрдөггүй ч, өнөөдөр амжилтанд хүрсэн хүмүүсийн хэрэглэдэг зорилгоо тодорхойлох арга барилуудын тухай дэлгэрэнгүй хэлэлцсэн энэ сонирхолтой ярилцлагыг цаг алдалгүй сонсоод авбал сурах боломжтой.

Үүнийг сонссоноор та,
✓ SMART загвараар зорилгоо хэрхэн тодорхойлдог тухай суралцана.
✓ Ямар 8 талбаруудад зорилгоо тодорхойлж болох тухай мэдэж авна.
✓ Зорилгын төсөөлөл зураглал хийх ур чадвар олж авна.
✓ Амьдралын тал бүрд тэгш хэмнэлтэй амжилтыг бүтээхийн тулд хэрэгжүүлэхэд хамгийн хялбар энгийн аргачлалуудыг амьдралдаа нэвтрүүлэх болно.

Амьдралын Дасгалжуулагч Батсүхийн Мөнгөнтуяа буюу Monica Batsukh танд өөрийнхөө амьдралын мэргэжлийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж маш сонирхолтой, ухаарч бодууштай ярилцлага зөвлөмжийг танд зориулан өгч байна.
www.monicabatsukh.com веб хуудсаар түүний бусад уран бүтээлүүдтэй танилцаж, тусгаарлан өөрийн амжилтанд хүрэх дасгалжуулалтыг хийж болно.

Бэрхшээл ба Боломж Podcast-ын цувралууд нь 2013 оны зун Дэлхийгээр 40 гаруй оронд тархан суугаа Монголчуудын амьдралын эрэлт хүсэлт асуулт сонирхлын дагуу бүтээгдсэн бөгөөд олон мянган хүний амьдралдаа амжилт гаргахад цоо шинэ урам зориг, итгэл тэмүүллийг бэлэглэсэн гайхалтай ярилцлагууд юм. Энэ цуврал ярилцлагуудыг үргэлжлүүлэн сонсохыг хүсвэл уг веб сайтын дэлгүүр хэсгээс эсвэл 77156053, 99156053 утсаар захиална уу.

Scroll to Top