Бэрхшээл ба Боломж Podcast 15 – Өөрийгөө үнэлүүлэхийн тулд яах вэ?

 

Өөрийн үнэ цэнийг өсгөх 10 зөвлөмж

✓ Өөрийгөө үнэлэх үнэлэмж хаанаас бий болдог вэ?
✓ Өөрийгөө үнэлэхийн шинж чанарууд юу вэ?
✓ Өөрийн үнэ цэнийг өсгөхийн тулд юу хийвэл зохимжтой вэ?
✓ Хувь хүний амьдралд өөрийн дутуу үнэлэмж хэрхэн нөлөөлж хор уршиг тарьдаг вэ?

20,000 

Бэрхшээл ба Боломж Podcast 15 – Өөрийгөө үнэлүүлэхийн тулд яах вэ?

Бусдаар өөрийгөө үнэлүүлж чаддаг хүний ид шид гэж хязгааргүй. Та асар их хүч чадал, нөөц бололцоог хуруугаа ч хөдөлгөхгүйгээр олж авах чадалтай гэдгээ мэдэх үү? 

Харамсалтай нь хүмүүс бусдаар өөрийгөө үнэлүүлэхийн тулд худал ярьж, хулгай хийж, баян болох гэж хошуурч, тэр бүү хэл хүчирхийлэл үйлдэх нь ч элбэг. Монголд булган шуб, үнэтэй машин унахыг хүсдэггүй хүн гэж бараг л байхгүй гэхэд хилсдэхгүй байх. Энэ бүхэн ердөө л өөрийгөө үнэлүүлэхийн тулд хэр их хичээн зүтгэж, нэр хүндний төлөө хөөцөлдөж байгааг илэрхийлж байна гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө үнэлүүлэхийн тулд хүмүүс хамаг хүчээ дайчилж хөдөлмөрлөн зүтгэдэг байх нь.

Өөрийгөө үнэлүүлээд сурсан хүн дор хаяад өндөр орлого цалинтай амьдарч чаддаг. Өөрийгөө үнэлүүлээд сурсан хүний ид шидийг та суралцахыг хүсч байна уу?

Хэрэв та өөрийгөө үүнээс илүү чадвартай гэдгээ мэддэг атлаа түүнийгээ бүрэн дайчилж чаддаггүй үнэлүүлж чаддаггүй бол энэ ярилцлага танд туслах болно. Хувь хүний сэтгэл зүйн үнэлэмжийн нөлөө гадагшаа яаж гардаг тухай энэ сонирхолтой ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой.

Үүнийг сонссоноор та,
✓ Өөрийгөө үнэлэх үнэлэмжинд нөлөөлдөг гадны нөлөөнөөс өөрийгөө хамгаалж сурна.
✓ Бодлоо цэгцэлж оюун санаагаа зөв дайчилж сурна.
✓ Өөрийн үнэлэмжинд хор уршиг тавьдаг сөрөг бодлыг таньж сурна.
✓ Энерги, эрч хүчээ, сэлбэж ашиглах аргыг ойлгож авна.
Амьдралын Дасгалжуулагч Батсүхийн Мөнгөнтуяа буюу Monica Batsukh танд өөрийнхөө амьдралын мэргэжлийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж маш сонирхолтой, ухаарч бодууштай ярилцлага зөвлөмжийг танд зориулан өгч байна.
www.monicabatsukh.com веб хуудсаар түүний бусад уран бүтээлүүдтэй танилцаж, тусгайлан өөрийн амжилтанд хүрэх дасгалжуулалтыг хийж болно.

Бэрхшээл ба Боломж Podcast-ын цувралууд нь 2013 оны зун Дэлхийгээр 40 гаруй оронд тархан суугаа Монголчуудын амьдралын эрэлт хүсэлт асуулт сонирхолын дагуу бүтээгдсэн бөгөөд олон мянган хүний амьдралдаа амжилт гаргахад цоо шинэ урам зориг, итгэл тэмүүллийг бэлэглэсэн гайхалтай ярилцлагууд юм.

Энэ цуврал ярилцлагуудыг үргэлжлүүлэн сонсохыг хүсвэл уг веб сайтын дэлгүүр хэсгээс эсвэл 77156053, 99156053 утсаар захиална уу. 

Scroll to Top