“МӨНГӨНИЙ СЭТГЭЛГЭЭ” онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

Энэ бол жирийн нэгэн онлайн сургалт биш. Жилд ганцхан удаа болдог, азтай жавхаатай, өөртөө, ирээдүйдээ хөрөнгө оруулдаг цөөн бүлэг хүмүүст зориулсан Mastermind хөтөлбөр. Энэ хөтөлбөр дэлхийн зах зээлд байдаг үнэлгээгээр 10 сая төгрөг, тэр бүү хэл 10000 ам доллараар борлуулдаг Mastermind түвшингийн цөөн бүлэг хүмүүст л зориулж хийдэг хөтөлбөр. Гэтэл бид үүнийг 10 сая төгрөг бус 3.1 сая төгрөгөөр жилд ганцхан удаа азтай цөөхөн хүнд зориулж явуулдаг.

3,100,000 3,800,000 

“МӨНГӨНИЙ СЭТГЭЛГЭЭ ” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт таныг урьж байна.

“Яагаад оролцох ёстой вэ? “

  • Дэлхий дахинд цар тахал нүүрлэж, эдийн засгийн хямрал газар авч байгаа энэ үед та түүнээс гарах аргаа маш хурдан олох шаардлагатай байна. Удах тусам Монголын ядуучуудын тоо нэмэгдэж, дундаж амьдралтай хүмүүс ядуурлын ирмэг дээр зогсох болно. Тэгвэл та ядуурлаас гарахын тулд яаралтай мөнгөний сэтгэлгээгээ хөгжүүлж, бизнес хийж сурах хэрэгтэй байна уу? Энэ хөтөлбөр таныг ядуурлын ангал руу унахгүйгээр тогтож үлдэхэд тусална.
  • Таны халаасан дахь мөнгөний үнэ цэнэ, монгол төгрөгний валютын ханш өдөр өнгөрөх тусам унаж байгаа. Одоо байгаа мөнгөөрөө зөв хөрөнгө оруулалт хийх нь асар чухал болоод байгаа биз? Та одоо халаасанд байгаа хадгалсан мөнгөөрөө өөрийн сэтгэлгээг хөгжүүлж байж л үнэ цэнэтэй сайхан амьдралыг бүтээж чадна. Та сэтгэж сурахаас нааш таны амьдрал дээрдэхгүй. Энэ хөтөлбөр таны сэтгэлгээг тэлэх болно.
  • Өмнө нь алдсан мөнгөө бодох тусмаа та улам их бухимдаж байна уу? Шударга ярихад Монголчууд бүгд мөнгө боддог. Мөнгөний төлөө амьдарсаар насыг бардаг. Мөнгөний төлөө стресстэхгүйгээр, санаа зовохгүй амьдралыг бүтээх ганцхан арга бол мөнгө олоход чинь саад болоод байдаг мөнгөний бөглөөснөөс ангижрах. Сэтгэлийн хөдөлгөөнөө та зөв залж чадахгүйгээс болж дэмий зүйлс дээр стресстдэг. Гэхдээ тэр стрессийг тайлахад зөвхөн танд тохирсон зөв аргачлал л хэрэгтэй. Тиймээс би таныг сэтгэлийн хөдөлгөөнөө зөв ашиглаж мөнгө олох аргаа олж сурахад туслах болно.
  • Та өнөөдөр ямар ч ажил мэргэжилтэй, ямар ч бизнестэй  байж болно.  Хийдэг зүйлс чинь хангалттай орлого олж өгч чадахгүй, юун дээр яаж алдаа гаргаснаа анзаарахгүй, түүгээрээ хэрхэн орлогоо өсгөх аргаа олохгүйгээс болоод улам бүр хохирсоор байгаа нь илт. Ажил, бизнесийнхээ орлогыг 2, 3, магадгүй 10 дахин өсгөх боломжуудыг таньж мэдмээр байна уу? Чиний олох боломжтой мөнгөний хэмжээ алдсан мөнгөнөөс тань 10 дахин их байгаа. Үүнийг та олж харж чадахгүй, сэтгэж чадахгүйгээсээ болоод л алдаад байгаа юм. Энэ хөтөлбөр таныг мөнгө олох боломжуудаа олж харж, сэтгэж сурахад тусална. Мөнгө олоход сэтгэж сурна гэдэг Гайхалтай!
  • Та өөрийгөө олж нээгээгүй, ямар авъяас чадвартайгаа мэдэхгүй, цаашид аль чиглэлд, ямар бизнес эхлүүлж, юунд анхаарлаа төвлөрүүлж ажиллавал мөнгөтэй болох вэ гэдгээ ухаарахгүй, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжтой эсэхдээ итгэхгүй толгой чинь эргэж, гайхширч сууна уу? Тэгвэл энэ хөтөлбөр таныг Монголын эдийн засагт хэрэгцээтэй байгаа мэргэжил, бизнесийг сонгож авахад тусална.
  • Та олон ажил сольж байсан, хэд хэдэн их дээд сургууль төгсөж мэргэжил эзэмшсэн ч, тэр ч бүүхийл гадаадад ажиллаж сурч байсан ч энэ бүхнээсээ яг яаж мөнгөтэй болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх ёстойгоо мэдэхэд хэцүү, цаашдаа яахаа мэдэхгүй төөрч байна уу? Хүнд ажил хийж, олон жил хөдөлмөрлөхдөө биш. Ухаалагаар өөрийн нөөц бололцоогоо ашиглаж сурах нь л танд хамгийн чухал болоод байна. Таны мэддэг чаддаг, туршлагыг, таны өөртөө итгэх итгэлийг эдийн засгийн ямар ч хямралын үед яаж мөнгө олох чадвартай болгож хөгжүүлэх хэрэгтэй талаар та суралцана.
  • Та гадаадад амьдарч сурдаг бол одоо байгаа чадвар, хуримтлагдсан мөнгө чинь Монголд очиход яаж төлөвлөгдөх ёстойг ойлгохгүй, юуны төлөө одооноос зорилго тавьж, ямар бизнес хийхээ мэдэхгүй байгаа бол энэ хөтөлбөрөөс ирэх жилүүдэд олох мөнгөө Монголын зах зээлд хэрхэн өсгөх арга барилаа олж авахад тань туслах болно.
  • “МӨНГӨНИЙ СЭТГЭЛГЭЭ” хөтөлбөрийг бид жилд ганцхан удаа л хийдэг. Азтай хүмүүс л хамрагддаг. Энэ бол таны амьдралдаа зоригтой өөрчлөлт хийх томоохон хөрөнгө оруулалт. Таны насан туршийн санхүүгийн баталгаа болох болно гэдгийг танд амлаж байна.

“Оролцсоноор юу сурах вэ?”

  • Та яг одоо байгаа нөхцөл байдлаасаа мөнгөтэй болох боломжуудыг нээж, мөнгөний сэтгэлгээний ур чадвар эзэмшинэ.
  • Та өөрийн мөнгөтэйгөө харилцах харилцаандаа гаргасан алдаагаа засаж дахин мөнгөө гарын салаагаараа урсгахгүй байх цэцэн ухаан чадварыг суралцана.
  • Та одоо хийж байгаа ажил, бизнес байгаа нөхцөл байдлаасаа хаанаас нь мөнгө алдаж буйгаа мэдэж авч халаасны цоорхойгоо олж нөхөх аргад суралцана.
  • Та эдийн засгийн хямралын үед ч өсөх чадвартай зөв хөрөнгө оруулалт хийх аргуудыг суралцана.
  • Та дахиж мөнгөнөөс болж бухимдаж стресстэхгүйгээр харин ч мөнгөн хадгаламж бий болгож сураад сэтгэлзүйн эрх чөлөөг эдэлж эхэлнэ.
  • Та ямар бизнес хийвэл таны зан чанар, авъяас чадвар, мэдлэг туршлагад тохирсон болохыг мэдээд зогсохгүй, жинхэнэ ирээдүйтэй бизнесийн хөрөнгө оруулалтынхаа гарааг эхлэх болно. Хямралын үед ч хамгаалалттай, мөнгөнөөс шалтгаалахгүй эрх чөлөөтэй сэтгэлгээг та олж нээнэ.
  • Таны зорилго бол ердөө л 3.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэг л удаа хийгээд, 3.1 сая төгрөгийг сардаа олох хэмжээний төлөвлөгөө алсын зорилготой болох явдал. Энэ бол 1200% ашигтай хөрөнгө оруулалт болж хувирна гэсэн үг.

“Хэзээ, хаана оролцох вэ?”

  • ХЭЗЭЭ: 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эхэлнэ. 8 долоо хоногийн турш та бид маш эрчимтэй ажиллана.
  • ХААНА: Онлайнаар (Би Англи улсын Лондон хотод амьдардаг. Танд олон улсын бизнес, хөрөнгө оруулалтын хамгийн өндөр түвшний сэтгэлгээг хамгийн богино хугацаанд таны байгаа орчин нөхцөл байр байдалд тохируулан хүргэх маш тохиромжтой боломж бол ОНЛАЙНААР хувь хүний нөхцөл байдал сэтгэлгээний орчинд нь тохируулж дасгалжуулалт хийх явдал юм. Ийм ч учраас бид цаг алдахгүй, мөнгө гарздахгүй, боломжийг хажуугаараа өнгөрөөхгүйгээр таны оюун ухааны цар хүрээг тэлж болох цорын ганц арга бол “ОНЛАЙН” харилцаа гэж үнэлж ажилладаг юм.)

“Төлбөрөө яаж төлөх вэ?”

  1. Бүтээгдэхүүний төрлөөс сонголтоо хийгээд, сагсандаа нэмж, захиалгаа үүсгэнэ үү!
  2. Монгол төгрөгийн 5301567766 Батсүх Мөнгөнтуяа дансанд 3 100 000 төгрөгийг  тушаагаарай. Та төлбөрөө хиймэгцээ и-мэйл хаягаа шалгаж бүртгэлээ баталгаажуулахаас гадна 77156053 дугаарын утас руу холбогдож мэдэгдээрэй. Гүйлгээний утга дээр өөрийн и-мэйл хаяг, утасны дугаараа заавал бичээрэй. Таны аюулгүй байдлын үүднээс нууц үгээ бусдад дамжуулахгүй байхыг сануулж байна.
  3. Таны төлбөр орж ирсэнийг баталгаажуулмагц, танд хөтөлбөрийн танилцуулга болон бонус бэлгийг тань татаж авахаар өгөх болно.  Та зааврын дагуу хөтөлбөртөө оролцоорой.

МОДУЛЬ 1. "МӨНГӨНИЙ СЭТГЭЛГЭЭ ТЭЛЭХҮЙ"

Таны тархи оюун ухаан сэтгэлгээ яаж ажилладаг вэ? Мөнгөний боломжууд хаа сайгүй бий. Харин оюун ухаан сэтгэлгээ тань тэр их боломжуудыг хэрхэн шүүж, дүгнэж, өөрчлөлт хийж байгаагаас шалтгаалж таны сэтгэхүй Мөнгөний сэтгэлгээ тэлж, амьдралд тань гайхалтай том ертөнцийн үүд хаалга нээгдэх болно. Сэтгэлгээгээ л тэлчих юм бол та дахин ингэж Мөнгөний төлөө зовж шаналж амьдрах шаардлага байхгүй. Сэтгээд сурчихвал та юуг ч хийж чадна.

МОДУЛЬ 2. "МӨНГӨНИЙ БӨГЛӨӨСНӨӨС АНГИЖРАХУЙ"

Хүн бол сэтгэлийн амьтан. Мөнгөтэй бол бүх амьдралын асуудал шийдэгдчих юм шиг боддог. Гэтэл та сэтгэлийн шархнаасаа болж мөнгөний боол мэт амьдарч, мөнгө орж ирэх урсгалыг хаадаг. Та мөнгө олсон ч бөглөөстэй лонхонд юм хийх гэж зүтгэхтэй адилхан, тэр олсон мөнгөө нэг л мэдэхэд үрэн таран хийгээд, мөнгө тогтохгүй байхад та гайхаж байсан уу? Тэгвэл тэр мөнгөний бөглөөснөөс ангижрахын тулд энэ модулиар бид таны мөнгөний сэтгэлийн шархыг эдгээх болно.

МОДУЛЬ 3. "МӨНГӨНИЙ ЧАДВАРАА НЭЭХҮЙ"

Танд мөнгө хийхэд хэрэглэж болохоор төрөлхийн ямар авъяас чадвар, мэдлэг, туршлага, хэнээс ч илүү өөрөөр юмыг мэдэрдэг тийм мэдрэхүй байгааг мэдэх үү? Яг зөв, хэн ч олж харж таньж амжаагүй тийм л үнэ цэнэтэй диамонд таны дотор нуугдсан байгаа. Тэр чадварыг чинь бид дасгалаар илрүүлээд тодруулаад гаргаад ирье л дээ. Диамонд мэт нууц үнэт эрдэнэсээ та нэгэнт таньчихвал мөнгө хийхийн тулд яах ёстойгоо мэдээд авчихна.

МОДУЛЬ 4. "МӨНГӨНИЙ ӨСӨЛТӨӨ ТӨЛӨВЛӨХҮЙ"

Мөнгөө өсгөж санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд яаж зорилгоо тодорхойлох вэ? Энэ модуль дээр бид таны мөнгө олох зорилго арга стратегиудыг олж илрүүлэхээс гадна, таныг яг ямар ямар алхамууд хийж, мөнгийг бүтээж болохыг харуулах болно. “Ингээд л хийчихэж болохоор байсан юмыг хүмүүс мэддэггүйгээсээ мөнгөгүй ядуу амьдраад байдаг юм байна” гэж та өөрийн эрхгүй дуу алдах болно.

Type

Re-Learn, Pro, VIP

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

You may also like…

Scroll to Top