ЯАГААД ТАНД АМЬДРАЛЫН ДАСГАЛЖУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙЖ БОЛОХ ВЭ?
Энэ бол миний өнгөрсөн арваад жилийн туршид хийсэн ажлын хамгийн чухал хэсэг нь байгаа юм. Хүмүүсийн амьдралд тулгарч байсан бэрхшээлүүдээс хүмүүсийн дотроо хүсч байгаа бүхэн гаднаа амьдралд болж байгаа зүйлтэй хэрхэн зөрчилдөж байгааг ажиглаж, ойлгож ухаж, хэдэн жилийн туршид судалгаа хийж байсан ажлын маань гол цөм байгаа юм.
Монголчуудын өмнө сайхан амьдрах асар их боломж бий, гэтэл ихэнх хүмүүс яаж энэ боломжуудыг авч ашиглахаа мэддэггүй, амьдрал нь асар олон янзын зовлон шаналгаа бэрхшээлүүдээр дүүрэн амьдарч байна. Би тийм ч учраас энэ бүхнийг хийдэг. Монголчууд маань өөртөө итгэх итгэл маш сул, тэд өөрсдийнхөө мэдлэг ур чадвараа нийгмийн бэрхшээл дунд алдаж байна. Өнөөдөр Монгол хүн өөрийгөө үнэлж, өөрийгөө таньж, амьдралаа цоо шинээр харж эхлэхээс нааш бид Монголын иргэн хүн эх орныхоо эзэн байж чадах эсэх нь ч бас асар өндөр эрсдэлтэй ирээдүйгээ харж хэлэхэд хэцүү байна.
Нийгэмд байгаа энэ их айдас түгшүүр дотроос өөрийгөө үнэлж хүндэлж, өөрийнхөө амьдралыг хүссэнээрээ бүтээж авч явна гэдэг маш хэцүү. Тийм ч учраас би олон арван Монголчуудад амьдралдаа итгэх итгэлийг, сайн сайхан амьдралынхаа жинхэнэ эрч хүчийг энэ амьдралын дасгалжуулалтынхаа хүчээр олгоход зорьж ажилладаг.
Та өнөөдөр ямар ч бэрхшээл асуудалтай бай хамаагүй, өнөөдөр би таны дотоод ертөнц оюун санаанд зөрчилдөөд байгаа бүхнийг амьдралдаа хэрхэн зөв чиглүүлж, ирээдүйгээ олж харж, түүнийгээ бүтээх арга барилыг зөвхөн танд ганцаарчилж олгох болно.
Магадгүй та өнгөрсөн амьдралынхаа шархыг нөхөж чадахгүй, эргэн харах тусмаа харуусаж яаж урагшаа алхахаа мэдэхгүй, дахин алдаа гаргахаасаа айж ч магадгүй.
Магадгүй та ирээдүйн амьдралдаа томоохон хүсэл мөрөөдөлтэй атлаа, түүнийгээ биелнэ гэдэгт итгэж чадахгүй, бас яг яаж юунаас нь амьдралаа зөв чиглүүлж сайхан ирээдүйг авчрахаа мэдэхгүй байж ч болно.
Магадгүй та өөртөө итгэхгүйгээсээ болоод ажил амьдрал дээрээ амжилт гаргаж чадахгүй, хүссэн үгээ хүний өмнө илэрхийлж чадахгүй байж магадгүй.
Эсвэл бүр гэр бүлдээ асуудалтай, байнгын стресс шаналгаанд автаад яг юунд итгэхээ байгаад байж ч болно.
Тэр бүү хэл та мөнгөний асуудлаас яаж гарахаа мэдэхгүй шаналдаг байхыг ч үгүйсгэхгүй.
АМЬДРАЛЫН ДАСГАЛЖУУЛАЛТЫГ ЯАЖ ХИЙДЭГ ВЭ?
Гэрээт Амьдралын Дасгалжуулагч бол амьдралын дасгалжуулагчтай ажиллахад хамгийн өндөр үр дүнтэй, хамгийн ойрхон ажиллагааны нэг хэлбэр юм. Гэрээ хийснээр дасгалжуулагч таны дотоод ертөнцөд нэвтрэн орж, таны хувийн орчинг таны сэтгэлгээний түвшинд хуваалцаж таны зорьсон тодорхой зорилгод хүргэхийн тулд тууштай зэрэгцэн ажиллах болно.
Амьдралын Дасгалжуулагчаас хувийн зөвлөгөө авах алхам хийнэ гэдэг бол амжилтанд хүрэхэд маш том шийдвэрлэх алхмуудын нэг юм.
Амьдралын дасгалжуулагч хувь хүнийг ганцаарчлан дасгалжуулахдаа тухайн хүний
- Хүсэл мөрөөдөлөө таних, мөрөөдлийн ертөнцийн загварыг бий болгох
- Хувь хүний онцлог, давуу чанарууд, дүр төрхөө тодорхойлох
- Амьдралын хамгийн учир утгатай том зорилгоо
- Тулгарч буй бэрхшээл, одоогийн бодит байдлыг судлах
- Ирээдүйд хийх боломжтой бүх зүйлсийг олж илрүүлэх
- Оюун санаагаа төвлөрүүлэх, бүтээмжтэй ур чадварыг төлөвшүүлэх
- Хийх ажлын стратеги боловсруулах, үе шаттай алхмууд хийх
гэх мэт таны амжилтанд хүрэхэд нөлөөлөхүйц амьдралын бүх салбаруудад харилцан уялдаатай, таны хүссэн гайхалтай амьдралыг бүтээхэд шаардлагатай ур чадварыг олгоход тулж ажилладаг.
АМЬДРАЛЫН ДАСГАЛЖУУЛАЛТЫН ЯВЦАД ЗОРИЛГО БОЛГОДОГ ТАЛБАРУУД НЬ ЮУ БАЙХ ВЭ?
1. Өөртөө итгэлтэй болох
2. Өөрийгөө танин мэдэх, дүр төрхөө сонгох
3. Ирээдүйн амьдралын зорилгоо тодорхойлох
4. Гэр бүлийн харилцаагаа зохицуулах
5. Нийгмийн харилцаагаа сайжруулах
6. Ажил мэргэжилдээ амжилт гаргах
7. Өдөр тутмын амьдралын зохион байгуулалтаа сайжруулах
8. Бизнесийн эх үүсвэрээ тавих
9. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх стратеги гаргах
10. Айдсаа даван туулах