ХАЙРЛУУЛЖ АМЬДРАХ ХОЁР ДАХЬ БОЛОМЖ

Бидний амьдралыг сүнслэг байдал, эрүүл мэнд, гэр бүл, хамт олон, ажил, санхүү, бүтээлч байдал гэсэн  долоон амин чухал салбар бүрдүүлдэг. Гэрлэсэн, гэрлээгүй эсэхээс үл хамааран амьдралынхаа энэ 7 талбарыг тэнцвэртэй авч явахыг зорих нь хэн хүний хувьд утга учиртай зорилго байдаг. Амьдрал дээр ихэнх хүмүүс ганц хоёр дээр нь л төвлөрчихөөд “Аяндаа болно доо” гэж найдах агаад хожим нь амьдрал  яагаад санаснаар болохгүй байгааг гайхан шигширдэг. Энэхүү номоороо дамжуулан таныг аз жаргалаа эдлэх эрхээ 2 дахь удаагаа олж авахад бид гарыг тань бариад залах болно.

31,000 

“ХАЙРЛУУЛЖ АМЬДРАХ ХОЁР ДАХЬ БОЛОМЖ” ном

Гэрлэлт гэдэг цогц асуудал. Хүний амьдралдаа хийдэг хамгийн гайхалтай, сэтгэл хөдөлгөсөн, амьдралын утга учрыг харуулсан, чухал алхамуудын нэг мөнөөс мөн. Хайр дурлал ба гэрлэлт аль аль нь баяр бэлэглэж, бүрэн бүтэн мэдрэмж, хайж явсан хүнээ олсон мэдрэмж өгдгөөрөө гайхалтай ч сүүдэртэй ч тал бий. Ихэнх хосууд гэрлэсний дараа үл ойлголцол, стресс, сорил, таны бодож үзээгүй эрэл хайгуул, хувь хүний өсөлтийн зөрчил авчрах нь дамжиггүй. Хүн бүрт сэтгэлийн шархаа эдгээж, өөрийгөө болон бусдыг хайрлан илүү бат бэх гэр бүлийг бүтээж сурахад энэхүү номын зорилго оршино. 

You may also like…

Scroll to Top