“Мөнгөний Сэтгэлгээ” хөтөлбөртөө тавтай морил Copy Copy

Хөтөлбөртөө оролцох урилга, зааварчилгааны pdf файлыг эндээс татаж авна уу.

ТАТАЖ АВАХ

Зөвхөн хөтөлбөрийн оролцогчдод зориулсан фэйсбүүк группт нэгдэнэ үү.

ГРУППТ НЭГДЭХ

Хөтөлбөрийн ид шидийг хүртэхэд тань дээрх зааварчилгаа бүхий файл болон фэйсбүүк бүлгэмд орох мэдээллүүд туслахаас гадна менторууд маань хөтөлбөрийн туршид танд тусалж, дэмжиж, хөтөчлөх болно. Мөн давхар имэйл хаягаар тань зааварчилгаа, мэдээллүүд тухай бүрт нь очиж байх тул, шалгаж байгаарай. 

Түгээмэл асуулт хариултууд

Та өөрийн бүртгүүлсэн хэрэглэгчийн нэр эсвэл имэйл ба нууц үгээ ашиглан https://academy.monicabatsukh.com/myaccount/ линкээр нэвтэрч орно. Нэвтэрч орсны дараа нээгдэх МИНИЙ ХӨТӨЛБӨРҮҮД гэсэн хэсгээс хөтөлбөрөө сонгон гарчиг дээр нь дарж орно.

Мөнгөний сэтгэлгээ хөтөлбөр 4 модуль нийт 7 хэсгээс бүрдэх ба модуль тус бүрийн нэрний хойно байгаа сумыг дарж доторх хичээлүүд рүүгээ орно. Модуль тус бүрийн хичээлүүдийг үзэж, дасгалуудыг ажиллаж дуусгах ба дасгалтай хичээлийн ард чек тэмдэглэгээ байна. Хичээлүүдээ дарааллаар нь үзвэл танд илүү ойлгомжтой ба тухайн хичээлийн видео, тайлбарыг үзсэний дараа тухайн хичээлээс сурсан зүйлээ сэтгэгдлээр бичиж үлдээгээрэй. Хэрэв дасгалтай хичээл бол хичээлийн pdf файлыг татаж авч ажиллана.

Та утас, компьютер, таблетдаа Zoom аппликэйшнийг татаж суулгаарай. Хөтөлбөрийн онлайн уулзалт, дасгалжуулалтын цагийн хуваарийн дагуу цагтаа орж ирээрэй. Та оролцохоосоо өмнө өөрийн нэр имэйлээр, эсвэл фэйсбүүк аккаунтаараа логин хийхээ бүү мартаарай. Логин хийж нэвтэрснийхээ дараа гар утасны аппликэйшний Join a meeting: хэсэгт 239 993 89 кодыг бичиж холбогдоно. 

Zoom аппликейшнд холбогдоход оролцож байгаа хүмүүсийн дүрс харагдана. Та өөрийн микрофон, камерын бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг шалгаад үзэхэд илүүдэхгүй шүү. Хэрэв та өөрөө яриагүй бол микрофоноо хаалттай “Mute” байлгавал таны эргэн тойронд болж буй шуугиан онлайн уулзалтын үеэр саад болохгүй байх таатай боломжийг бүрдүүлнэ. Онлайн уулзалтын үеэр олон хүн оролцож байгаа, та ярих хүсэлтэй бол “Reactions” хэсэг дээр дарж “Raise hand” сонгож гараа өргөнө. Гараа өргөсөн оролцогчдыг бид ээлж ээлжээр урин оролцуулах болно. Та өөрийн ярих ээлж болох үед камераа асааж, микрофоноо “Unmute” дарж ярих боломжтой болно. Уулзалтын үед та яриагүй үедээ “Mute” дарж дуугаа хаана. “Start video” дарснаар таны дүрс дэлгэцэнд харагдана. Мөн энэ зурган дээрээ дахин дарж камераа хааж болно. “Chаt” товчлуур дээр дарж оролцогчидтой чатална. Тусгайлан 1 хүнтэй бичих шаардлагатай бол “Everyone” гэсэн бичгийн хажууд байгаа сум дээр дарж тухайн хүнээ сонгоод доод  бичих талбарт мэссэжээ бичиж болно. Хэрэв та бүх оролцогчдод зориулж мессэж бичиж байгаа бол “Everyone” гэсэн сонголтынхоо доор мессэжээ бичнэ. Хөтөлбөрийн онлайн уулзалтанд оролцохдоо тухайн 7 хоногийн үзсэн хичээлийн дагуу асуух асуултуудаа бэлтгэн орж ирээд ярилцаж болно. Хөтөлбөрийн онлайн уулзалтын видео бичлэгийг дараа өдөр нь хөтөлбөрийн сайт дээрээ байршуулна.

Хичээлийн видео утас, компьютерийн аль алин дээр нь хэвийн ажиллана. Иймд та өөрийн төхөөрөмжийн тохиргоог шалгана уу. 

Дасгалжуулагч болон хөтөлбөрийн зохицуулагч, менторууд хариултуудыг ерөнхийд нь ажиглаад туслалцаа шаардлагатай гэсэн оролцогчдод зөвлөмж чиглэлүүдийг, ялангуяа бие даан ажиллаж сураагүй зарим нэгэн хүмүүстээ тусалж дэмжих бодлого баримтлах л зорилготойгоор үзнэ. Дасгалаа хэр ажиллаж байгаа, хариултынхаа чанар чансааг энэ хүн гаргаж ирж чадаж байна уу гэдэг дээр л бид туслалцаа дэмжлэг үзүүлнэ. Дасгалуудаа өөртөө зориулж чанартай хийгээрэй. Дасгал хийх үед гарч ирсэн шинэ санаанууд тань өөрийн чинь амьдралд хэрэг болохуйц зөв чиглэл, арга ухаанаа олж авахад гайхалтай тус нэмэр болох болно. 

Дасгалжуулалтын хөтөлбөрийн дасгалууд маань нэг ид шидтэй. Юу гэвээс дасгал бүр тухайн хүн л анхаарлаа сайн төвлөрүүлж ажиллах зориулалттай. Дасгалаа ажиллах явцдаа тухайн хүн өөрийн нөхцөл байдалдаа тааруулж, амьдралдаа тулгарч буй, эргэлзэж тээнэгэлздэг бэрхшээл асуултуудаа хөрвүүлж буулгаж харахыг хичээгээрэй. Хэрэв та тухайн асууж буй сэдэв дээрээ хариулж чадахгүй бол энэ талаар мэддэггүй байсан байж болох юм. Мэдэхгүй байна гэдэг нь таныг зогсоох зүйл биш, харин энэ сэдэв дээр, энэ талаар мэдлэгээ тэлэх асар том боломж нуугдаж байна гэж хараарай. Тэгээд мэдэж авахын төлөө өөрийн бүх нөөц болоцоогоо дайчлаарай. Тэр хэмжээгээрээ таны сэтгэлгээ, оюун ухаан ид шидийн мэт цэцэглэж, огт мэдэхгүй байсан зүйлээ танин нээх асар том нөөц бололцоог олж авна. 

Оролцогч бүр ижил түвшний мэдлэгтэй биш, хүн бүхний сэтгэлгээний цар хүрээ өөр. Төрж, өссөн орчин, мэдлэг боловсролын түвшин, нас, хүйсээрээ өөр түвшинд байгаа ч дасгалаа  өөртөө тааруулж, ойлголтондоо тулгуурлаж шалтаг тоочихгүйгээр хийгээрэй. “Дасгалаа ойлгохгүй байна” гэж бодох зуурт оюун ухаан, сэтгэлгээ чинь анхаарлаа алдаж, цаг гарздах аюул бий. Тиймээс дасгалаа ойлгохын тулд өөрийгөө дайчлахыг хүсье. 

Дасгалууд өөр өөрийн үе шаттай. Хөтөлбөрийн зорилго агуулгаас тухайн оролцогч хамгийн шилдэг үр дүнгээ гаргахад зориулж бэлтгэгдсэн байгаа. Тиймээс алгасахгүйгээр хийж чадвал дараагийнх дээрээ түрүүчийн хийсэн дасгалын чинь үр дүн ашиглагдаад цоо шинэ түвшний сэтгэлгээ рүү чамайг оруулж ирэх болно. Харин цөөн тохиолдолд эхний удаа хийсэн дасгалын чинь үр дүн хангалтгүй байж болно. Тэгвэл дараагийн дасгалаа ажиллах явцдаа чи илүү ойлгоод сэтгэлгээ чинь тэлээд эхлэх явцад урьд нь ойлгохгүй эргэлзэж тээнэгэлзэж байсан зарим дасгалууд чинь улам хүчтэй бодогдож эргэж сэргээх хүсэл төрөх үе бий. Ийм үед мэдээж тэр дасгалаа дахин давтан хийвэл илүү өөр чиглэлд оюун санаагаа хөгжүүлээд тэлэхэд мэдээж чөлөөтэй. 

Хөтөлбөрийнхөө модулийн дасгалууд дээрээ өөртэйгөө тулж ажиллаад хариултаа олж авахыг бодоорой. Дасгалууд дээрээ ач холбогдол өгч ажиллах нь яг одоо өөрийн чинь амьдралд илт саад болж буй бэрхшээлтэй асуултуудад хариулт олж авахаас гадна, өмнө нь огт анзаараагүй, өөртөө байдаг алдаагаа өөрчлөх санааг өгөх болно. Мөн нийт оролцогчидтой хийх дасгалжуулагчийн онлайн уулзалт болон хуваарилагдсан ментортойгоо уулзах уулзалтдаа асуултаа бэлдээд ороорой. 

Хөтөлбөрт орж ирэхээс өмнө та “Би өөрийгөө 100% дайчилж ажиллана, өөртөө өөрчлөлт шинэчлэлт хийхэд бэлэн” гэсэн гэрээ хийж орж ирсэн байгаа. Зарим талаар Монголчууд маань байгаагаараа байж чадахгүй “Бусдын шүүмжлэл” бодлоос айж эмзэглэж өөрийгөө байнга хорьж, цагдаж байдаг. Энэ бол үнэндээ эрх чөлөөтэй, өөртөө итгэлтэй юу хүссэнээ хийх талбараа тэлэхэд чинь асар том айдас, хоосон саад бэрхшээл болж байдаг.

Хөтөлбөрийн явцад онлайн уулзалтанд хэн өөрөөрөө байж, жинхэнэ өөртэйгөө нүүр тулж,  асуудалтайгаа ажиллаж чадаж байна, тэр хүн яг зөв зөвлөмж хариултыг олж аваад асар том амжилтын эх үүсвэрээ тавих боломжтой. Харин өөрийгөө хааж боогоод илэрхийлэхийг хүсэхгүй, асуухгүй, онлайн уулзалтандаа орж ирэхгүй, өөрийн үзэл бодол, суралцсан зүйлсээ ярихдаа хойрго хүн бол тэр хэмжээгээрээ хөтөлбөрт оруулсан хөрөнгө оруулалтаа амжилт болгож чадахгүй алдах эрсдэлийг өдөр бүр үүрч байна гэсэн үг. Мэдээж сурахыг, өөрчлөлт хийхийг хүсэхгүй хүнийг бид хүчлэхгүй. Тэр хүн өөрөө л хохирно. Харин бид хэнийг ч ийм жижиг айдас, өөртөө итгэлгүй байдлаасаа болж гайхалтай сайхан амжилтанд хүрэх боломжоо бүү алдаасай гэсэн байр суурийг л баримталдаг.

Бид хөтөлбөрт оролцож байгаа оролцогчид болон бусад бүх олон нийтийн ажиллагаандаа хувийн нууцыг хадгалах ёс зүйн “Үйлчилгээний нөхцөл”-ийг баримталж ажилладаг. Үүн дээр бид ёс зүйн ямар байр суурь баримталдаг талаар тодорхой бичсэн байгаа.

Хөтөлбөрийн менторууд

Г. Баяржаргал
Д. Сундуй
Д. Сарантуяа
Ж. Болормаа
Р. Онончимэг
Д. Ариунаа
Scroll to Top