Гарын авлага, материалууд

Flow Consultant-ууд Certificate авах 3 шалгуур бий.

  1. Таны мэдлэг- Энэ хэсэгт 100 асуултанд хариулах шаардлагатай бөгөөд хариулахдаа бие даан өөрийн үгээр, өөрийнхөө ойлгосоноор хариултаа илэрхийлэх хэрэгтэй. Асуулт тус бүр 1-10 оноогоор үнэлэгдэнэ. Үйлчилүүлэгчдээ ойлгуулж буй өнцөгөөс илүү харж асуултандаа хариулаарай.
  2. Таны стратеги- Энэ хэсэгт бие даан суралцаж болон өөрийн мэдлэгээ амьдралд практик хэрэгж ү үлэх зорилго аргачлал болгон төлөвлөж буй хувийн сонирхолд нийцүүлж та доорх асуултуудыг хариулах боломжтой. Асуулт тус бүр 1-ээс 10-ын хооронд үнэлгээ авах бөгөөд, нийт асуултын үнэлгээнүүдийн нийлбэр нь таны сертификат авах эсэхэд шууд нөлөөлөх болно.
  3. Таны чадвар- Энэ хэсэгт 6 хүнтэй ажилласан, таны хамгийн шилдэг консултант зөвлөгөө өгсөн үйлчлүүлэгчтэй ажилласан тэмдэглэлийг дээрх хүснэгтийн дагуу тэмдэглэж бөглөөд бидэнд илгээнэ. Мөн 3 хүнтэй ажилласан, таны хамгийн шилдэг консултант зөвлөгөө өгсөн үйлчлүүлэгчтэй ажилласан яриа бүхий видео бичлэгүүдийг бичээд, тухайн үйлчлүүлэгчтэйгээ ажилласан дээрх хүснэгтийг бөглөсөн тэмдэглэлийн хамтаар бидэнд илгээнэ үү.

Журмын дагуу 1 жилийн дотор шалгуураа гүйцэлдүүлэн тэнцсэн тохиолдолд Сертификат олгоно. Хугацаандаа амжаагүй тохиолдолд нэмэлт төлбөр 150,000 төгрөг төлж шалгуураа гүйцэтгэж байж Сертификат авах болно гэдгийг сануулж байна.

Шалгуур хатуу байхдаа гол бус таныг хөгжүүлж, үнэхээр чадваруулахад чиглэж байгаа тул бүх чадлаараа мэдлэгээ өөрийн болгож чадвараа өсгөхөд анхаараарай.

ГАРЫН АВЛАГЫГ АШИГЛАХДАА АНХААРАХ ЗҮЙЛ

Гарын авлагуудаас зөвхөн 8 профайл тус бүрийг тайлбарласан гарын авлагыг ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДДЭЭ өгч болно. Бусад бүх гарын авлагыг та зөвхөн өөрийн зөвлөхийн үйл ажиллагаандаа ашиглана шүү гэдгийг маш сайн санаарай.

Scroll to Top