
- Өөрийгөө хөгжүүлж, үргэлж өсөн дэвших эрмэлзэл дүүрэн залуустай хамтдаа суралцмаар байна уу?
- Өөрт тохиолдсон асуудал бэрхшээлээ амархнаар шийдэх сэтгэлгээний аргачлалуудтай болмоор байна уу?
- Моника Батсүхийн дасгалжуулалтаас өөрийн амьдралдаа хэрэгжүүлж бодит өөрчлөлт гаргахыг та хүсч байна уу?
- Сөрөг итгэл үнэмшилд автагдсан сэтгэлгээний цоожоо тайлж, манлайлах ур чадвараа хөгжүүлж, хамтдаа хөгжих Монгол эрчүүдийн SM клубдээ таныг урьж байна.
Өчигдөр шийдвэрлэж чадаагуй асуудал бэрхшээлүүд тань өнөөдөр ч таныг сүүдэр шиг дагаж шаналгасаар байгаа юм биш биз. Хүрэхийг хүсдэг мөрөөдөл, шийдлээ хүлээсэн бизнес, ойлголцохыг хүссэн харилцаа танд байдаг ч хэрхэн эхлэх, өрнүүлэх үр дүнгээ хянах аргаа олохгүй байгаа бол та ганцаараа биш гэдгийг санаарай. Дасгалжуулалтын Академиас зөвхөн Монгол эрчүүдээ чадваржуулахад зориулсан SM хөтөлбөрийг энэ жил эхлүүлж байгааг дуулгахад таатай байна. Та манай хөтөлбөрт хамрагдсанаар өөртэйгөө адил бэрхшээлийг даван туулахыг чин сэтгэлээсээ хүсдэг мянга мянган залуустай SM клубд нэгдэн бүтэн жилийн турш Дасгалжуулалтын Академийн менторууд болон, Flow Consultant-ийн зөвлөгөө чиглүүлгийн дагуу өөрийн мөрөөдлийн амьдралыг бүтээх аянд нэгдээрэй. Гэр бүл, нөхөрлөл, бизнесийн гээд амьдралынхаа талбар бүрт гардаг асуудал бэрхшээлийг итгэл дүүрэн угтах өөртөө итгэлтэй нэгэн байхын нууцаас тасралтгүй суралцаж өсөн хөгжихийг хүсэгч эр хүн бүрийн нэгдэх цэг нь SM хөтөлбөр байх болно.
Модуль нэг. Хувь хүний өсөн хөгжих чадвар, өөрийгөө бүтээх аян
Хувь хүн хэдий хэмжээний өсөн хөгжих сэтгэлгээтэй байна, тэр хэмжээгээрээ амжилтыг бий болгож байдаг. Одоо чиний хэн байгаа нь өмнөх шийдвэрүүдийн үр дүн, цагаа юунд зориулсны толин тусгал болж чамайг илтгэнэ.
Модуль хоёр. Гэр бүл төлөвлөлт ба харилцаа
Бидний хувьд гэр бүлийн харилцаа, төлөвлөлт нь тухайн хүнээ зан чанар болон энергийн төвшинд таньж мэдэхээс эхлэлтэй. Энэ зүйлийг ухамсарлаж эхлүүлээгүйгээс болоод ээдрээтэй асуудлуудад орж байдаг. Эр цэгцтэй бол гэр цэгцтэй. Эм цэгцтэй бол бүл цэгцтэй.
Модуль гурав. Эрчүүдийн ээнэгшил ба сэтгэл зүйн онцлог
Хүмүүс тантай яаж харилцаасай гэж та хүсэж байна, тийм харилцааг бусдад өг гэж үг байдаг. Тэгвэл таны хэн байх, хэн болох нь өөрийн тань сонголтоос шалтгаалах болно. “Санамсаргүй явдлууд хүлцэн тэвчиж амьдрах биш, санаатайгаар амьдралаа зохио”
Модуль дөрөв. Амжилтын карьерын үл үзэгдэх шат
Ихэнх хүмүүс хэсэг хугацаанд урагшаа тэмүүлж тодорхой түвшинд хүрээд гацаанд орж зогсдог. Энэ байдал нь амжилтад хүрэх зорилгогүй явсных юм. Амжилттай хүмүүс нэг шулуун зам сонгоод түүндээ үнэнчээр зүтгэсэн байдаг.
Модуль тав. Энергийн урсгалаа таньж баялаг бүтээхүй
Бид өөрсдийн авьяас чадвар болон өөрийгөө хэн бэ гэдгийг таньж мэдэх нь хамгийн чухал. Учир нь загасыг модонд авирч чадахгүйгээр нь шүүмжилсээр байвал загас өөрийгөө насан туршдаа тэнэг гэж итгэсээр байх болно.
Модуль зургаа. Мөнгөний сэтгэлгээ ба хөрөнгө оруулалт
Мөнгө бол Бурхан ч биш, буг чөтгөр ч биш. Таныг атгаг шуналтай эсвэл ариун өгөөмөр хэн ч байсан олон дахин хувиргаж чаддаг энергийн нэг хэлбэр юм. Тэгвэл хүнд зарцуулагч болон хөрөнгө оруулагч сэтгэлгээ гэж байдаг. Та мөнгийг удирдаж байна уу? Эсвэл мөнгө таныг удирдаж байна уу? Хөрөнгө оруулагч сэтгэлгээг хамтдаа бий болгоцгооё.
- “БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ” аудио ном – Үнэ 66000₮
- “МӨНГӨ БА МИНИЙ ҮНЭ ЦЭН” аудио ном – Үнэ 66000₮
- “БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ” ЭВЭНТЭД ҮНЭГҮЙ ОРОЛЦОХ ЭРХ – Сард 2 удаа болдог “Бэрхшээл ба боломж” эвэнтэд 1 жилийн турш ҮНЭГҮЙ оролцож Дасгалжуулалтын Академиас байнгын дэмжлэг авах эрх – ижил сэтгэлгээтэй, зорилготой хүмүүсээр хүрээллээ тэлэх боломж
- FLOW CONSULTANT зөвлөх үйлчилгээ Амьдралын дасгалжуулагч Моника Батсүхийн ментор, хамтрагч Рожер Жэймс Хамилтоны бүтээсэн Баялгийн динамикийн тестийн оношилгоо, Flow Consultant үйлчилгээний хамт авах 500’000 төгрөгийн үнэлгээтэй бэлгийг өгч байна.
- БАЯЛГИЙН СҮЛЖЭЭ – Өөдрөг үзэлтэй, өөртөө итгэлтэй, өсөн хөгжиж, сэтгэлгээгээ байнга шинэчилдэг, хамтрагч хамт олноо олоод гэр бүлийн танилын хүрээгээ өргөжүүлж хөгжүүлэхийн ҮНЭ ЦЭН хязгааргүй их.
- АМЖИЛТАА ХУВААЛЦАХ ЭРХ– “Бэрхшээл ба Боломж” подкаст болон манайхаас явуулдаг эвэнтүүдэд оролцож, өөрийн амжилтаа болон бизнесээ Дасгалжуулалтын Академийн сошиал сувгуудаар олны хүртээлд хүргэх боломж.