
“Мөнгөний Сэтгэлгээ” бол 2-3 сарын хугацаанд эрчимтэй суралцаж, мөнгөний сэтгэлгээгээ хөгжүүлснээр Санхүүгийн тогтвортой өсөлтийг бий болгоход зориулсан хөтөлбөр юм. Монголд өмнө нь хэн ч хийж байгаагүй цоо шинэ хэлбэрийн сайжруулсан дасгалжуулалтын хөтөлбөр юм. Энэ нь ямар ч сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр, магистр, докторын сургалтанд суралцаад олж авч чадахааргүй, бодит амьдралд хэрэгжүүлж болохуйц, сурснаа бодит үйлдэл болгож, санхүүгийн эрүүл өсөлтөндөө ашиглах боломжтой агуулга, арга технологийг багтаасан хөтөлбөр гэсэн үг. Та хөтөлбөртөө дуртай цагтаа, өөртөө тухтай газраасаа, технологийн дэвшилтэт хэлбэр ашиглан онлайнаар оролцоно. Орон зайн давуу сэтгэлгээг дэлхийн нөгөө өнцөгт ч ашиглаж буй үнэ цэнэтэй мэдлэг туршлагаас цаг алдалгүй суралцах гайхалтай боломжийг эдэлнэ.
Модуль нэг. Мөнгөний сэтгэлгээ Тэлэхүй
Таны тархи оюун ухаан сэтгэлгээ яаж ажилладаг вэ? Мөнгөний боломжууд хаа сайгүй бий, харин таны оюун ухаан сэтгэлгээ тэр их боломжуудыг хэрхэн шүүж, дүгнэж, өөрчлөлт хийж байгаагаас шалтгаалж Монгол хүн таны сэтгэхүй Мөнгөний сэтгэлгээгээ тэлэх нь таны амьдралд гайхалтай том ертөнцийн үүд хаалгыг нээх болно. Сэтгэлгээгээ л тэлчих юм бол та дахин ингэж Мөнгөний төлөө зовж шаналж амьдрах шаардлага байхгүй. Энэ бол “МӨНГӨНИЙ СЭТГЭЛГЭЭ”. Сэтгээд сурчихвал та юуг ч хийж чадна.
Модуль хоёр. Мөнгөний Бөглөөснөөс Ангижрахуй
Хүн бол сэтгэлийн амьтан гэж бид ярьдаг. Мөнгөтэй бол бүх амьдралын асуудал шийдэгдчих юм шиг бид сэтгэдэг. Яг үнэндээ та сэтгэлийн шархнаасаа болж мөнгөний боол мэт амьдарч мөнгө орж ирэх урсгалыг хааж бөглөөстэй юм шиг амьдардаг. Та жоохон мөнгө олсон ч бөглөөстэй лонхонд юм хийх гэж зүтгэхтэй адилхан, тэр олсон мөнгөө нэг л мэдэхэд үрэн таран хийгээд, мөнгө тогтохгүй байхад та гайхаж байсан уу? Тэгвэл тэр мөнгөний бөглөөснөөс ангижрахын тулд энэ модулиар бид таны мөнгөний сэтгэлийн шархийг эдгээх болно.
Модуль гурав. Мөнгөний Сэтгэлгээ Нууцыг Нээхүй
Танд мөнгө хийхэд хэрэглэж болохоор төрөлхийн ямар авъяас чадвар, мэдлэг, туршлага, хэнээс ч илүү өөрөөр юмыг мэдэрдэг тийм мэдрэхүй байгааг та мэдэх үү? Яг зөв, хэн ч олж харж таньж амжаагүй тийм л үнэ цэнэтэй диамонд танд нуугдсан байгаа. Тэр чадварыг чинь бид дасгалууд хийгээд таны диамондыг илрүүлээд тодруулаад гаргаад ирье л дээ. Диамонд мэт нууц үнэт эрдэнэсээ та нэгэнт таньчихвал та мөнгө хийхийн тулд яах ёстойгоо мэдээд авчихна.
Модуль дөрөв. Мөнгөний Өсөлтөө Төлөвлөхүй
Мөнгөө өсгөж санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд ямар төлөвлөгөө зохиох вэ? Энэ модуль дээр бид таны мөнгө олох зорилго арга стратегиудыг олж илрүүлэхээс гадна, таныг яг ямар ямар алхамууд хийж, мөнгийг бүтээх билээ гэдэг зорилгоо гаргаж ирэхэд ашиглах болно. “Ингээд л хийчихэж болохоор байсан юмыг хүмүүс мэддэггүйгээсээ мөнгөгүй ядуу амьдраад байдаг юм байна” гэж та өөрийн эрхгүй дуу алдах болно.
- “BUY 1 PAY IT FORWARD 1” Дасгалжуулалтын Академиас 166.000₮ бүхий бүтээгдэхүүнийг үнэгүй авч санхүүгийн хүнд нөхцөлд байгаа ч суралцах чин сонирхолтой хэн нэгэнд бэлэглэж манлайлах хөдөлгөөн өрнүүлэх боломж.
- 500 МЯНГАН ТӨГРӨГНИЙ КУПОН ЭДЛЭХ ЭРХ- “Миний Бизнес” хөтөлбөрт оролцоход 500.000₮ ний хөнгөлөлт эдлэх эрх
- ЭВЭНТЭД ҮНЭГҮЙ ОРОЛЦОХ ЭРХ- 2.7 сая төгрөгийн үнэ бүхий “Бэрхшээл ба Боломж” болон “Ulaanbaatar Entrepreneur Social” эвэнтэд 3 жилийн турш ҮНЭГҮЙ оролцож Дасгалжуулалтын Академиас байнгын дэмжлэг авах эрх
- БАЯЛГИЙН СҮЛЖЭЭ- Өөдрөг үзэлтэй, өөртөө итгэлтэй, өсөн хөгжиж, сэтгэлгээгээ байнга шинэчилдэг, хамтрагч хамт олноо олоод бизнесээ өргөжүүлж хөгжүүлэхийн ҮНЭ ЦЭНЭ хязгааргүй их.
- ХАМТРАН АЖИЛЛАХ ЭРХ- Энэ хөтөлбөрт хамрагдсанаар манайхтай хамтран ажиллаж, Дасгалжуулалтын Академийн Амбассадор болон Flow Consultant болж ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой.
- АМЖИЛТАА ХУВААЛЦАХ ЭРХ- “Бэрхшээл ба Боломж” подкастанд оролцож өөрийн амжилтаа болон бизнесээ Дасгалжуулалтын Академийн сошиал сувгуудаар олны хүртээлд хүргэх боломж.
- МЕНТОР БОЛОХ ЭРХ- Хөтөлбөрөөс хэр хэмжээний өөртөө итгэх итгэл олж авч чадна тэр хэрээрээ бусдад нөлөөлөх чадвараа нэмэгдүүлэн манай хөтөлбөрүүдийн албан ёсны ментор болж, урамшууллын цалингаар өөрийнхөө амьдралд шинэчлэлт хийх боломж.