GLOBAL EDUCATION SUMMIT 2021

Одоогийн төлөв
ЭЛСЭЭГҮЙ БАЙНА
Үнэ
MNT276650
Эхлэхийн тулд

“Дасгалжуулалтын Академи” нь хамтран ажилладаг “GeniusU” группын үүсгэн байгуулагч, futurist and social entrepreneur Roger James Hamilton-ы хөтлөн явуулсан Дэлхийн боловсролын дээд хэмжээний чуулга уулзалтыг Монголчууддаа зориулан Англи болон Монгол хэл дээр давхар танилцах боломжийг олгож байна. Дэлхийн боловсролын дээд хэмжээний чуулга бол багш сурган хүмүүжүүлэгч, сургагч багш, дасгалжуулагч, итгэгч, зөвлөгч, дэлхийн өнцөг булан бүрээс нэгдэхийг хүссэн оюутан, боловсролын хувьслыг хийж байгаа салбарын удирдагч нар оролцсон сүүлийн хэдэн арван жилд болж байгаа дэлхийн шилдэг боловсролын хамгийн том чуулга уулзалт юм. Чуулганд Боловсролын хувьслын 5 том трэнд, 2030 он гэхэд дэлхийн боловсрол хаашаа чиглэж байгаа талаарх алсын хараа, боловсролын технологи, алсын зайнаас зөвлөгөө өгөх, хувь хүнд нь тохирсон сургалтууд үсрэнгүй хөгжиж байгаа талаар, хүүхдийн өөрийнх нь авъяас, сонирхол, оролцоонд тулгуурлан хөгжүүлэх шинэлэг бодит кейсүүд зэрэг амттайхан мэдээллүүдийг хуваалцсан байгаа. Суралцах, хуваалцах, өсөх, урам зориг өгөх, холбогдох боломжтой өнөөгийн хамгийн том боловсролын дээд хэмжээний чуулга уулзалтад тавтай морил!

Дээш гүйлгэх