“МИНИЙ БИЗНЕС” онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

Энэ бол жирийн нэгэн онлайн сургалт биш. Жилд ганцхан удаа болдог, азтай жавхаатай, өөртөө ирээдүйдээ хөрөнгө оруулдаг цөөн бүлэг хүмүүст зориулсан ENTREPRENEUR MASTERMIND ХӨТӨЛБӨР. Оролцогчдынхоо амьдралыг орвонгоор нь эргүүлэх ид шидийг шингээсэн онлайн дасгалжуулалтын хөтөлбөр. Дэлхийн саятан тэрбумтнуудын менторуудын Mastermind түвшингийн цөөн бүлэг хүмүүст л зориулж хийдэг, дэлхийн зах зээлд байдаг үнэлгээгээр 50 сая төгрөгийн хөтөлбөр. Гэтэл бид үүнийг 50 сая төгрөгөөр бус, харин 2 жил суралцах 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар олж авах эрхийг 5,5 сая төгрөгөөр азтай цөөхөн хүнд зориулж бэлтгэлээ.
“МИНИЙ БИЗНЕС” бол жилд 60 хоног буюу 2 сарын хугацаанд эрчимтэй суралцаж, 2 жилийн туршид бизнесийнхээ хөгжлийн туршид хэрэгцээтэй дэмжлэгийг үзүүлэхэд зориулсан хөтөлбөр.
Монголд урьд нь хэн ч хийж байгаагүй цоо шинэ хэлбэрээр бэлтгэгдсэн дасгалжуулалтын хөтөлбөр юм. Дасгалжуулалтын хөтөлбөрийн онцлог нь аль ч Бизнесийн удирдлагын бакалавр, магистр, докторын сургалтанд суралцаад ч олж авч чадахааргүй бодит амьдралд бизнест биеэр суралцдаг, сурснаа биет үйлдэл хийж бизнесийнхээ зорилгыг хэрэгжүүлэх хөтөлбөр гэсэн үг. Та хөтөлбөртөө онлайнаар оролцоно. Та хэзээ завтай үедээ, хаа тухтай газраасаа, технологийн дэвшилтэт хэлбэрийг ашиглан, орон зайны давуу сэтгэлгээг, дэлхийн нөгөө өнцөгт хэрэглэгдэж буй үнэ цэнтэй мэдлэг туршлагаас цаг алдалгүй суралцан, хийж бүтээх гайхалтай боломжийг ашиглана.
- МОДУЛЬ НЭГ. МИНИЙ АМЬДРАЛ ДИАМОНД
Таны амьдралд юу тохиолдож, хаагуур юу туулж, юу сурч, юунд харамсаж,
юуны төлөө өдийг хүртэл явж ирсэнийг танаас өөр хэн ч мэдэхгүй.
Өнгөрсөн амьдралынхаа алдаанаасаа ирээдүйгээсээ айж бэрхшээж, тойрч
будилж амьдрахыг хүсэх нэг ч хүн байхгүй. Та амжилтаа баталгаажуулж
цаашид хөгжихийг та эрмэлзэж байгаа.
БЭРХШЭЭЛ айдас таныг бүрхээд байвал яах вэ? Энэ модуль таныг өнгөрсөн
амьдралын алдаа, харамсалаас тань чөлөөлж, үнэний толинд өөрийгөө
олж харж цоо шинээр үнэ цэнэтэй Диамонд мэт гялалзан амьдрах өөртөө
итгэх итгэлээ олж авахад тань туслах болно.
Ингэснээр та суусан газраасаа шороо атгах мэт амьдралын агуу ухаанаас
суралцах хөтөлбөрийнхөө анхны гараагаа хийх болно. Энэ модуль бол
таны эрх чөлөөний босгоор алхахад тань урих болно. - МОДУЛЬ ХОЁР. МИНИЙ БИЗНЕСИЙН ЗАГВАР МОДЕЛЬ
Энэ бол цоо шинэ бизнесийнхээ ирээдүйг сонгож амьдралынхаа дизайныг
бодитоор зураглаж бий болгох гайхалтай цаг. Энэ модуль дээр
амьдралаасаа урган гарсан үнэ цэнэтэй Диамондыг зөвхөн танд тохирсон
бизнесийн загвар модель болгож хувиргахад зориулагдсан.
Миний энд танд зориулж сонгосон Бизнесийн загвар бүтээх арга бол
өнөөдөр дэлхийн олон сая Entrepreneur-иудыг бизнесийнхээ бүрэн эзэн
байхад нь тусалж гайхалтай бүтээлч, ажил хэрэгч Бизнесийн эзэн болоход
тань нөлөөлнө.
Энэ модуль таны бүх бодол мөрөөдлийг цаасан дээр буулгаж өгнө. - МОДУЛЬ ГУРАВ. МИНИЙ БИЗНЕСИЙН ЗАХ ЗЭЭЛ
Зах зээлийн судалгаагаа хийгээгүй эсвэл хийсэн судалгаа нь үр дүн муутай
учраас бизнесүүд ашиггүй ажилладаг.
Үйлчлүүлэгчийнхээ, хэрэглэгчийнхээ эрэлт хэрэгцээ сонирхлыг
бодолцохоосоо өмнө бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах нь
тухайн бүтээгдэхүүн борлогдохгүй маркетинг хийхэд үнэхээр хэцүү байх
аюултайгаас гадна, санхүүгийн асар олон сая төгрөгний гарз хохирлыг
авчирдаг.
Зах зээлийн судалгаа хийдэг төлбөртэй үйлчилгээнүүд ч жинхэнэ утгаараа
зах зээлийн судалгааг гаргаж ирэхдээ хэт ерөнхий, статистик үзүүлэлт төдий
гаргадаг учир, бизнесүүд түүнийг нь ашиглаж үр дүнтэй бизнесийн ашигтай
ажиллаж чаддаггүй. Энэ модуль таныг өөрийн бизнесийнхээ зах зээлийн
жинхэнэ байр суурийг таньж ашиг орлоготой эрэлт хэрэгцээг танихад асар
их түлхэц өгөх болно. - МОДУЛЬ ДӨРӨВ. МИНИЙ ВЭБСАЙТ ОНЛАЙН БИЗНЕС МАШИН
Та ямар ч амжилттай том бизнестэй бай, онлайнаар бизнес хийхгүй бол удахгүй
зах зээлээ алдана. Онлайн бизнес машин таны хэрэглэгчийн сэтгэлгээ, эрэлт
хэрэгцээтэй зэрэгцэн алхаж, таны бизнесийн маркетингийн хэрэгсэл болохоос
гадна, борлуулалтын асар хүчтэй сувгийн нэг болоод байгаа.
Энэ модульд таныг вэбсайт яаж хийх талаар анхан шатны мэдлэггүй хүн ч
ойлгохоор амархан хурдан аргуудыг бие дааж хийж сурахад үе шаттайгаар зааж
өгнө. Вэбсайтаа сайн мэдэж ойлгодог байх нь танд хянах эрх мэдэл, мөнгө, цаг,
хөлс хүч хэмнэх болно. Вэб хөгжүүлэгч, бизнес эрхлэгчдийн хооронд гардаг
олон бэрхшээлийг та шийдэх чадвартай алсын хараатай удирдагч болох
гарааг эндээс эхлэх болно. Глобал зах зээлд outsourcing хийх гайхалтай нөөц
боломжуудыг олж нээж ашиглаж сурна.
Энэ модуль таныг компьютер техникийн ажлаас айхгүй бүтээж сургах болно.
Энэ модуль дангаараа таны 5 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг хэмнэнэ. - МОДУЛЬ ТАВ. МИНИЙ БИЗНЕСИЙН ХАРИЛЦАА
Монголчуудын маань хамгийн их гаргадаг алдаа бол харилцааны асуудал.
Гэр бүлийн хүмүүсийн хооронд ч, найз нөхдийн хооронд ч харилцааны
асуудлаас болж асар их будилаан зөрчилдөөн, хэрүүл маргаан гардаг.
Харамсалтай нь харилцааны аргаа олж авч суралцаагүй ийм бизнесийн
хүмүүс маань бизнес хийхээрээ улам том харилцааны шаардлага
сорилттой тулгардаг гэдгээ ч анзаардаггүй.
Та хэрэглэгч үйлчлүүлэгчтэйгээ хэрхэн харилцаж ойлголцож чадаж байна,
тэр бол танай брэндийн дуу хоолой, түүгээр дамжуулж таны үйлчлүүлэгч
хэрэглэгчид танай бизнес рүү ойртон ирэх эсвэл холдон зугтах сонголтоо
хийдэг. Тэгвэл ийм хүчтэй бизнесийн үйлчлүүлэгчтэйгээ харилцах
харилцааны аргачлалтыг бид энэ модуль дээр суралцах болно. - МОДУЛЬ ЗУРГАА. МИНИЙ БИЗНЕСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН
Энэ модуль Монголын өнөөгийн нийгэмд хамгийн их дутагдаж эрэлт
хэрэгцээнд орж буй Зохион Бүтээх буюу Innovation хэмээх гайхалтай чухал
сэдвийг хөндөж суралцана. Зохион бүтээх авъяасгүй гэж боддог хүн ч
даруй ашиглаж болохуйц гайхалтай сонирхолтой аргуудыг ярилцана.
Энэ аргуудыг ашиглаад та зах зээлд эрэлт хэрэгцээтэй бүх төрлийн бараа
бүтээгдэхүүн, үйлчилгээний загварт тусгаж ашиглаж болно. Ганцхан долоо
хоногийн дараа л та өөрийгөө ямар их бүтээлч сэтгэлгээтэй, үнэ цэнэтэй
хүн болохоо таньж, эрч хүч мэдрэх болно.
Бизнесийн хамгийн үнэ цэнэтэй, өндөр орлого ашигтай, чанартай
бүтээгдэхүүнийг хийж сурахад би таныг дасгалжуулах болно. - МОДУЛЬ ДОЛОО. МИНИЙ БИЗНЕСИЙН МАРКЕТИНГ
Бизнесийн хамгийн чухал элемент Маркетинг, Маркетинг, Маркетинг.
Сэтгэлд хоногших гайхалтай зохиомжоор хийсэн маркетинг хэний ч
сэтгэлийг гижигдэж өөрийн эрхгүй гэгэлзүүлж догдлуулдаг. Тэгвэл би таныг
үйлчлүүлэгчийнхээ сэтгэлд хоногших зохиомж, найруулга бичих нууцыг
энэ модуль дээрээ хуваалцана.
Хэзээ ч хуучрахгүй нөлөөтэй маркетинг хийх сэтгэлгээний нууцыг хэрхэн
зангидаж буулгах талаар харамгүй хуваалцаж таныг бизнестээ тохирох
арга барилаа олоход шаардлагатай аргуудыг зааж өгөх болно. Та нэг л
удаа эдгээр аргуудыг эзэмшчихэд бизнесийн 10 жилийн туршид ч таны
маркетинг хийх чадварууд улам хөгжсөөр байх болно.
Маркетингийн чадвар өсөх тусал, халаасанд тань мөнгө урсан орж
ирэхийг мэдрэх юутай гайхалтай гээч! - МОДУЛЬ НАЙМ. МИНИЙ БИЗНЕСИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
Ямар ч хүнд хийхийг хүссэн зүйл гэж бий. Гол нь түүнийхээ төлөө тууштай зүтгэж чадсан хүн л амжилтын мөр зурайдаг гэлтэй. Төлөвлөөгүй зүйл биелэхгүй л гээд бодчих. Хичнээн их хүсээд мянга хүсээд та үнэхээр хүссэн бизнесээ бүтээж, түүгээрээ бахархахыг хүсэж л байвал төлөвлөгөө маш чухал. Бизнесийн удирдлагын магистрт суралцаад ч та энэ модуль дээр зааж байгаа бизнесийн төлөвлөгөөний аргыг суралцахгүй. Энэ модуль таныг бизнесийнхээ алсын харааг төлөвлөгөө болгож, календарь дээрээ буулгаж, бодитоор үйлдэл хийхэд тусална. 2022 оныхоо бизнес төлөвлөгөөг гаргаарай.
- 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ҮНЭГҮЙ ОРОЛЦОХ ЭРХ – 2 Сарын эрчимтэй хөтөлбөр (хөтөлбөрийн контент нээлттэй байх хугацаа нэг жил )+ бонус 1 жил
- 2017-2020 оны онлайн уулзалтуудын видео бичлэгүүд – 4 жилийн хугацаанд хөтөлбөрт зочноор оролцсон гадаад болон монголын зочдын үнэ цэнтэй зөвлөгөө туршлага, оролцогчдын бизнест нь тулгарч байгаа бодит бэрхшээлийг дасгалжуулсан бичлэгүүд
- UES ЭВЭНТЭД ҮНЭГҮЙ ОРОЛЦОХ ЭРХ – 1080000 сая төгрөгийн үнэ бүхий “Ulaanbaatar Entrepreneur Social” эвэнтэд 3 жилийн турш ҮНЭГҮЙ оролцож Дасгалжуулалтын Академиас байнгын дэмжлэг авах эрх – ижил сэтгэлгээтэй, зорилготой хүмүүсээр хүрээллээ тэлэх боломж
- БАЯЛГИЙН СҮЛЖЭЭ – Өөдрөг үзэлтэй, өөртөө итгэлтэй, өсөн хөгжиж, сэтгэлгээгээ байнга шинэчилдэг, хамтрагч хамт олноо олоод гэр бүлийн танилын хүрээгээ өргөжүүлж хөгжүүлэхийн ҮНЭ ЦЭН хязгааргүй их.
- ХАМТРАН АЖИЛЛАХ ЭРХ – Энэ хөтөлбөрт хамрагдсанаар манайхтай хамтран ажиллаж, Дасгалжуулалтын Академийн Амбассадор болон Flow Consultant болж ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой.
- АМЖИЛТАА ХУВААЛЦАХ ЭРХ– “Бэрхшээл ба Боломж” подкаст болон манайхаас явуулдаг эвэнтүүдэд оролцож, өөрийн амжилтаа болон бизнесээ Дасгалжуулалтын Академийн сошиал сувгуудаар олны хүртээлд хүргэх боломж.
- МЕНТОР БОЛОХ ЭРХ – Хөтөлбөрөөс хэр хэмжээний өөртөө итгэх итгэл олж авч чадна тэр хэрээрээ бусдад нөлөөлөх чадвараа нэмэгдүүлэн манай хөтөлбөрүүдийн албан ёсны ментор болж, урамшууллын цалингаар өөрийнхөө амьдралд шинэчлэлт хийх боломж
“BUY 1 PAY IT FORWARD 1” Дасгалжуулалтын Академиар дамжуулан 185.000₮ үнэ бүхий бүтээгдэхүүнийг санхүүгийн хүнд нөхцөлд байгаа ч суралцах чин хүсэл сонирхолтой хэн нэгэнд үнэгүй бэлэглэж дэмжин манлайлах хөдөлгөөн өрнүүлэх боломж. Та чин сэтгэлтэй туслалцаа хүссэн хэн нэгэн хүнтэй mentor, mentee харилцаатай болж, тэр хүний амьдралыг дараагийн түвшинд авчрах бэлэг ба бэлгээ хэрхэн үр дүнтэй ашиглах тал дээр зөвлөгөө өгч, харилцаа үүсгэн, туслалцаа хүргэж, өөрийн хөтөлбөрөөс хүртсэн ид шидийн хүрээг тэлж, буяны үрийг тарин, өөрийн асаасан гэрлээр бусдад нөлөөлж манлайлах эхлэлээ тавина гэдэг гайхалтай биш гэж үү. Ковидын халдварын улмаас цахим орчинд энэхүү хөдөлгөөнийг хэвийн өрнүүлэх, арга хэмжээ зохиох замуудыг эрэлхийлж байгаа бөгөөд тухай бүрт нь бид тантай холбогдох мэдээллүүдийг Фэйсбүүк группд постоор болон имэйлээр хүргэж хамтран ажиллах болно.